ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 03 / 09

Энэ долоо хоногт чи өөрийн гэсэн цомхон хадгаламжуудтай, дурсамжийн номтой болно. Бас гэрэл зургийн үзэсгэлэн үзэж, нярай үрдээ илүү анхаарал тавьж болох юм.

Гоолингоо зөвлөж байна

Гэрэл зургийн албум биш дурсамжийн ном гэж нэрлэе
Цаг хугацаа өнгөрч зураг л үлдэнэ гэдэг. Одоо үед ихэвчлэн файлаар хадгалагддаг зургуудыг маань устгагдах аюулаас сэргийлэх олон технологи гарч байгаа ч зүгээр л угаалгаад авчихвал хамаагүй амар бас дурсгалтай тийм үү?
Тэгвэл өгсөн зургуудыг дангаар нь биш нийлүүлж угаагаад ном болгочихдог болсон байна шүү, цаана чинь. Албум гэсэн гялгар ууттай хуудсан дээр зургаа өөрөө нааж тогтоох, хэзээ авахуулсныг нь ард бичих шаардлага ч ард хоцорч. Сэтгүүлээс арай зузаан хуудастай буюу хамгийн бага нь 200гр цаасаар хийгддэг ч хэмжээ, загвар нь ямар ч байж болох болохоор гэрийнхээ номын тавиур дээр хадгалахад үзэмжтэй бас нээгээд үзэхэд ч гоё юм. Хуримын, төгсөлтийн, гэр бүлийн, хувцас загварын, хүүхдийн болон аялалын гээд чиний хүссэн бүх төрлөөр дурсамжийн номыг чинь Мөнхийн үсгийнхэн хийж чадахаар болжээ. Ганцхан хувь байсан ч тэд гаргаад л өнгө. Гоё байгаа биз?
Холбогдох утас: 88081252, 70140459

“Мама, маамуу” -нуудынхаар зочлоорой
“Гучин долоон долоо хоногтойд таны умайн амсрыг таглаж буй салиа бага багаар гадагшилж болох юм. Энэ нь боровтор өнгийн нусархаг зүйл байна. Харин хүүхэд тань гадаах орчинд амьсгалах бэлтгэлээ энэ долоо хоногт хийж сурч байгаа.” - Гоолингоогийн Мама, Маамуу булангийн зөвлөгөөнөөс
Мама, Маамуу булангаа бид 1000 зөвлөгөөтэй болгох зорилго тавин ажиллаж байна. Одоогоор 200 зөвлөгөөтэй байгаа ба ээжүүд маань манай Мама, Маамуутай хамт байвал улам олон болж нэмэгдсээр, чамд хэрэгтэй, гоё гоё зөвлөгөөнүүд орсоор байх болно шүү.

Энэ долоо хоногт чиний үзэх үзэсгэлэн
Энэ долоо хоногийн төлөвлөгөөнд чинь “-гэрэл зургийн үзэсгэлэн үзэх” гэдэг заалт нэмэх гэсэн юм. Өнөөдрөөс эхлээд 13-н буюу баасан гаригийг дуустал Монгол дахь 24 мэргэжлийн гэрэл зурагчдын бүтээлээр хамтарсан үзэсгэлэн The Grand Art Exclusive Gallery -д гарах гэнэ. Зургийн аппаратны дурангаар бүгдийг ер бусын гайхалтай бүтээл болгож чаддаг мундаг зурагчдын бүтээлүүд олны хүртээл болох юм байна. Баримтат, макро, шөнийн, од эрхэс, ан амьтан болон байгалийн зургууд гээд өдөр бүр өөр сэдэвтэйгээр чамайг хүлээж байх ажээ. Хэрвээ чи гэрэл зураг сонирхогч бол үзэсгэлэнгийн сүүлийн өдөр заавал очоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авч болно.

Задгай мөнгөө надад өгчих
Магадгүй маргаашнаас эхлээд үргэлж чи ингэж хэлдэг эсвэл задгай мөнгөнд улам дуртай болж мэдэх юм. Учир нь чи өнөөдрөөс эхэлж бүгдийг нь хадгална. Саяхан Гоолингоогийн фэйсбүүк группт нэгэн найз маань сонирхолтой зөвлөгөө бичсэн нь зөндөө олон бүсгүйчүүдэд таалагдаж л дээ. Надад ч бас хэрэжүүлэе гэсэн сэдэл төрсөн болохоор бүр олон бүсгүйчүүд мэдээсэй гээд үүнийг бичиж сууна. Энэ нь юу вэ гэхээр өөрт ирсэн 10, 20, 50, 100 –ын дэвсгэртүүдийг хадгалах юм. Магадгүй чи ч бас ийм зуршилтай эсвэл сонин биш санагдаж байж болно л доо. Гэхдээ дуслыг хураавал далай гэдэгчлэн энэ сайн зуршлынхаа ачийг зөвлөгөөг бичсэн бүсгүй маань олон ч удаа амссан гэнэ. Хамгийн гол нь чи өөрт ойр газруудад хэд хэдэн хадгалах сав гаргах юм. Ажлынхаа ширээний шүүгээ, машиныхаа урд талын хайрцаг, гэрийнхээ ширээн дээр гээд гарт ойр газруудад тавьж санасан үедээ шуудхан хийх боломжтой байлгаарай. За өнөөдрөөс хадгалж эхлэх үү дээ? Үр дүнгээ хуваалцахаа мартав аа! Бас Гоолингоо группт энд дарж нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна
Дараах мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(386)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com