ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 04 / 27

Дулааны улирал ирж байгаа болохоор сэтгэл нэг л сайхан. Гоё гоё зүйлс эхлүүлж, өөртөө зуршил болгомоор урам зоригтой байна. Та нар минь ч гэсэн эрч хүчээр дүүрэн байгаа байх аа. Магадгүй доорх хэдэн зөвлөгөөг хэрэгжүүлээд энэ долоо хоногоо бүр ч сайхан өнгөрүүлж болох юм шүү.

Гоолингоо зөвлөж байна

Гуужуулаад гуужуулаад...
Юу юугүй хөлөө ил гаргаад сандаал, туфлиндээ орчихмоор л байна. Цаг агаар ийм сайхан байгаа ч цаг нь арай л болоогүй, өглөө оройдоо арай л сэрүүхэн байгаа. Гэхдээ бид кет, ботинкоо тайлж болох цагийг зүгээр л хүлээхийн оронд үзэсгэлэнт хөлөө одооноос бэлдэцгээе. Энэ долоо хоногт өөрт тохирох хөлийн гуужуулагч заавал авах эсвэл байгаагаа эрчимтэй ажилд нь оруулаарай. Шинээр авах гэж байгаа бол Хөлийг чинь “шинэчлэх” гуужуулагчид нийтлэлийг уншаарай. Хөлийн арьс эвэршиж хуурайших нь ядарч, халуудсанаас шалтгаалахаас гадна хамгийн гол нь үхэжсэн арьсаа гуужуулалгүй удаан байлгаснаас болдог юм шүү. Нүүрний арьсанд чийгшил хэрэгтэй байдаг шиг хөлийн арьсанд гуужуулалт нэн тэргүүнд хэрэгтэй :-)

Үүнд л сэтгэлээ шингээ
Хэрвээ чиний хийсэн ажил нэг л үр дүнгүй, сэтгэлд чинь хүртэл гоё болохгүй байгаа юм шиг санагддаг бол доорх зүйлийг туршаад үзээрэй. Хүмүүсээс сэтгэл дутаж байна, сэтгэлээсээ хийсэнгүй, сэтгэлгүй шдээ гэж хэлсээр л байдаг даа. Гэхдээ яг үнэндээ гоё хийх гэж хичээгээд байхад л болохгүй байгаа нь сэтгэл гаргасан ч нэмэргүй мэт санагдуулдаг. Бүгдээрээ үүнийг хамтдаа өөрчилцгөөе. Өчигдөр эсвэл өнөө өглөө гаргасан энэ долоо хоногийн төлөвлөгөөгөө харж байгаад нэг ажлыг сонгож аваад түүнд өөрийгөө бүхлээр нь зориулж хий. Анхаарал, боломж бололцоо, цаг зав, сэтгэл зүрхээ бүгдийг нь зориулаад байж болох хамгийн сайн үр дүнд хүргэхээр хичээ. Энэ долоо хоногийн чинь зорилго бол тэр зүйлийг л маш сайн хийх юм. Бусад зүйлсийг хоёрт тавь. Ингэж байгаагийн гол утга учир нь юманд сэтгэлээсээ хандана гэдэг ямар сайхан, тайван амгалан, урам зоригтой болохыг ойлгох явдал. Түүнээс биш бусдаас магтаал сонсохдоо биш гэдгийг санаарай.

"1000 залуустай хамт 1000 мод тарья"
Энергийн төв гэгддэг Хамрын хийд рүү хамт олон найз нөхдөөрөө очиж эрч хүч авангаа мод тарьж, байгаль орчиндоо ээлтэй үйлс хийчихээд ирэх хоёр өдрийн арга хэмжээ байна шүү. Улаанбаатар хотоос 4 том автобус болон машины цуваа ирэх 5 сарын 3-нд хөдлөх ажээ. Энэ үйл ажиллагаанд оролцоход чамаас мандатны мөнгө 2500₮ л гарах ба өөр төлбөр зардалгүй гэсэн. Гэхдээ хоногоор явах учраас дулаан хувцас майхан зэргээ бэлдэх хэрэгтэй.
Цөлжиж байгаа газар нь мод тарья – дэлгэрэнгүй мэдээлэлийг эндээс .

Зуны цагийн хуваарьтаа орж эхэлье!
Ажил маань 5 сарын 1-ээс зуны цагийн хуваарьтаа орох гэж байгаа. Харин би аль хэдийнэ өглөө 5 цагаас босдог болчихсон. Өглөө эрт сэрэх гэдэг эхэндээ жаахан хэцүү. Ахиад жаахан унтъя, за яг 5:30 гээд босъё гээд л өөрийгөө өөгшүүлэх шалтгаан мундахгүй. Гэхдээ л нэг “хөб” гээд өндийчихөд чи тэр өдрийн эрч хүчээ бүхлээр нь авч чадна. Бас хамаагүй их зүйлийг амжуулчихна. Нэг л өдөр хичээж босоод ид шидийг нь үзээд 7 хоног үргэлжлүүлчихвэл бие организм чинь өөрөө дасаад ирнэ ээ. Энэ долоо хоногоос эхлээд эртэч Гоолингоочууд болно гэдэгт итгэж байна шүү.

Гоё үзэсгэлэнд оролцонгоо ...
Наран групп-н 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Хаврын анхны Наран яармаг-2015 үзэсгэлэн худалдааг 4 сарын 23-наас эхлэн 5-рсарын 03-ныг хүртэл тэд зохион байгуулж байгаа. Үүнийг та нар маань мэдэж байгаа байх. Энэ үзэсгэлэнд очсоноор Нарангийн оруулж ирдэг гоё гоё брэндүүдээс 30%-70% хямдралтай худалдаа хийхээс гадна шинэхэн TULIP COLOR -той танилцана. Бас арьс, үс оношилгоо, нүүр будалтын зөвлөгөө зэргийг мэргэжлийн гоо сайханчид үнэгүй хийж өгнө гэсэн шүү. Бас бидний завыг ч бодолцоод маргааш (4 сарын 28-нд) орой 17:00-23:00 цаг хүртэл шөнийн худалдаа хийхээр болж. Энэ үеэр загварын шоу, ковер дуучид гээд олон сонирхолтой үйл ажиллагаа болох юм билээ. Ингээд бичсэн чинь бүр сонирхол татчихлаа байна. Тэгэхээр маргааш оройг 13-р хорооллын Нарангийн салбар Монгол экспо дээр л өнгөрөөх нь дээ, хэдүүлээ.
Харилцах утас: 99063597, 99085724

1.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна
Дараах мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(694)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com