ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 08 / 03

Энэ долоо хоногт өөртөө онцгойлон зориулах зүйлс чинь юу юу байгаа вэ? Хараахан шийдэж амжаагүй эсвэл хэд хэдийг нэмчихэж болохоор санагдаад байгаа бол үргэлжлүүлээд уншаарай.

Гоолингоо зөвлөж байна

Миний “жоорны” дэлгүүр
Үйлчлүүлэх бүрт нэг л гоё сэтгэгдэл төрдөг, шинэ ирсэн бараа бүрийг нь үзэж, авмаар санагддаг сайхан дэлгүүрүүд байдаг даа? Эсвэл зүгээр л хэсэхэд сайхан санагддаг, дотор нь ороод л шумбачихмаар гоё зүйлс зардаг газрыг чи мэдэх үү? Үүнийг уншаад яг одоо “Аан тийм байгаа шдээ...” гэж бодож байгаа бол энэ талаараа илүү олон хүмүүстэй хуваалцаарай. Мэдээж гараад тааралдсан хүн болгонд хэлээд явахгүй. Харин “Дэлгүүр хэсье” инстаграм уралдаанд оролцож яг л дэлгүүр хэсэх сонирхолтой хүмүүст хэлж өгөөрэй. Хэрвээ чи түрүүлбэл Lancome – ийн алдарт Miracle үнэртнийг авах болно. Уралдаантай нэгдэхийг хүсвэл ЭНД дараарай.

Вива Ситигээр орсон бол заавал үзэх газар
“Зураач Zazaa Ganbold-ын анхны “Contemporary Collage” уран бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхон, ARIUNAA SURI загвараас худалдан авахаас гадна бүтээлч орчинд сэтгэлийн таашаал аваарай” хэмээн биднийг урьсан байна. ARIUNAA SURI болон Zazaa Ganbold нарын хамтарсан “Art & Fashion” үзэсгэлэн 7 сарын 31 ээс эхлэн олон нийтэд нээлттэй байна. Вива сити хотхоны N4 дэх ARIUNAA SURI урлан дээр хүрэлцэн очиж сонирхож болох ажээ.
Үзэсгэлэнгийн ажиллах цагийн хуваарь:
Ажлын өдрүүдэд - 10:00-20:00
Амралтын өдрүүдэд - 11:00-19:00
Холбоо барих утас: 77220101
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл ЭНД дараарай.

Нарны шилийг бүү дутуу үнэл
Нарны шил гэж чинийхээр юу вэ? Нүдийг нарны хурц туяанаас хамгаалагч гэдэг нэртэй моод төдийхөн юм биш биз? Нарны шилний хамгийн гол чадвар нь зовхины эргэн тойрон дахь, SPF хүрдэггүй эмзэг хэсгүүдийн арьсыг ч нарнаас хамгаалах үүрэгтэй. Тийм болохоор нарны тосыг өвөл ч хэрэглэдэг шиг нарны шилийг өвлийн хурц нартай өдөр ч хэрэглэнэ гэсэн үг. Хэрвээ чи нарны шилийг төвөгшөөгөөд зүүж чаддаггүй бол одооноос өөрт тохирсон чанарлагийг нь олж аваад дасах хэрэгтэй.

Өөрийгөө муулахаа зогсоо
Өнөөдрөөс эхлээд өөрийнхөө тухай сөрөгөөр ярихаа зогсоо. Эмэгтэй л хүн юм болохоороо бид өөрсдийнхөө бие галбир, өнгө үзэмжинд тун шүүмжлэлтэй ханддаг. Энэ нь өөрсдийгөө зөвхөн гаднах байдлынх нь дагуу үнэлж, бусад хүмүүсийг олж анзаарахаас нь өмнө дутагдлаа өөрөө батлаад хэлчихдэг хүн болгочихдог. Иймэрхүү төрлийн яриа нь ямар ч үр ашиггүйгээс гадна, бидний бардам занг үгүй хийж орхидог муу зуршил юм. Чиний зорилго бол дутагдлаа биш давуу талаа чин сэтгэлээсээ мэдрэх юм. Хэрвээ өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч байгаагаа харуулахыг хүсч байвал, түүнийгээ хэрхэн засч байгаагаа өгүүл. Эсвэл сул талууд чинь зарим талд хэрхэн хэрэг болдгийг ярь. Эхний алхам нь юу гээч? Өөрийнхөө критикийг ажлаас нь хал.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна
Дараах мэдээлэл
Чи бол эрдэнэсийн авдар

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(848)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com