ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 04 / 06

Энэ долоо хоногт эдгээрийг туршиж үзээд эхлүүлээрэй.

Гоолингоо зөвлөж байна

Илүү хэрэгцээтэй бас гоё “To do list” – тэй болъё
Өдөр бүрийг төлөвлөгөөтэй өнгөрөөдөг, ажил хэрэгч, зорилготой бүсгүйчүүдийн анхааралд! Өдөрт хийх ёстой ажлуудаа дэвтэртээ бичиж тэмдэглэхээс арай боловсронгуй бас “Одоо хийж байгаагаа удахгүй дуусгаад үүнийг хийх хэрэгтэй шүү” гэж сануулдаг “Google Calendar” – ыг хэрэглэж сурахыг зөвлөж байна. Энэ нь хэрэглэхэд тийм ч хэцүү бишээс гадна загвар нь энгийн хэрнээ гоё. Өөрийнхөө gmail- ийг ашиглаад нээчихвэл утас, компьютерийн аль алин дээр төлөвлөгөө чинь харагдахуйц байж, чамайг “шахах” болно. Ажлын цагаар ажлаа л хийж, үр бүтээлтэй байхыг хүсвэл яг одооноос эхэлж бүхнийг эмх цэгцэнд оруулаад, хэрэгтэй цаг хугацааг өөртөө гаргаж чаддаг болоорой. App Store, Play Store – оос Google Calendar гэж бичээд хайхад гараад ирнэ.

Бүгдээрээ Fyuse – дэцгээе!
Хөдөлгөөнт зураг эсвэл богино хэмжээний бичлэг ч гэмээр юм уу? Ямартай ч үнэхээр “күүл” нэг аппликешн туршиж үзэхийг чамд санал болгоё. Зургийг зөвхөн нэг талаас биш хэд хэдэн талаас буюу 180 градус тойрч авах боломжтой. За ямартай ч App Store – руу ороод Fyuse app гээд хайгаарай.

Өнөөдрийг чинь гоё болгох санаа
Өнөөдөр гэдэг өдрийг чинь бүхлээрээ утга учиртай болгох нэг зүйлийг санал болгомоор байна. Энэ бол чин сэтгэлээсээ баярлах юм. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ шүү. Өнөөдөр чамд үйлчилсэн дор хаяж нэг хүнд инээмсэглэн өөдөөс нь харж байгаад тэнгэр цэлмэтэл баярлалаа гэж хэлээрэй. Зүгээр нэг амандаа бувтнан, доош харж өнгөрөхийг тооцохгүй шүү. Дэлгүүрийн касс, худалдагч, ажлын газрын чинь цэвэрлэгч, таксины жолооч, орцны чинь жижүүр, хамгаалагч, төрийн үйлчилгээний ажилтан гээд таарсан хүндээ заавал “Баярлалаа” гэж хэлээд инээмсэглээрэй. Автобусны кондуктор байвал бүр ч сайн. Учир нь тэднийг баярлалаа гэдэг үг сонсч байхыг нь гэрчилж байсан тохиолдол надад нэгээхэн ч үгүй. Харин чамд бий юу?

Энэ зуны ...-д зориулсан төсөв
Энэ зуныг урьд өмнөх шигээ л ажил гэр хоёрын хооронд холхиж өнгөрөөхийг хүсэхгүй байгаа эсвэл огт өөр газарт очиж үзмээр байгаа бол одооноос үүндээ зориулж хадгаламж үүсгэж эхэл. Эсвэл санхүүгээ бэлтгэ. Багадаа л гэхэд хоёр жилд нэг удаа өөртөө зориулсан аялал төлөвлөж бай. Энэ нь чамд хөдөлмөрийнхөө үр шимийг шударгаар хүртэж байгаа мэдрэмж төрүүлж, амьдралдаа сэтгэл хангалуун байхад чинь туслах болно. Энэ долоо хоногт өөрийгөө цоо шинэ газарт хүргэх нэг алхмыг заавал хийгээрэй, хөөрхөнүүд ээ.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна
Дараах мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(208)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com