ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ээжүүдийн хүүхэдтэйгээ ойлголцох “хайрын 5 хэл”

Гэр бүл  | 2015 / 09 / 24

Бяцхан үрийн чинь зүрх сэтгэл бол хайраар дүүргэх ёстой жижигхэн сав юм. Хэрвээ тэр шаардлагатай хайраа мэдэрч, авч чадахгүй бол дотроосоо хоосон оргиж, ганцаардах болно. Үүнийгээ чамд үгээр илэрхийлж чадахгүй учраас тэр муухай аашилж, үргэлж уйлж, сургууль дээрээ болохгүй хүүхдүүдтэй нийлж, өөрөөр хэлбэл чамайг галзууруулах шахдаг тэр л үйлдлүүдийг хийдэг. Хайрын сав нь дүүрэн хүүхэд бол хамгийн сайн “ойлгогдсон” хүүхэд юм.

Ээжүүдийн хүүхэдтэйгээ ойлголцох “хайрын 5 хэл”

Хэрвээ чи хүүхэдтэйгээ хайрын хэлээр ярилцах юм бол тэр өөртөө итгэлтэй бөгөөд сэтгэл зүйн хувьд тогтвортой нэгэн болж төлөвшинө. Тэгээд ч хайр бол бүхний үндэс. Хайрлалгүйгээр, хайраа мэдрүүлэлгүйгээр дан сахилга батад сургана гэдэг боломжгүй зүйл.

Түүнтэй сайн ойлголцохын тулд эхлээд хүүхдээ эдгээр 5-ын аль “хэл”-ээр нь ярьдаг болохыг олж нээгээрэй.

1. Биеийн хүрэлцээний хэл
2. Дэмжих үгсийн хэл
3. Цаг зориулалтын хэл
4. Бэлэгний хэл
5. Халамж, анхаарлын хэл

Түүний “хэл”-ийг дараах шинж тэмдгүүдээр нь таньж, түүгээр нь дамжуулан ойлголцохдоо бэлдээрэй:

1. Биеийн хүрэлцээний хэл
Шинж тэмдгүүд:

-Тэврүүлэх, үнсүүлэх
-Гараараа hi5 цохих
-Эрхлэх дуртай
-Сахилгагүйтэхдээ байнга барилдах, ноцолдох, өвөр лүү авирах, зуурах үйлдлийг хийдэг.

Хэлээр нь ярихын тулд:
-Ямар ч тохиолдолд гараас нь үргэлж хөтөлж яв
-Байнга тэвэрч бай
-Гэр бүлийн баярт өдрүүдэд бөөнөөрөө тэврэлдэж бай
-Үлгэр ярьж өгөхдөө өвөр дээрээ суулга
-Хэзээд хажууд нь байх болно гэдгээ мэдрүүлэхийн тулд өглөө, өдөр, орой бүрийг алгасалгүй, аргадахдаа, эрхлүүлэхдээ, цэцэрлэгээс нь авахдаа түүнд хүрч, тэвэрч, үнсэж байгаарай.

2. Үгсээр ойлголцдог хэл
Шинж тэмдгүүд:

-“Сайн байна”, “Мундаг юм аа” гэж хэлүүлэх дуртай нь илт харагддаг

Хэлээр нь ярихын тулд:
-Хичээлийн дэвтэрнийх нь завсар гоё үг бичиж хавчуул
-Хүмүүсийн дэргэд үргэлж магт
-“Хайртай шүү” гэдэг үгийг хэсэгхэн ч гэсэн бүү март
-Хүүхэддээ захидал бичиж болно-Түүнийг өөрийнх нь хүүхэд болж төрсөнд хэчнээн их талархаж явдаг тухайгаа бичээрэй
-Ерөнхий биш нарийвчилсан, тухайн үйлдлийг нь онцлон сайшаасан магтаал хэл
-Баярын өдөр болгоноор гэр бүлээрээ мэндчилгээний карт солилцдог уламжлалтай бол.

