ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 03 / 02

Энэ долоо хоногт эдгээрийг төлөвлөгөөнлөө оруулаарай.

Гоолингоо зөвлөж байна

Карттай бас бэлэгтэй гоё сар
З- р сар буюу бүсгүйчүүд бидний сар айсуй. Жил бүр л энэ сар зөвхөн биднийх юм шиг л бэлгээр тасардаггүй тийм ээ? Тэгвэл одооноос эхлээд бэлгээ авч эхэлцгээе. Зөвхөн энэ сард бүсгүйчүүдийн байнгын хэрэглээ Lady Loyalty Premium картыг 3 жилээр захиалсан эхний 1000 бүсгүйд Худалдаа Хөгжлийн банк картаа хадгалах ганган түрийвч бэлгэнд өгнө. Энэ картаа төлбөрт ашиглахаас гадна бүсгүйчүүдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг 80 өөр үйлчилгээний байгууллагаар картын төрлөөс хамааран 10 хүртэл хувийн хөнгөлөлт эдэлдэг гэдгийг та нар маань аль хэдийн андахаа байсан байх. Тэгэхээр энэ сард хөнгөлтийн гоё картаа өөрийн болгоод дээр нь бэлэг авах нь байна шүү дээ. Сайхан сонсогдож байгаа биз? Ингээд ч зогсохгүй Lady Loyalty карттай ухаалаг бүсгүйчүүдийн нэгдэх www.tdbm.mn/ladyloyalty веб сайт тун удахгүй нээгдэх гэж байна. Алхам бүрт чинь чамайг баярлуулах 3-р сард үүнээс ч олон сайхан зүйл чамайг хүлээж байгаа. Инээмсэглээрэй, хөөрхөнүүд ээ :-)

Сонгоод авчруул
Дуудлагын хоолны амт чанарт итгэхэд хэцүү санагддаг уу? Завгүй ажиллаж байхад чинь хэн нэгэн өмнөөс чиний өмнөөс хүнсийг чинь цуглуулчихдаг болоосой гэж бодогддог уу? Хэрвээ тийм бол “Songo Delivery” хэрэгцээнд чинь яг тохирох юм байна. Учир нь чи тэндээс дуртай рестораныхаа дуртай хоолыг хүссэн газартаа захиалаад авчруулж болно. Бас супермаркетийн, хими цэвэрлэгээний үйлчилгээ ч авч чадна. Хамгийн гол нь чи өөрөө тэнд очиж цаг алдах шаардлагагүй. Амар байгаа биз? Одоогоор хоол хүргэлтийн үйлчилгээ нь л ашиглалтанд орчихсон байгаа ч үнэхээр хэрэгцээг мэдэрч чадсан, амар үйлчилгээ болохоор нь та нартаа мэдэгдэж байна. Одоогоор нэгдээд байгаа ресторануудынх нь дунд чиний дуртай нэг нь байх ч юм билүү? Байхгүй байсан ч тун удахгүй тэд эгнээндээ нэгтэгчихнэ гэдэгт итгэж байна. Тэгэхээр чиний хийх ажил юу вэ гэхээр, “Songo Delivery” нэртэй аппликешнийг татаж авах юм. Ингээд л боллоо.

Өөрийгөө бас бусдыг будаж суръя
“Нүүр будалт гэдэг нь хүнд зузаан будгаар таныг өөрчлөх бус зөвхөн таны онцлог давуу талыг тодотгож цор ганц ТАныг илэрхийлж будаагүй мэт, амьд харагдах ёстой.” - Энэ бол Anara’s makeup – ийн нүүр будагч Нараагийн тодорхойлолт. Үүнтэй чи ч гэсэн санал нийлж байгаа биз дээ? Ямар ч хичээлд багшийн үзэл бодол, чиг хандлага чухал гэдэгтэй ч бас санал нийлнэ гэж бодож байна.
Нүүр будалт чиний хобби бол эсвэл зүгээр л өөрийгөө гоё будаад сурчихмаар санагддаг бол яг одоо хамгийн тохиромжтой цаг нь. Учир нь урин дулаан цаг ирж бүсгүй хүн бүр гоо үзэсгэлэнгээ ил гаргахаас гадна Anara's makeup – ийн нүүр будалтын сургалт 20% хямдарчихсан байгаа юм билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хуудаснаас аваарай.

Зорилготойгоор ярь
Бүсгүйчүүд бид өөрт тохиолдсон ярвигтай асуудлаа найз нөхөд, эгч дүүсдээ ярьдаг шүү дээ. Чи ч бас тэгдэг байх. Харин өөрийнхөө асуудлыг бусдад үнэн мөнөнөөр нь дэлгэх гол зорилго чинь юу вэ? Хэрвээ зүгээр л сэтгэлээ онгойлгох бол бага зэрэг учир дутагдалтай байж мэдэх юм. Учир нь чи өөрийн үнэтэй нууцаа бусдад бүтнээр нь дэлгэж байгаагийнхаа хэрээр үнэтэй зүйлийг олж авах хэрэгтэй. Энэ нь заавал бүх асуултын хариулт байх албагүй юм. Мөн мэдээж бусдын хэлснээр амьдралаа шийдэж болохгүй нь ойлгомжтой. Харин яагаад тухайн зүйл чамд асуудал болж, юу нь таалагдахгүй байгааг өөрөө өөртөө, эрүүл ухаантайгаар олж нээхийг гол зорилгоо болгох хэрэгтэй. Өөрт чинь хүчтэй мэдрэмж төрүүлж байгаа зүйлээсээ өөрийгөө олж нээж чадвал жинхэнэ өөрийгөө олоход хялбар байна гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоогийн зурвас
Дараах мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(775)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com