ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 05 / 18

Дулаарч байгааг тохиолдуулаад сэтгэл санаа ч цэлмээд л сайхан байна, тийм үү? Өдөр бүрийг өөр өөрсдийнхөөрөө аз жаргалтайгаар өнгөрүүлж байгааг чинь мэдэж байгаа ч хэд хэдэн сонирхолтой зүйлийг би нэммээр байна. Уншаад үз дээ...

Гоолингоо зөвлөж байна

Чиний аз жаргал чамаас…
“Аз жаргалыг өөр хүнээс эсвэл гадаад ертөнцөөс хайх хэрэггүй. Аз жаргал дотор чинь байгаа” гэх. Гэвч хэрхэн дотроо байгаа аз жаргалыг олж харах вэ? Яг энэ асуултад хариулах лекцийг энэ хагассайн өдөр буюу 5 сарын 23-нд Сэтгэл зүйч Г.Наранбаатар доктор зохион байгуулах гэж байна. Магадгүй чи түүний “Урам Үг” цуврал лекцийн тухай сонссон бол яг түүний чинь энэ долоо хоногийн сэдэв “Аз жаргалтай амьдрах амьдралын дадал зуршилаа хөгжүүлэх нь” юм. Лекцийн хажуугаар хуучны сайхан дуу сонсонгоо нэг үдшийг сайн сайхан, эерэг энергитэй зүйлд зориулаарай. Дэлгэрэнгүйг эндээс мэдэж аваарай.

Өглөөг битгий алд
Эртэч байх зуршлыг өөртөө суулгахаар ажиллаад хэсэг хугацаа өнгөрч байна. Орой бүр 22 цаг гэхэд орондоо орж өглөө 5 цагт босдог хэмнэлд би ороод байгаа. Өглөө эрт бидний тархи юу юунаас илүү сэргэг байдаг болохоор өдөр ажилласнаас 2 дахин (магадгүй үүнээс ч өндөр) бүтээмжтэй байж чаддаг. Ном уншсан ч илүү ойлгож, ажлаа хийсэн ч илүү хурдан байж, хоол бэлдсэн ч илүү амттай, гэрээ цэвэрлэсэн ч илүү сэтгэлээсээ байж чаддаг. Тийм болохоор өглөөг л битгий алдаарай гэж та нартаа зөвлөмөөр байна. Өглөөг л барьж авч хийхэд хэцүү зүйлээ амжуулаад, өөрийгөө сэргээгээд ав. Өглөөг л битгий алд бүсгүй минь!

Хөргөгчөө тод өнгөөр буд
Хувцаслалтандаа тод өнгийг зоригтойгоор сонгож байгаа шигээ хүнсэндээ ч бас тод өнгийн жимс, ногоонуудыг авч хэрэглэхэд хамгийн тохиромжтой цаг нь (байнга хэрэглэвэл илүү сайн) ирлээ. Авсан жимс ногоонуудыы хөргөгчиндөө маш эмх цэгцтэйгээр хадгалаад өглөө бүрийг жимстэй өглөөний цайтай угтаарай. Эмх цэгцтэй байлгах нь хэдий энгийн зүйл ч гэлээ чамд шинэ өглөөний сайхан мэдрэмжийг төрүүлж чадна гэдгийг мэдэж байгаа биз дээ? Хажуугаар нь уламжлалт цагаан идээгээ хэрэглэвэл бүр ч сайн. Тод өнгийн жимс ногоонд агуулагддаг флавенойдууд болон, байгалийн эрдэс бодис нь эрч хүч, тамир тэнхээгээр дүүрэн байхад чинь тусална. Харин цагаан идээ өлийг чинь дарж, хөнгөн шингэн, эрүүл байхад чинь тустай.

Гоолиг байх уу, тарган байх уу? Чи сонго
Хүссэн болгоноо идэж дасгал хийхгүй байсан ч туранхай хэвээрээ л байгаад байдаг хэсэг хүмүүс байдаг. Хэргийн учир тэдний генэнд байгаа гэж үү? Гэхдээ огт тийм биш. Тэдний амьдралын хэв маягт л байгаа хэрэг. Амьдралын хэв маяг бол ердөө л зуршлуудын нийлбэр. Гоолиг байна гэдэг зорилго ч юм уу, очих ёстой газар биш. Энэ бол өдөр тутмынхаа амьдралыг гоолиг хүн шиг өнгөрүүлэхийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлвэл, сайхан биетэй хүмүүс хэрхэн хооллож, өдрийг яаж өнгөрүүлж байгаагаас нь суралц. Сайн унтаж, өдөр бүр тодорхой хэмжээний идэвхтэй хөдөлгөөн хийж, хөнгөн бөгөөд чанартай хооллож сурна гэсэн үг. Энэ бүхнийг чи өөрийнхөө зуршил болгох ёстой. Өдөр болгон шоколад идээд байвал, эсвэл шөнө бүр 3 цагт унтаад байвал тэр чинь нэг сарын дараа гэхэд “хийхгүй байж болохгүй” зуршил болно. Яг үүнтэй адилаар чи нэг сарын турш сайтар унтаж, өдөрт нэг цаг алхаж, элсэн чихрийнхээ хэрэглээнд анхаарч, уураг ихтэй бүтээгдэхүүн хүнсний ногоо, жимсгэнэ идэж, долоо хоногт гурван удаа бэлтгэл хийгээд байвал өглөө болгон шүдээ угаадагтай адил аргаар чи маш амархан турах болно. Эргэлзээгүй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(802)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zochin.   2015-05-21
tselhiisen targan huuhnuud l turanhai busguichuuded ataarhsandaa parazit metiin ulger bodson shig uursdiigu taivshruuldag. Gol ni yag amidarliin hemnel shuu de. Sportoor ugasa ted nar chin hicheelled bhgui,tehdee l oroi zugartniiha umnu heden uut Chips shikolad idej suuhgui bga. Uduriin hoolo husseneere hangalttai idcheed hajuugar ni uher shig eldev um oir oirhon hevdeggui humuus bas sain hoololdog hernee turanhai bdag.

Зочин: Таны нэр.   2015-05-20
sorry tednii gen-d n bgaa. esvel gedsend bgaa shimegch horhoind bgaa. hodolgoonoor baridag n unendee tsoohon

Зочин: dolgorjaw.   2015-05-20
uneheer saihan medeelel ogdog tanai hamt olond bayrlala

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com