3. Цаг зориулалтын хэл
Шинж тэмдгүүд:

-Тэд чамтай хамт ямар нэг зүйл хийх дуртай. Ойгоор зугаалах, цасаар байлдах, цуг кино үзэх, г.м.
-Хамт л хийж байвал хоол хийх, гэрийн ажилд чинь туслах хүртэл тэдэнд таалагддаг
-Хэзээд чиний хажууд суухыг оролдож, өөр хүнд биш зөвхөн өөрт нь анхаарал хандуулаасай гэж хүсдэг

Хэлээр нь ярихын тулд:
-Ням гариг бүр хүүхэдтэйгээ цуг хийдэг ямар нэг уламжлалтай бол
-“Гэр бүлийн цаг”-ийн байнга гаргаж бай
-Оройн хоолны үеэр өнөөдөр хичээл дээр нь ямар байсан тухай яриулж, анхааралтай сонс
-Түүнийг чамтай юм ярих гээд ирэхэд нь утсаа оролдож, зурагт үзэхээ болиод нүд рүү нь эгцэлж хар
-Хүүхэдтэйгээ цуг өглөө болгон гүй эсвэл дасгал хий
-Аавтай нь ээлжлэн үе үе хүүхдүүдээ “хөгжилтэй болзоо”-нд авч гараарай.

4. Бэлэгний хэл
Шинж тэмдгүүд:

-Тэдэнд хэн нэгэн жижигхэн ч хамаагүй зүйл бэлэглэхэд хэмжээлшгүй их баярладаг
-Өөрсдөд нь зориулан дуртай хоолыг нь хийсэн байхыг хараад баярладаг
-Төрсөн өдөр, шинэ жилээр баяранд нь биш бэлгэнд нь л илүү өндөр ач холбогдол өгдөг
-Бусдад бяцхан ч хамаагүй зүйл үргэлж бэлэглэх дуртай

Хэлээр нь ярихын тулд:
-Жижигхэн хайрцганд хүүхэддээ үе үе өгөх нэг их үнэтэй биш бэлэгнүүдийг цуглуулж хийгээд л бай
-Уулнаас олсон цэцэг, гудамжинд таарсан өвөрмөц өнгийн чулууг аваад тэдэнд бэлэглэ
-Томилолтоор явахдаа үргэлж бэлэг авчир
-Хамтдаа дэлгүүрээр явж байхдаа өөрт нь зориулан тусгайлан ямар нэг зүйл худалдаж авч өг
-Бэлгийг нь өөрсдөөр нь олуулах “эрдэнэсийн эрэлд” тоглоомыг тоглуул.

5. Халамж, анхаарлын хэл
Шинж тэмдгүүд:

-Хөнжлийг нь хучих, бүүвэйлэх, гэрийн даалгаварт нь туслах, үлгэр уншиж өгөх зэрэг тэдэнд зориулан ээж аав нь ямар нэг зүйл хийж өгөхөд онцгойлон дуртай. Үргэлж түүнийгээ байнга хийхийг та хоёроос хүсдэг.

Хэлээр нь ярихын тулд:
-Хамтдаа аварга том эвлүүлдэг тоглоом, лего, байшин эвлүүл
-Хамтдаа спортоор хичээллэ
-Яг хэлсэн цагтаа сургуулиас нь ав
-Гэрийн даалгаврыг нь үргэлж шалгаж, хичээлийг нь хамт хийлц
-Том болсон хүүхэддээ үе үе гутлыг нь тослож, хувцсыг нь бэлдэж өгч гэнэтийн бэлэг бариарай.

Танай хүүхэд дээрх бүх хэлийг л тодорхой хэмжээнд эзэмшсэн юм шиг санагдаж болох юм. Хэрвээ тэгвэл хэсэг хугацаанд ажиглалт хийгээд аль илүү давамгайлсан 1-2 хэлийг нь олж нээгээрэй. Мөн зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд ч дээрх 5 хэлээр ярьдаг. Нөхөртэйгөө, даргатайгаа, найзтайгаа, дүүтэйгээ ойлголцохын тулд ч дээрх зөвлөгөөг ашиглаж болно. “Том хүн”-ийх рүү хөрвүүлж ойлгоход амархан байгаа биз?

“Эмэгтэйчүүд гэр бүлийн аз жаргалыг удирддаг гэдэгт бид итгэдэг”

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(574)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com