ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Аавын хайр ийм байдаг

Гэр бүл  | 2015 / 09 / 15

Аав гэж хэн бэ? Амьдралын багана, нөмөр нөөлөг, зөв замыг чиглүүлэгч, түшиж тулах тулгуур байдаг. Зарим аавууд хүүхдүүдийнхээ баатар, хамгийн сайн найз, дотны зөвлөгч, туслагч нь байж чаддаг. Харин зарим аавууд орхиж явдаг, эргэж хардаггүй. Гэхдээ аав болгон дотроо хүүхдийнхээ төлөө байдаг. Тэрнийгээ ээжүүд шиг ил гаргадгүй л болохоос.

Аавын хайр ийм байдаг

Хэрвээ чи тэр хайрыг нь илүү ихээр мэдрэхийг хүсвэл дараах кинонуудыг үзээрэй. Эндээс чи ямар нэгэн зүйлийг ухаарч, олж авч чадна гэж найдаж байна.

1. Billy Elliot
2000 онд дэлгэцнээ гарч байсан энэхүү кино нь хатуу ширүүн хэдий ч өөртөө байгаа бүхнээ зөвхөн хүүгийнхээ төлөө зориулдаг аавын тухай өгүүлдэг. Эхнэрээ алдсанаас хойш гэр бүлээ ганцаараа авч яваа тэрээр хүүхдүүдтэйгээ тийм ч дотно биш хааяа хааяахан гар хүрчихнэ. Амьдрал нь тарчиг болохоор том хүү нь өөрөө ажил хийж мөнгө олох сонирхолтой. Харин бага хүүгээ аав нь эр хүний спорт боксоор хичээллүүлж амжилт гаргаасай гэж их хүсдэг. Гэтэл хүү нь боксоос илүү балетэд татагдана. Бүр тэрэндээ дуралчихсан байдаг. Аав нь хүүгээ балетад тэгтлээ их дурлахыг нь хараад хэчнээн хатуу ширүүн байсан ч гэлээ ядуу зүдүү амьдралаа үл тоон хүүгээ хүссэн зүйлээр нь сургахын тулд өөрийнхөө хийж чадах бүх зүйлээ шавхан мөрөөдлийг нь биелүүлэхээр явдаг. Ингэсний үр дүнд хүүгээ мэргэжлийн балетийн сургуульд оруулж чадна. Үүнээс хойш аавынх нь хичээл зүтгэлийн үр дүн гарч хүү нь алдартай бүжигчин болж чаддаг.

Аавууд хэдий хатуу чанга, үр хүүхдээ ойлгодогүй хайрладаггүй юм шиг харагддаг байж болох ч эцсийн эцэст бүх зүйлээ ганцхан тэдэнд л зориулдаг.

2. I am Sam
Эх үрийн холбоог л илүүтэй ярихаас биш эцэг үрийн талаар энэ кино шиг өгүүлсэн нь цөөн. Энэхүү киноноос чи ямар ч эцэг хүний сэтгэл агуу том, уян зөөлөн байдгийг ойлгоно. Люси охины аав яг л долоон настай хүүхдийнх шиг сэтгэхүйтэй. Хэдий жаахан хүүхэд шиг сэтгэхүйтэй хэдий ч охиноохоо аав гэдэг үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж чаддаг нэгэн. Түүний сэтгэл зүрх нь агуу том бөгөөд охиноо юугаар ч дутаахгүй байлгахын төлөө өөрийнхөө чадах бүхнийг хийдэг. Охиноо өөр хүмүүст алдахад хүрдэг ч хайрлах сэтгэл нь түүнийг нь няцаалгүй, охиноо өөр дээрээ байлгаж хүмүүжүүлж чадна гэдгээ харуулахын тулд зүтгэнэ. Түүнийг хэн ч зогсоож чадахгүй.

”Эцэг хүн нэг л шийдсэн бол шийдвэрээсээ хэзээ ч ухардаггүй. Ялангуяа утга учир, хариуцлага, зорилгоо мэдэж байгаа эцэг хүн...”

