ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би бол ээж хүн

Гэр бүл  | 2015 / 04 / 14

Анх ээж болох үед толгой дээрээс минь тэнгэр нурах шиг л болж билээ. Жирэмсэн байх үед найз залуу маань харь оронд суралцахаар явсан. Би гэдэг хүн дөнгөж 20 нас хүрч байсан үе. Хамтдаа нэг гэрт орж сайхан амьдрал зохионо гэж бодож байсан хүн маань намайг төрөхийн өмнөхөн өөр хүнд хайртай болсноо ний нуугүй шуудхан л хэлж байсан юм.

Би бол ээж хүн

Би тэр үед уйлаагүй бас уурлаагүй. Одоо бодоход миний залуу нас дэндүү бүр хэтэрхий хашир суусан ухаалаг байж. Би тэр залууд хайртай байсан. Ухаан алдатлаа дурласан гэхгүй ч тэр хүнийг маш их хүндэлж хайрладаг байлаа. Гэхдээ охины минь аав учраас одоо ч түүнийг аль болох буруутгахгүй байх гэж хичээдэг. Заримдаа бүр баярлалаа ч гэж хэлмээр санагддаг юм. Мэдээж одоо тэр хүн хаа нэгтээ өөр нэг сайхан бүсгүйн эр нөхөр болж, олон сайхан хүүхэдтэй ч болсон биз. Одоогоор охин маань дөнгөж 10 нас хүрч байгаа учраас энэ талаар ярихад арай л балчир байгаа санагдаж аль болох л аавынх нь тухай сайн сайхан зүйл л ярих гэж хичээх юм.

Ганц бие ээж байх хэцүү. Хүүхдийнхээ бүх зүйлд санаа зовно. Амьдралын хүнд хүчир бүхэнд ганцаараа нүүр тулж, заримдаа тэнхээгээ барна. Бүр асгартлаа уйлна. Бяцхан охиноо аавгүй өсгөж байгаадаа өөрийгөө буруутгаж, чаддаг бол охиндоо таалагдах аав олоод өгөхсөн гэж арга барсан тэнэг зүйл ч хааяа бодогдоно. Цалин хүрэлцэхгүй болох үед яаж яваад ийм болчихов доо гэж толгойгоо гашилгах ч үе байна. Энэ бүхэн гэхдээ юу ч биш. Ээжүүдийн хамгийн хэцүү үе бол үр хүүхэддээ хатуухан үг хэлэх тэр мөч. Тэр бяцхан амьтанд алдаа гаргаж болохгүй гэж хэлж яаж хатуурхаж болох ч өөрөө аль хэдийн алддагаа алдчихаад үр хүүхдээ төгс бай гэж зэмлэх чинь шударга бус шүү дээ! Тийм дээ ч охиноо буруу зүйл хийхэд нь бас муу дүн авахад нь өөрөө сайн бодоод, өөрөө өөрийнхөө алдааг олж хар л гэж зөвлөх юм даа.

Гэхдээ л би өдөр бүр охиноосоо эрч хүч авч, өөрөө өөрийгөө ямар их азтай эмэгтэй вэ гэж боддог. Би биш бараг л тэр минь надад их олон зүйлийг зааж өгдөг юм. Өглөө бүр нуухтай нүүрийг нь угааж хамтдаа ширээнд суугаад хооллох ямар сайхан гэж санана. Оройтоод ирэх үед бяцхан хуруугаараа толгойд минь массаж хийж, ядарсан ээждээ аяга цай дөхүүлэх нь хүртэл өхөөрдөм. Ээждээ мөрөөдлөө зурж өгөөд тун удахгүй мундаг хүн болоод ээжийгээ жаргаана гэж хүч өгөх нь хүртэл дэндүү бахархам. Хаа нэгтэй таарсан хөөрхөн харагдах даашинз бүрийг түүндээ л өмсгөж өдөр бүр гүнж шиг байлгах ээж нь ямар их дуртай гээч. Ингээд бодохоор би гэдэг хүн амьдралдаа ердөө ч алдаа гаргаагүй нэгэн шиг санагдаж, өөрөө бүгдийг чадах юм шиг сэтгэл оргилох юм. Амьдрал сайхан юм аа. Тэр тусмаа дэргэд минь хэвтээд энгэрт минь эрхлэх үртэй байна гэдэг бүр сайхан. Ээж гэж холын холоос чангаар дуудуулах бүрт зүрх сэтгэл халуун дулаанаар дүүрдэг. Тэр минь бүх зүйлээс л намайг хамгаалах гэж хичээх юм. Тийм бяцхан зүрх надаас ч илүү эр зоригтой байгааг харахаар өөрийн эрхгүй л илүү их урам зориг орж, бяцхан сахиусан тэнгэртэйгээ хамт илүү их аз жаргалтай амьдрах учиртай гэдгээ ухаардаг. Амьдрал хүнд олон зүйлийг зааж сургадаг гэдэг ч яг одоо бол миний хувьд намайг хүмүүжүүлж байгаа зүйл нь миний бяцхан үр л байна.

Би бол ганц бие ээж. Гэхдээ намайг амьдралд түших алаг бяцхан үртэй эх хүн. Алдах үед минь нулимсыг минь арчин бусдаас өмөөрч алдааг минь уучлах бяцхан охинтой ээж хүн. Би азтай хүн. Би бол ээж хүн.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(946)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com