ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 05 / 11

Нэг дэлгүүрт ороод л эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч болдог болсон тухай, өөрийгөө илүү аз жаргалтай болгох жижигхэн аргын тухай, энэ сард төрсөн эх үр хоёр хэчнээн азтай байгаа тухай, нүүрнийх биш хэрнээ адилхан арчилгаа хэрэгтэй өөр нэг арьсны тухай, шөнийн 11 цагт эмийн сан хайж гүйх шаардлагагүй болсон болон илүү сайхан өөрийгөө бүтээх долоо хоногийг зарлаж байгаа тухай энд бий.

Гоолингоо зөвлөж байна

Моносын Эмийн санг магтмаар байна
Хэрвээ зах, супермаркет гэж төвлөрсөн газаргүй өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, эм, ус ундаа, эрүүл мэндийн хүнсний дэлгүүрүүд тусдаа байдаг байсан бол бидэнд хэчнээн чирэгдэлтэй байх байсан бол? Нэгээс нь гараад нөгөөх рүү нь гүйсээр хэрэгтэй зүйлсээ цуглуулахын тулд бүхэл бүтэн өдрийг зарцуулах байсан ч байж мэднэ. Төвлөрсөн дэлгүүр гэдэг хэрэглэгчдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэдэг гэдгийг мэддэг болохоор Моносынхон 3,4 –р хороололд Ачлал их дэлгүүрийн урд байрлах эрүүл мэндийн фарммаркетаа “ЭМИЙН САН – ГОО САЙХАН ” болгон өргөжүүлжээ. Тэндхийг эмийн сан биш эрүүл мэнд, гоо сайхны дэлгүүр эсвэл бүр “эмэгтэйчүүд, ээжүүдийн дэлгүүр” гэж нэрлэсэн ч болохоор санагдсан. Учир нь тэндээс эм, эмнэлэгийн бүтээгдэхүүнүүдээс гадна хүүхэд, эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн , Сахартай өвчтэй хүмүүст зориулсан эрүүл мэндийн хүнс , нүүр будалын бүтээгдэхүүнийг ч авах боломжтой болчихсон байна лээ. L’Oreal, Bourjois, Maybelline, Vichy, Монос косметик гээд дэлхийн болон дотоодын бүтээгдэхүүнүүд бүгд бий.

Чиний цоо шинэ унтлагын өрөө
Миний хувьд гэрийн маань хамгийн чухал хэсэг бол унтлагын өрөө. Харин чиний хувьд аль нь вэ? Миний хэлснээс өөр байсан ч гэсэн унтлагын өрөөндөө хоногийн 8 цагийг өнгөрөөж байгаа болохоор чухал бишид хэзээ ч тооцогдохгүй байх. Энэ долоо хоногт хэдүүлээ тэр өрөөгөө шинэчлэе. Гэхдээ өрөөгөө тэрч чигт нь засварлаж, нүсэр үйл ажиллагаа болгохыг түр зуур хойш нь тавиад зүгээр л ор хөнжилдөө зориулж шинэ даавуу худалдаж авъя. Дөнгөж угаасан цэвэрхэн даавуун дунд ороод хэвтэхэд хэчнээн жаргалтай санагддаг билээ дээ. Энэ удаагийнх тэр аз жаргалыг 2 нугалах болно. Ор чинь өөр өнгөтэй байвал өрөө тэр чигээрээ өөр харагдах болохоор гоё тод өнгийн даавуу авч солиорой. Байнга цайвар өнгөтэй, цэцгэн хээтэй байж өөрийгөө тайвшруулж байхаар цаг агаарыг дагаж сэргэлэн өнгө сонгоод өөрсдийгөө сэргээе бүгдээрээ. Тэгээд маргааш нь сэрэхдээ дуртай дуугаа сонсонгоо орноосоо өндийгөөрэй. “Гайхамшигтай...”

