ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2015 / 03 / 01

Өнөөдөр өглөө эртлэн босоод ээж дүү бид гурав хэдэн жил золгоогүй эмээгийнхээ үеэлийнх рүү явлаа. Биднийг ирсэнгүй, ирээч гэдэг тухай хэд хэд сонсч байсан ч ээжийнхээ явъя гэж хэлэхийг л хүлээгээд байж. 3, 4 настай жаахан би малчин өвөөгийндөө байдаг байхад тэдний гэрийнхэн ирж, ээж аав бид гуравт дандаа гоё юм авчирч өгдөг байсан гэдэг. Ээжид минь жигтээхэн сайнаас гадна намайг их л өхөөрдөж хайрладаг байсан юм билээ. Одоо би тэр үеийг сайн санадаггүй ч өнөөдөр очиход халуун дулаанаар угтаж аван, хацрыг минь үнэрлэн инээмсэглэж байгаа нь багад минь хайрладаг байсан тэр л хэвээрээ гэдгийг нь надад мэдрүүлсэн юм.

Цаг гаран хугацаанд дайлуулж цайлуулаад гарахдаа би тэднийг ямар энгийн хүмүүс вэ гэж бодсон. Залуудаа өндөр албан тушаалын ажил эрхэлдэг байсан сэхээтэн хүмүүс өдий насандаа нэг л хөндий, сүрдмээр болчихсон байдаг гэж санагддаг надад зүгээр л дэргэд нь суугаад өвөө, эмээдээ эрхэлж байгаа юм шиг сүүтэй цайндаа ул боов хөшиглөж идээд л байж баймаар санагдсан. Тэд үнэхээр энгийн, найрсаг бас халуун дулаан ажээ.

Аливаа хүн хэн нэгнийг мундаг гэж бодож хүндэлдэг бол нэг өдөр өөрийнх нь төсөөлснөөс өөр үйлдэл хийвэл өнөөх сэтгэл нь өөрчлөгдөж болно. Эсвэл энэ үнэхээр гоё гэж хайрладаг зүйл хуучираад ирэхээр шинэ болгож солихоор хичээх нь ойлгомжтой. Тэгэхээр гадна төрх, өнгөн чанарыг нь харж гаргасан сэтгэл тийм удаан тогтдоггүй байх нь элбэг. Харин уг хүнийх нь мөн чанарт дурлаж, юугаар ч тусалж чадахааргүй жаахан байхад нь хайрлаж байсан бол том болсон ч тэр хайр үргэлжилсээр л байдаг. Тэр л жинхэнэ юм.

Дэргэдэх нэгнээ байгаагаар нь хайрлаж, хүндлэе. Хажуудахаасаа сайн сайхан чанарыг нь олж харцгаая. Гэхдээ тэднийг өөрчилж биш “Бүр яг байгалиараа” байхад нь л хайрлах юм шүү. Нийгэмд ямар байр суурьтай байх нь хамаагүй хүн хүнээрээ, байгаль байгалиараа байхад л хайр оршдог шүү дээ.

Гоолингоогийн 3-р сар бол “Бүр яг байгалиараа” юм. Үүний хүрээнд бид:

- Бүр яг байгаль руу гаа буюу мэс заслыг биш өөрийгөө хайрлахыг, будгийг биш инээмсэглэлийг сонгох тухай
- Үзэсгэлэнтэй гэдгийг нь охиндоо хэрхэн ойлгуулах вэ?
- Асуулга: Өөрөөрөө байхад минь тэр надад дурласан
- Гадаад төрхөндөө “дийлэгдээгүй” Winnie Harlow
- Нүүр будалтын тухай бидний буруу боддог зүйлс буюу өөг дарах уу улам тодруулах уу?
- Асуулга: Би өөрийнхөө ... –д дуртай буюу байгалиараа байгаа нь л чиний хайрыг татдаг биеийн чинь хэсгүүдийг асууна
- Энэ бол би – instargam.com/goolingoo – дээрх давалгаа
- Угаасаа л үзэсгэлэнтэйг чинь батлах дуунууд
- Тэд ч гэсэн төгс биш буюу олны танил(төгс мэт харагддаг) хүмүүсийн төгс биш чанарын тухай гэх мэт маш олон сонирхолтой нийтлэлүүдийг бэлдсэн байгаа.

Мөн эдгээрээс гадна:
- Өөрт тохирох бизнесийн санааг хэрхэн олох вэ?
- Энэ хавар зуны гутал цүнхний трендүүд
- Машин дахь секст тохиромжтой 6 байрлал бас 6 дуу
- Жингээ хасах 13 цэвэр арга
- Сарын тэмдгийн өмнөх 11 балай мэдрэмж зэрэг болон чиний оролцох дуртай Ярилцах сэдэв булангаар Гоолингоочууд жинхэнэ эр хүнийг тодорхойлж, хамгийн сүүлд хийсэн “анх удаа” – аа хуваалцана.

