ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 02 / 23

Цоо шинэ долоо хоногийн мэнд хүргэе, хөөрхөнүүд ээ? Долоо хоногийн ажил, амьдралын төлөвлөгөөгөө хамтдаа гаргацгаая. Харин онлайн найз нь чиний төлөвлөгөөнд юу юу оруулмаар байна гээч!

Гоолингоо зөвлөж байна

IELTS – ийн стратегид суралцъя
Боловсролоо дээшлүүлэхээр хичээж яваа хэдэн ч насны хүнд нээлттэй IELTS – ын шалгалтанд хэрэгтэй стратегиудыг Santis боловсролын төвийн багшаар заалгаж болох нэгэн арга хэмжээг та нартаа Гоолингоо нь зөвлөж байна. Шалгалтанд бэлдэхдээ, өгч байхдаа юунд анхаарах гээд тактикийн зөвлөгөөнүүдийг хамгийн түрүүнд бүртгүүлсэн 20 хүнд харамгүй хэлж өгнө гэнэ. Энэхүү хичээл нь цуврал болохоор хэсэг хугацааны дараа ахин зохион байгуулагдах байх. Ямартай ч чи 90069005 дугаар руу залгаад IELTS – ийн стратеги сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Бас эндээс .

Оскарын шилдгүүдээс хамтдаа үзье
Оскарын наадамд нэр дэвшсэн кинонуудыг бүгдийг нь үзэж дуусгах хоббитой над шиг бүсгүйчүүд анхаарлаа хандуулаарай. Энэ жилийн оскарын наадмын 4 төрөлд нэр дэвшсэн энэхүү кино нь Бриттанийн алдарт зураач Уильям Тёрнерийн хачирхалтай амьдралын сүүлийн 25 жилийг өгүүлдэг “Mr.Turner” киног энэ Бямба гаригт хамт үзэх үү? Гэхдээ кино театрт биш “Dreamer’s Day” өдөрлөг дээр шүү. Бямба гариг бүр залуус нэг танхимд цуглараад кино театруудаар бараг л гардаггүй, гүн ухаанлаг кино үздэг өдөрлөг байдаг тухай сонсч байсан биз дээ? Тэр чинь шүү дээ. Энхтайван найрамдлын ордонд 16 цагаас “Mr.Turner” хадмал орчуулгатай гарах ба тасалбар нь 2000₮ үнэтэй юм билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

Миний өдөр ингэж өнгөрнө
Сайн уу, Гоолингоо бүсгүйчүүд минь? Шинэ жил, цагаан сар, валентин гээд өөрөөсөө илүү гэр бүл, хайртдаа анхаарсаар хэдэн сарыг өнгөрсөн байна, тийм үү? Одоо өөртөө анхаарал тавьж, хумс, үсээ янзлуулчихмаар, дуртай киногоо үзчихмээр, гоё рестораны хоолоор өөрийгөө дайлчихмаар, найзуудтайгаа дэлгүүр хэсчихмээр, эрүүл хэв маягтай болчихмоор, ганцаараа байж амьдралын сайхныг тунгаан бодмоор, гоё цэцэг бэлгэнд авмаар, өдөржин инээмсэглэмээр, бусдад тусламаар, арьсандаа шинэ тос авмаар санагдаад байгаа бол энэ Гоолингоо өдрийг шалтгаа болгоорой. Бас өөрөө өөртөө цаг гаргасны бүсгүйчүүдийг урамшуулдаг “Миний Гоолингоо өдрийн төлөвлөгөө” уралдаан ахиад эхэлж байгааг дуулгая. Гоолингоо өдрийнхөө гоё төлөвлөгөөг энэ фэйсбүүк дэх эвэнт дээр бичээд гоё гоё бэлгүүдийг аваарай.

Энэ долоо хоногийн чиний даалгавар бол...
Энэ долоо хоногт нэг л зүйлийг заавал амжуулахыг чамаас хүсье. Тийм хэцүү биш ч чамд маш их аз жаргал өгнө. Юу вэ гэхээр, энэ долоо хоногийг хайртыгаа хайрлах, дэмжих 7 хоног болгох юм. Чи угаасаа түүнийг магтаж, урамшуулдаг байж болно л доо. Гэхдээ урьд урьдныхаасаа өөр, маш гоёор үүнийг хийгээрэй. Түүнийг агаар дээр нистэл нь, чамайг тэвэрч аваад үнстэл эсвэл ичсэндээ гараад явтал нь ч юм уу. Тэр одоогоор гэртээ ажилгүй байгаа ч бай, бага зэрэг бор дарс балгачихаад ирсэн ч бай, чамайг гомдоосон ч бай уучлах боломж байгаа л бол түүнд өөрийнхөө хайрыг мэдрүүлж, итгэл үзүүлээрэй. Ингэлээ гээд чи юу ч алдахгүй болохоор түүнээсээ сэтгэлээ битгий харамлаарай. Магадгүй тэр чамайг, чи түүнийг өчигдөрхөн эсвлэ валентины баяраар баярлуулчихсан ч бай бас л битгий харамлаарай. Түүндээ хосын, ханийн жаргалыг мэдрүүлээрэй, бүсгүй минь!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна
Дараах мэдээлэл
Гоолингоогийн зурвас

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(604)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com