3. Road to perdition
Хэдий аав чинь буруу замаар мөнгө олж хүүхэддээ муу хүн шиг харагддаг ч тэр нь чамайг сайхан байлгах боломжтой цөөхөн сонголтуудын нь нэг байж ч болох юм. Чиний аав энэ кинон дээр гарч байгаа шиг хурц тэмцлээс чамайг хамгаалаагүй ч чамд тулгарч болох бүхий л асуудлаас хамгаалж, сэрэмжлүүлж, амьдралыг чинь зөв чиглүүлж явдаг гэдгийг харах байх. Тэд маань гаднаа илэрхийлэх нь бага ч дотроо маш том зүйлийг нууж явдаг хүмүүс юм шүү.

Аав бүр хүүхдүүдийнхээ хувьд баатар байдаг. Бүр амиа өгөх хэрэгтэй болсон ч тэд эргэлзэхгүй.

4. The Pursuit of happiness
Аз жаргалын эрэлд гээд нэрнээсээ авахуулаад л үнэхээр сэтгэл хөдөлгөсөн кино шүү. Мөнгөгүй амьдрахад хэцүү байна гээд хаяад явсан эхнэрээсээ хүүгээ авч үлдэж чадсан аав олон олон саад бэрхшээлийг хүүгийнхээ төлөө сэтгэлийн хаттай байж даван туулдаг. Хүүдээ ээжийнх нь талаар ямар ч муу сэтгэгдэл үлдээхгүйг хичээж, өөртөө ямар хэцүү байгааг харуулалгүй хүүгээ жаргалтай байлгахыг хичээж, өдөр хоногийн хоолоо арай хийж болгож байсан ч хүүгээ өлсгөхгүй байхыг л зорино.

Аавууд цалин багатай байсан ч дотроо заавал нэг орлогоо нэмэх арга сүвэгчлээд чамайг юугаар ч дутаахгүй амьдруулахыг хүсч, хичээж байгаа.

5. Life is beautiful
1997 онд олны хүртээл болсон энэ кино аавын тухай өгүүлсэн хамгийн шилдэг кино гэгддэг билээ.

Чиний төлөө бүхнээ зориулж чадах хүн бол аав чинь.

Би бас урьд нь аавыгаа сайн ойлгодгүй байлаа. Архи уудгаас нь болоод би аавдаа дургүй гэж болохоор байсан ба ээжтэйгээ л илүү дотно байдаг байсан. Харин нэг өдөр миний амьдралын чухал шийдвэр гарах мөчид ээжийн минь эсэргүүцлийг үл тоон миний талд бат зогсож намайг дэмжсэнээр би өөрийнхөө амьдралыг хүссэнээрээ эхлүүлсэн юм даа. Энэ үед би аавын хайрыг ойлгосон юм. Амьдралын жижиг сажиг асуудлуудад оролцохгүй байгааг нь хараад намайг тоодоггүй гэж бодож байсан маань буруу байж. Ээж болон аав гэгч хүмүүс хоорондоо огт өөр бөгөөд хайр нь ч бас ондоо. Ээжүүд бидний өдөр тутмын амьдралд санаа тавьж, байгаагаар минь хайрладаг бол аавууд ирээдүйг минь цогцлоох гэж, том алхмуудыг дэмждэг. Аавууд ээж нар шиг хайраа ил гаргадаггүй болохоор бид дотор луу нь өнгийж харж чаддаггүй. Тиймээс л аавыгаа ойлгохгүй гомдож, туних үе өчнөөн. Гэхдээ л эцсийн эцэст аавууд хамгийн зөөлөн, хамгийн ухаантай, өөрийгөө ч бодолгүй хүүхдээ, гэр бүлээ л гэж байдаг улс юм шүү. Тэдний зүрх сэтгэл биднийг хайрладаг нь үнэн.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(397)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: золоо.   2015-09-26
manai aav bol ih ajilsag hun. Bidniig hunes dutuugui sain saihan amidruulahiin tuld buhii l nasaaraa hodolmorloj yvna daa. Bur ooriinhoo eruul mendig ch ul hairlan zutgeseer l irsen, aaviiigaa bodohoor hairlahgui baihiin argagui tiim l hovorhon sain aav. Urgelj minii huu minii ohin aaviin ohin gej duuddag nereer min hovorhon l duudna daa. Aavdaa hairtai, eruul enh baij ur huuhedteigee ach zeeteigee olon jil hamtdaa jargaltai amidraarai

Зочин: zochin.   2015-09-26
goo.gl/PTfntz Hyamd tiiz,Hyalbar zahialga z24

Зочин: director.   2015-09-16
худлаа

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com