Энэ сарын онцлох сэтгэгдэл:
Энэ сарын сэтгэгдэл дундаас дараах хоёрыг онцолж байна. Гэгээлэг, эерэг уур амьсгалтай сэтгэгдэл бичдэ, нэг нэгэндээ зөвлөдөг бүсгүйчүүддээ баярлалаа.
Их сургуульд байхад манай ангид шинээр орж ирсэн залуу надад маш их таалагддаг байлаа. Харахад л сандармаар, ухаалаг, боловсон, царайлаг, хөгжилтэй... Жинхэнэ жентлмен шиг л санагддаг байв. Гэхдээ зүгээр л сайхан ангийн хүүхдүүдийн харьцаанаас хэтрэлгүйгээр их сургууль төгсөх боллоо. Тэр үед надад сайн гэдгээ илчлэх зориг байтугай энэ тухай хэлэх тухай ч бодож чаддаггүй байлаа. Ингээд Мартын 8 болов оо. Манай ангийнхан хамтдаа караокед тэмдэглэж бөөнөөрөө дарвих шиг болсондоо ёстой нэг. Би ч тэр өдөр их уусан байсан. Өглөөжингөө юу ч идээгүй байсан болхоор гэнэт уугаад нилээн согтчихсон байсан. Тэгээд караокед байсныг ч хэлэх үү, би дажгүй дуулдаг болохоор ч тэр үү нэг гунигийн дуу, нэг хайрын дуу, нэг үзэн ядалтын дуу (Отгоогийн эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч гэх мэт) гээд л дуулж дуулж байснаа гэнэт зогсоод нөгөөдөх рүүгээ харж байгаад БИ ЧАМД ХАЙРТАЙ ийиийийиийиийийи гээд л баахан уйлсан юм шиг байгаа юм хахаха. Би одоо ч өөрөө сайн сандаггүй. Тэр оны 3 сарын 9 бол миний амьдралын хамгийн ичмээр, муухай өдөр байсан ч хонхны баяраар тэр минь надад хайраа илчилж бид 2 үерхээд яг түүнээс хойш 3 жилийн дараа гэрлэх санал тавих эхлэлийг нь тавьсан гайхамшигтай өдөр байсан. Би одоо ч гэсэн тэр өдөр хайртай гэдгээ хэлсэндээ маш их баяртай байдаг. Өнөө өглөөхөн тэр минь надад энэ үгийг хэлсэн БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж :) Би ч азтай эмэгтэй шүү. (Эба 34 таалагдлаа)

За дүүхүү доор бичсэн бүх зөвлөгөөг нэг дагаад үз. Бүүр болохгүй бол наадахтайгаа нэг сайхан алалцахгүй юу даа. Чи ер нь зөөлөн талруугаа хүүхэд шиг байна. Ийм сэтгэл сайтай хүнийг муу хүмүүс дээрэлхэх гээд байдаг тал бий. Тиймд зарим үед сайхан алалц. Хоолыг чинь булаавал идэхгүй хаяад гар. Ажил дээрээ очоод өөрийгөө хөөрхөн бөөцийлчих. Гэртээ оройдоо усанд ороод өглөөд шууд гараад яв. Ванны өрөөндөө ороод сэмхэн хөнгөн будчих. Ажил дээрээ очоод өөрийгөө сайхан сэргээгээд буд. Өөртөө арчаатай бай. Уйлж унжихаа зогсоогоод зоригтой хүчтэй бай. Гомдол цөхрөлийг газар хая. Гомдол гомдолоо л дууддаг шүү. Тиймээс өөдрөг цог золбоотой байгаарай. За ингээд бүүр болохгүй бол хүүхдээ нөхөртэйгөө үлдээгээд гэртээ очоод хэвтчих. Ажилдаа гүйнгээ өвчиндөө шаналж байгаа эцэгтээ санаа тавь. Асарч сувил. Оройд аятайхан амттан аваад оч. Хувцас хунарыг нь угааж арчаад өг. Төрсөн гэрээ сайхан өөд нь татаад угааж арчиж цэвэрлээд өг. Харин ийм үед хүүхдээ гэртээ авч очих хэрэггүй шүү. Аавдаа ойлгуул. “Би зүгээрээ Ааваа. Та санаа зоволтгүй. Охин нь бүхнийг чадна. Та сайхан тайван бай” гээд цоглог золбоотой байгаарай. Чи гэж бас нэг унжийсан юм оччихоод наад муу гэрийхэндээ дарамт болоод байв даа! Тэгэж байтал бүх юмны учир нь олдоно. Сайн сайхан ирнэ ээ дүү минь, бат итгэ. Эрүүл энхийг хүсье ok . (өөрөө өөрийгөө л өөрчлөөрэ� 43 таалагдлаа)

Хэдий хатуу ч захидлын эзнийг өөрийгөө хайрлаж, асуудалд эерэгээр хандахыг зөвлөсөн зочин бүсгүйд баярлалаа. Захидлын эзэнд маань зөвлөгөө тун их хэрэг болсон гэж итгэж байна. Хамгийн гол нь бүх зүйл сайхан болно гэдэг найдвараа хэзээ ч тасалж болохгүй.

Ингээд бие биенээ байгаагаар нь хүлээн авч хайрлах “Бүр яг байгалиараа” сард тавтай морил. Ирэх сард эргээд уулзъя. Чиний Гоолингоо ХОХО

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна
Дараах мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(131)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com