ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 07 / 13

Сайхан наадсан уу, бүсгүйчүүд ээ? Наадмын амралт үргэлжилсэн, сэрүүхэн долоо хоногт амжуулах зүйлсэд чинь үндэсний уран зурагтай танилцах, шинэ шүхэр сонгох, ODESZA- г танин мэдэх болон нэг хэвийн санагдаад байгаа амьдралынхаа хэв маягийг өөрчлөх гэх мэт зүйлс орсон байгаа. Дэлгэрүүлээд уншаарай...

Гоолингоо зөвлөж байна

Үндэсний уран зураг дэлгэгдэнэ
Хятад үндэсний уран зургийн орчин үеийн нүүр царай болох БНХАУ-ын Зураачдын Эвлэлийн Хорооны ээлжит уран бүтээлийн баг Монгол улсад гурав дахь удаагаа морилон ирж уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Өмнөх үзэсгэлэнгүүдийг үзээгүй байсан ч хамаагүй энэ жилийнхэд нь заавал очиж үзээрэй. Оролцож байгаа уран бүтээлчид бүгд БНХАУ-ын Шанхай хотын уран бүтээлчид гэдгээрээ онцлогтой ба өөр өөрийн ахин давтагдашгүй өнгө төрх бүхий бүтээлүүдээ дэлгэн тавих ажээ. Хятад зургийн орчин үеийн өнгө төрх, Хятад үндэстний соёл, зан заншил, сэтгэхүйг 7 сарын 17-нд өөрийн нүднээ тольдоорой. Харин дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авч болно шүү.

Шүхрийн сонголтод чинь...
Уржнан жилийн зунаас өмнөх жилийн намрыг хүртэл би бараг 10 гаруй шүхэр сольсон юм. Зах, дэлгүүр, супермаркет хаанаас ч авсан бай амархан эвдэрчихдэг байсан болохоор хаанаас хайхаа мэдэхгүй хэсэг явсан. Дотооддоо шүхэр үйлдвэрлэдэггүй бас борооны улирал нь жилийн 3 сарыг л эзэлдэг учраас хэрэгтэй байгаа хүмүүсийнхээ хэрэгцээг хангачихаар чанартай, сайхан нь олдох нь ховор. Харин би хамгийн сүүлийн шүхрээ Esprit брэндийн дэлгүүрээс худалдаж авсан. Ердийнхөөс арай үнэтэй ч хамаагүй чанартай нь илт. Магадгүй би өмнөх 2 жилд тэр мөнгөнөөс бараг 3 дахин ихийг зарцуулсан гэдэгт эргэлзэхгүй байна. Харин нэг сайн чанарын шүхэр сонгочихвол хэдэн жилийн эдэлгээг даадаг. Дээр хэлсэнчлэн 3 сар л хэрэглэгддэг нь давуу тал болчихож байгаа юм. Тэгэхээр шүхэр сонгохдоо хямдыг нь биш чанартайг нь авч байгаарай. Сэтгэл ханамжтай байх болно оо.

Чихээ баясга – ODESZA
Ойрдоо сонсож байгаа дуунуудаасаа нэг л уйдаад цоо шинэ зүйл хүсээд байгаа юу? Тийм бол Youtube.com дээр “Odesza” гэж бичиж хайгаад сонсоод үзээрэй. Хэдхэн дууг нь сонсоод л “subscribe” хиймээр санагдана гэдэгт эргэлзэхгүй байна шүү. Зуны орой хээр тал, голын эрэг, хүнгүй гудам, өнгөрсөн дурсамж гээд хүссэн газруудаар чинь чиний чихээр дамжуулан аялуулж чадах гайхамшгийг эндээс нээгээрэй. Чамд таалагдана аа, итгээрэй!

24 цагийг өөрийнхөөрөө хуваа
Өдөр хоногийг хэтэрхий урсгалаараа өнгөрүүлж, амьдралдаа юу ч хийж бүтээхгүй байгаа юм шиг мэдрэгдээд байдаг тэгсэн хэрнээ бүх зүйлийг орвонгоор нь эргүүлчих боломжгүй байна уу? Хэрвээ тийм бол яг одоо зүгээр инээмсэглэнгээ цаас бал гаргаж ирээд ингэж бич:
1. Хоногийн 24 цагт заавал хийх ёстой зүйлс - унтах, хооллох, ажиллах гэх мэт
2. Харин одоо цагаа зарцуулахдаа сэтгэл ханамжтай байх тэр зүйлс – ном унших, дасгал хийх, гадаад хэл сурах, бүжиглэх, шинэ хүмүүстэй танилцах, амьдралынхаа түүхийг бичиж эхлэх, хоол хийж сурах гэх мэт
Ингэж жагсаагаад эхнээс нь хэрэгжүүлж эхлэ. Хоногт 8 цагийг унтахад, 1 цагийг хооллоход, 7 цагийг ажиллахад, 1 цагийг ном уншихад, 1 цагийг дасгал хөдөлгөөнд гэх мэт хуваагаад өдөр бүрийн төлөвлөгөөгөө гаргаад тууштай мөрдөөрэй. Хамгийн гол нь алхам бүртээ аз жаргалыг мэдэрч, амьдралыг хайрлаж, өөрийгөө бусадтай харьцуулахгүй байх юм шүү.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна
Дараах мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(325)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com