ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 06 / 29

Долоо хоног бүрийн эхний өдөр сонирхолтой зөвлөгөөнүүдээр угтдаг “Гоолингоо зөвлөж байна” энэ удаагийн дугаараа хүргэж байна. Энэ долоо хоногт чамд хийх зүйл мундахгүй шүү. Гэхдээ гоё!

Гоолингоо зөвлөж байна

“7 сарын 1-нд #Тэврэлдье”
Олон улсад 1-р сарын 21-нийг “Тэврэлтийн өдөр” болгож тэмдэглэдэг. Харин манай улсад Гоолингоогийн санаачлагаар, эерэг үзэл бодолтой залуучууд 7-р сарын 1-нийг “Тэврэлтийн өдөр” болгон, 2013 оноос хойш тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд:

1. Та нартайгаа #Тэврэлдье
7-р сарын 1-нд ажлын газрынхан, гэр бүл, найз нөхөддөө шалтгаангүйгээр тэврэлт бэлэглэж болно.
2. Тал бүрт #Тэврэлдье
Энэ эвентийг, бидний Facebook, Twitter, Instagram-д тавьсан мэдээллүүдийг өөрийнхөө хуудаст share хийх.
3. Танихгүй хүмүүстэй ч #Тэврэлдье
Зуу зуун хүнд үнэгүй тэврэлт бэлэглэх. Чингисийн талбай дээр цугларч хотын гудамжинд таарсан хүн бүрийг чин сэтгэлээсээ тэврэх уламжлал энэ жил ч үргэлжилнэ. 2015 онд 4 зүгт цуглараад талбай дээр нэгдэх төлөвлөгөөтэй байна. Мөн олон нийтийн үйлчилгээний газрууд дээр ч тэврэлтийн өдөр зохион байгуулагдана.
4. #ТЭВРЭЛДЬЕ
Өөрийнхөө хайртай, дотны хүмүүстэйгээ тэврэлдэж буй зургийг profile picture-ээ сольж, инстаграмдаа тавьцгаая. #Тэврэлдье hashtag-ийг тавихаа мартав аа.

Баруун европ хоолны үдэш
Нэг үеэ бодвол Улаанбаатар хотоос олон үндэстний хоолыг яг өөрийнх нь амтаар олж идэх тийм ч хэцүү биш болоод байгаа. Куба, Мексик, Солонгос, Энэтхэг, Украйн гэх мэтчилэн цуврана. Тэдний нэг нь болох Франц хоолны L’usine ресторанд амтат дарсыг баруун европын хоолтой хослуулах үдэшлэг болох гэж байна. 40 - хөн хүний хязгаартай болохоор үнэхээр чамд таалагдвал билетээ эртхэн авах хэрэгтэй шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс мэдэж аваарай.

Зуун настыг зуу зуугаар нь гэртээ ургуул
Зуун наст гэдэг ургамал энгийн хэрнээ хүний биед тоолж баршгүй их тустай. Хүний насыг уртасгаж, өвчнөөс хамгаалж тайвшруулахаас гадна бүсгүйчүүд бидний гоо сайханд ч сайн нөлөө үзүүлдэг. Үрэвслийг дардаг учраас батга гарсан хэсгээ зуун настын шүүсээр арчвал арилна. Бодисын солилцоог сайжруулж, арьсан дахь цусны эргэлтийг түргэсгэснээр өнгөлөг, эрүүл арьстай байхад чинь ч тусална. Эдгээр сайн чанарыг нь байгалийнхаар нь авахыг хүсвэл зуун настыг гэртээ тарих нь үр дүнтэй юм. Навчны нь уртын хагастай тэнцэх диаметртэй, шавар саванд суулгаж, цөөн усалж, байгалийн гэрэл сайн тусдаг дулаан цонх, цэвэр агаарт.салхилуулан ургуулна. Ингэж ургуулсан ургамлаасаа сайн чанарын шүүс гарган авахын тулд зүсэхийн өмнө хоёр долоо хоног услахгүй байх хэрэгтэй. 3-5 настай зуун настын навчыг угаар нь авч, хар өнгийн цаасаар ороон хөргөгчинд хийж хоёр долоо хоногийн турш байлгана. Дараа нь үүнийгээ буцалсан бүлээн усаар угааж жижиглээд 1:3-ийн харьцаатай усанд хийгээрэй. Бэлдмэлээ харанхуй, сэрүүн газар 1,5 цаг байлгаад шүүсийг нь шүүж аван хэрэглэхэд бэлэн болно.

Талькаа өвөртлөөд унтаарай
Зуны халуунд орон дээрээ бөх нойрсоно гэдэг өвлийнхөөс ярвигтай. Хөнжлөө нимэглэж, цонхоо онгойлгосон ч халууцсан мэдрэмж төдийлөн буурахгүй байвал доорх аргыг хэрэглэж болно. Энэ нь биеийн талькаа орны даавуу, дэррүүгээ бага зэрэг цацаж өгөх юм. Энэ нь хөлөрсөн, тухгүй мэдрэмжийг арилгаж тайван унтуулах юм. Мөн унтлагын өрөөндөө залгаатай цахилгаан хэрэгсэл байлгахгүй байхыг хичээгээрэй. Гар утсаа ч гэсэн унтраахыг зөвлөе. Амрах цаг болсноос биш утсаараа оролдох чөлөөт цаг биш шүү дээ, тийм үү?

Наадам боллоо Наран руу…
Нарлаг зуны дунд сар ирж, наадам ч удахгүй боллоо. Харин бүгдээрээ наадмыг тохиолдуулж ямар ямар сонирхолтой зүйл хийж болох вэ? Салхинд гарах уу, хөдөө явах уу, гэртээ үлдээд хуушуураа олон янзаар амталж сурах уу эсвэл дэлгүүр хэсэх үү? Заза эхлээд дэлгүүр хэсцгээе. Ялангуяа Нарангийн дэлгүүрүүдээр оръё. Наранд наадмын бэлэгтэй, сугалаат худалдаа эхэлж хэрэглэгчдээ урамшуулаад эхэлсэн байна лээ.
6-р сарын 25-наас 7-р сарын 20 дуустал Нарангаар үйлчлүүлэхдээ 100,000₮-199,999₮ худалдан авалт хийгээд ЦЭЦ МАГНАЙ АЗТАН болж БЭЛЭГ авна. 200,000₮ - 499,999₮ худалдан авалтанд ГАРЬД МАГНАЙ АЗТАН болж БЭЛЭГ-тэй. Харин 500,000₮ – өөс дээш худалдан авалтанд ТОД МАГНАЙ азтан болж супер брэндийн бэлгүүдээр шагнуулна. Дээр нь 5000₮-50000₮ -ийн худалдан авалтын эрхийн бичиг дагалдах юм билээ. Наран Плаза, Наран Молл-д л энэ худалдаа болж байгааг мэдээд аваарай. Гоё байгаа биз?
Утас: 70116918,70136918

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(369)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: lilly.   2015-06-30
Talc hamaagui hereglej bolohguee ungursun jil erdemted sudalgaa yawuulaad undguvchnii hort havdariin chance g nemegduuldeg gesen. Bas uushigand muu gesen shd! http://www.dailymail.co.uk/health/article-2343974/Women-regularly-use-talcum-powder-increase-risk-ovarian-cancer-24.html

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com