ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 04 / 13

Энэ долоо хоногийг цоо шинэ эхлэлүүдээр дүүргэцгээе. Яаж вэ гэж үү...

Гоолингоо зөвлөж байна

Суръя гэж өөрөө гуйгаарай
Хэдхэн жилийн өмнө бүх Монгол бүсгүйчүүд малын гэдэс арилгаж, тараг бүрж, сүү хөөрүүлж, өрөм загсааж чаддаг байсан. Хонь мал хариулж хамтдаа тоглодог ч байсан. Ийм ээжийн удам болсон Монгол бүсгүйчүүд бид тэдний чаддагаас багыг нь ч болов сурах хэрэгтэй. Энэ чинь л бүхэлдээ Монгол зүйл шүү дээ. Бид Монгол соёлоо өөрсдөө мэдэхгүй, хойчдоо өвлүүлж чадахгүй бол өөр бусад орны бүсгүйчүүдээс огт ялгарах зүйлгүй болно. Одоо л суралгүй өнгөрчихвөл охид минь ч чадахгүй л өснө. Тийм учраас юуны түрүүнд Монгол хүн байх ёстой гэдгийг нь санаж одооноос жижиг гэлтгүй суралцаж эхлээрэй. Эхлээд шинэ хонины шөл уунгаа ээжээсээ гэдэс арилгахыг зааж өгөхийг хүсч болох юм. Харин чи угаас чаддаг бол маш сайн байна.

Энэ зуныг гайхалтай өнгөрөөе
Яаж гээч! Очоогүй газартаа очиж...
Чи хаашаа явж үзэхийг хүсдэг вэ? Хөвсгөл далай, Хоргын тогоо, Улаан цутгалан гээд Монгол нутагтаа эсвэл Францын Парис, Арабын Дубай, Италийн Венец гээд ертөнцийн нөгөө талд байсан ч болно. Өөрт боломжийн чиглэлийг сонгоод 5-8 сарын хооронд явахаар бэлд. Энэ зун шүү. Очихыг хүсч мөрөөддөг газраа сонговол сайн ч ганцаараа яваад оччихож болохоор өөр газрыг сонгосон ч болно. Үүндээ зардлаа тооцоолж үзэх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Хилийн чанадаас хэрхэн сонголтоо хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл олохыг хүсвэл фэйсбүүк дэх “Дэлхийгээр аялсан Монголчууд” группт элсээрэй. Ингээд чиглэл болоод зардлынхаа тоог мэдчихсэн бол бэлтгэх үлдлээ. Үүний тулд одооноос зардлаа цуглуулж эхлээрэй. Аль болох гэр бүлээсээ тусламж авалгүй өөрийнхөө хөдөлмөрийн үр шимийг хүртэхийг хичээ. Энэ нь чамд гайхалтай дурсамж үлдээхээс гадна өөртөө итгэх итгэл, урам зоригийг бэлэглэнэ. За аялалдаа гарахад бэлэн үү, хөөрхөн минь?

Энгийн зүйлийг гоё харагдуулна гэдэг...
“Хэрвээ зургийг нь авахгүй бол хэн ч олж харж чадахгүй зүйлс байдаг” гэсэн утгатай үгийг хаанаас ч билээ би уншиж байсан юм. Бас зургийг нь л авахгүй бол тэр зүйлийн хэчнээн үзэсгэлэнтэйг хэн ч олж харж чадахгүй тохиолдол байдаг гэж итгэдэг. Тийм учраас, бүгдийг сайхан харагдуулж чаддаг учраас л бид зурганд дуртай байдаг байж мэднэ. Тэгэхээр энэ долоо хоногт ямар нэг энгийн зүйлийг төгс үзэсгэлэнтэй харагдуулах зураг аваад өөрийнхөө инстаграмд хийж #ҮзэсгэлэнтэйЗүйл #Гоолингоо хаштагийг тайлбар хэсэгт нь тавиарай. Жич: Энэ бол уралдаан биш бөгөөд эргэн тойрон дахь зүйлсээсээ сайхныг нь олж харахад чинь тусална гэж итгэж байна.

Хөлөө ил гаргах цаг удахгүй ирэх нь
Хөлөө ил гаргах нь эрх чөлөөтэй мэдрэмжийг төрүүлдэг ч сэрүүн цагаас илүүтэйгээр арчилгаа шаардана. Тиймээс зун цагт шүршүүрт орох бүртээ хөлөө зориулалтын үрэгч чулуугаар үрж, гуужуулагч хэрэглэж байгаарай. Илүүдэл үхэжсэн арьсыг гуужуулснаар хөлөнд эвгүй үнэр болон эвэр үүсэхээс сэргийлнэ. Сайн гуужуулаагүйн улмаас үхэжсэн арьснууд бөөгнөрч хөлөнд эвэр үүсгээд байгаа юм шүү дээ. Мөн хөлийн арьсны маск худалдаж аваад хэдэн минут эрхлүүлэхэд гэмгүй. Нүүр будалтаас илүү хөл гарынхаа хумс арьсны арчилгаанд санаа тавих нь өөртөө санаа тавьдаг бүсгүйн том чанар шүү. Хөл арчилгааны талаар дэлгэрэнгүй мэдэж авмаар байвал энд дараарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна
Дараах мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(547)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com