5-р сарыг бүхлээр нь шинэхэн эх үрсэд зориулъя
Чи шинэхэн ээж үү? Эсвэл ойр дотны чинь хүмүүс үрийн зулай үнэрлэчихээд байж байна уу? Тэгвэл аз жаргал нь үнэхээр цагаа олж ирсэн байна шүү. Учир нь Моносын эмийн сангуудаар худалдаалагддаг ээж ба хүүхдийн брэнд бүтээгдэхүүнүүд энэ сарын турш хямдрахаар болсон гэнэ. Бяцхан үрээ усанд оруулах, хуурайлах, хооллох, шүдийг нь цэвэрлэх болон тоглуулах гэх мэт бүх зүйлд хэрэгтэй Avent, Aveeno, Pigeon, Poma, Nuk, Bubchen, Splat, Cussions гэх мэт брэнд бүтээгдэхүүнүүд 5-20% хямдралтай, бэлэгтэй худалдаалагдаж байгаа юм билээ. Та ерөөсөө л шинэхэн аав нарыг Моносын эмийн санруу явуулчих. Түүнд бүгдийг нь таны өмнөөс нялх үрд тань, таньд юу хэрэгтэйг зөвлөөд өгнө. Эдгээрээс өөрийнхөө болон найз нөхдийнхөө бяцхан үрд бэлэг болгон авбал чанарт нь огт эргэлзэх хэрэггүй. Эмийн лавлах 1800-1883, Monos smart app, www.emonos.mn сайтаар захиалаад үнэгүй хүргүүлсэн ч болох болохоор гэрээсээ гарах шаардлага ч байхгүй гээд боддоо. Үүнээс гадна бас нэгэн сонирхолтой мэдээ дуулгахад “Ээж ба хүүхэд” нэртэй фото зургийн уралдаан Монос эмийн сан фэйсбүүк хуудас дээр зарлагдсан байсан. Хүүхэд бүрийн зураг давтагдашгүй хөөрхөн байдаг болохоор бяцхан үртэйгээ авахуулсан зургаар нэг өрсөлдөөд үзээрэй. 500 мянган төгрөгийн шагналын сантай гэсэн шүү.

Хүзүүг анхаарлын төвд авчир!
Нүүрнийхээ арьсанд анхаарал тавьдаг шигээ хүзүүгээ ч арчлах хэрэгтэй. Үгүй бол нүүрний чинь арьс хэдий тольгор байлаа ч хүзүү чиний үнэнийг хэлээд өгнө. Тэгэхээр нүүрний арьстай л адил нарнаас хамгаалах, тэжээл өгч чийгшүүлэх шаардлагатай. Өглөөний 10 – 16 цагийн хооронд удаан гадуур явахгүй, явсан ч нарнаас хамгаалах тосыг байнга хэрэглэж байх хэрэгтэй. Маск, тэжээлийн тос, чийгшүүлэгч зэргээ одооноос зөвхөн нүүрэндээ биш нүүр хүзүү аль алинд нь хэрэглэж заншаарай. Цэвэрлэгээ болон будалтаа хийхдээ хүзүү, цээжээ анзааралгүй орхиж болохгүй шүү! Мөн унтахдаа өндөр дэрнээс зайлсхийж, тааз руу нүүрээрээ бүтэн харж 5 минут барих хүзүүний дасгалыг хийж эхлээрэй. Хэдий эртнээс арчилж эхэлнэ төдий чиний булбарай арьсаа удаан хадгална.

Өөрөө хүрээд ирдэг эрүүл мэндийн дэлгүүр
Бүсгүйчүүд бид онлайнаар дэлгүүр хэсч, чанартайг нь ялган танихдаа ч гарамгай болоод байгаа. Харин одоо хувцас гутлаасаа хальж эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнээ ч захиалах боломжтой болсон гэдгийг мэдсэн үү? Тэгээд бүр чанартайг нь л худалдаалдаг дэлгүүрээс шүү. Энэ бол эмийн лавлах 1800-1883 (энгийн утасны тарифтай), Monos smart app, www.emonos.mn сайт зэрэг юм. Эндээс чи Моност худалдаалагддаг бүх бүтээгдэхүүнийг хоногийн 24 цагийн хэзээ нь ч худалдаж аваад 1-4 цагийн дотор гэртээ үнэгүй хүргүүлэх боломжтой. Эм авах ёстой байснаа оройн 23 цагт санасан ч 24 цагийн эмийн сан, дэлгүүр хайж гүйх хэрэггүй интернэт ороод эсвэл утсаар залгаад л эм болон өргөн хэрэглээний бараа, тураах болон гэдэс цэвэрлэх цай чинь өөрөө чам дээр ирнэ гэсэн үг. Дээр нь Monos smart app-г та утсан дээрээ татаад авчих бүтээгдэхүүн бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг авч, эм, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлээд авчихна. Бүх зүйл амар болоод байх юм даа.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна
Дараах мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(810)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Зочин.   2015-05-13
Өөрөө ирдэг дэлгүүр ч их болж дээ, хэр найдвартай юм болдоо

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com