ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 05 / 04

Дулаарахын хэрээр өөртөө чөлөө зав их гаргамаар, хөгжилдөж, сэтгэлээ сэргээмээр санагдаж байна, тийм үү? Би ч гэсэн адилхөөн. Тийм дээ ч, энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр салхинд гарч, дөрвөн хананы дунд биш Монгол гэрт хонохоор төлөвлөөд байгаа. Харин чи юу хийх вэ?

Гоолингоо зөвлөж байна

2 жилийн өмнөх Чи...
2 жилийн өмнө чи хэн байсан бэ? Эсвэл хоёр жилийн өмнөх 4-р сард чи юу хийж байсан бол? Өнгөрсөн өөрийгөө олж харах хялбар аргуудын нэг магадгүй фэйсбүүк. Хэрвээ чи фэйсбүүкийн идэвхитэй хэрэглэгч мөн эсвэл байсан бол шүү дээ. Өөрийнхөө таймлайн руу ороод 2013 он гэсэн хэсэгт дараад бүх постуудаа уншиж, зургаа үзэж, дуунуудаа сонсоорой. Чамаас хоёр насаар дүү тэр бүсгүй тухайн үед юу бодож, юунд инээмсэглэдэг байсан бол? Энэ хөнгөн хэрнээ хөгжилтжй зүйл чамайг өөрөө өөртөө цаг гаргаж, дүгнэлт хийхэд тусалж ч мэдэх юм.

Дуурь уу эсвэл балет уу? Чи сонго!
Энэ долоо хоногийн нэг өдрийг чи яах аргагүй театрт өнгөрүүлнэ гэвэл чи энэ хоёрын алийг сонгох вэ? Яг ингэж бодоод 5 сарын 9-ний “Кармен” дуурь, 5 сарын 10-ны “Дон Кихот” балет хоёрын аль нэгийг сонгоорой. Өөртөө цаг гаргаж, нүд сэтгэлээ баясгаарай. Тоглолтуудын дэлгэрэнгүй хуваарийг эндээс үзээрэй.

Би эмэгтэй хүн ш дээ!
Саяхан нэгэн бяцхан зүйлээс болоод эмэгтэй л болсон хойно нулимс урсгаад сууж байтал нэгэн танихгүй эгч дэргэд минь ирж тайтгаруулаад “Эмэгтэй хүн байна гэдэг хэцүү шүү” гэж хэлсэн юм. Тухайн үед дэргэд минь хэн нэгэн байх нь дэмтэй байсан ч эгчийн тэр үг надад хувь тавиландаа гомдох сэтгэл төрүүлэх гээд байх шиг санагдсан. Тэгэхээр нь дотроо аргадуулмаар санагдаад найз залуугаа дуудаж гэртээ хүргүүлэнгээ машинд нь өнөөх нулимсаа үргэлжлүүлж гарсан юм. Тэр минь замдаа намайг хэрхэн аргадах арга эвээ олохгүй баахан сандарч, тэвэрч, үнсэж нэг үзээд, янз бүрийн зөөлөн үгс хэлж, амттай юм идэх үү, өлсөж байна уу? гээд л тухайн үед надад өгч болох бүх зүйлээ дэргэд минь “гаргаад тавьчихсан”. Тэр үед би дотроо эмэгтэй хүн болж төрсөндөө, хайртай хүнийхээ дэргэд эгдүүтэйгээр аргадуулан барин уйлах бүрэн эрхтэй байгаадаа хэчнээн баярлаж байсан гээ. Тэгэхээр энэ долоо хоногт бүсгүй хүн болж төрснийхөө хэргийг ямар нэг байдлаар гаргаарай. Над шиг аргадуулж, хүссэн юмаа авахуулж, “хар” ажилд туслуулж эсвэл дулаан гэдсэнд нь хөлөө хийсэн ч болно. Яадаг юм, чи эмэгтэй юм чинь! Тийм биз дээ?

Уламжлалтаар “уудлуулаад ав”
Эмч ахын маань хэлснээр "Насанд хүрсэн хүн хэдий эрүүл харагдаж байгаа ч цоо эрүүл байна гэдэг бараг л байхгүй. Ямар нэг зүйлд нь өөрчлөлт заавал байдаг ба амьдралын буруу хэв маягаас ихэвчлэн болдог" гэсэн. Энэ үгийнх нь баталгаа нь одоо би өөрөө болчихоод сууж байгаа болохоор эрүүл мэнддээ байнга анхаарч, үзүүлж байх хэрэгтэйг маш сайн ойлгож байна. Ямар нэг зовиур байхгүй байхад юугаа мэдэж хаана үзүүлэх вэ бодож байгаа байгаа бол сүүлийн үед өөртөө байнга хэрэглээд байгаа нэг аргаа хэлж өгье. Ямар нэг зовиур биед маань мэдрэгдээгүй байсан ч уламжлалт аргаар эмчилдэг оточ, бариачид очиж үзүүлээд гадаад байдлаа шинжүүлж, бариулж байгаад хаана юу асуудалтай байгааг мэддэг болсон юм. Үүнийх нь дагуу эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөөд эмчлүүлвэл тун дажгүй юм билээ. Урьд нь эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг мэддэг байсан ч яг хаанаас эхлэхээ мэддэггүй байсан юм. Европ эмчилгээ шинжилгээг л шаарддаг бол уламжлалт эмчилгээ чамайг хараад эсвэл барьж үзээд л асуудалтай байж болох зүйлсийг хэлээд өгнө. Санхүүд ч хэмнэлттэй шүү.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна
Дараах мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(588)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com