ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хоол голдог хүүхдээ хэрхэн сайн иддэг болгох вэ?

Гэр бүл  | 2015 / 09 / 29

Таны хүүхэд хоолоо идэж өгөхгүй хоолны ширээний ард багахаан “дайн” өрнөдөг үү? Хоолоо идэхээр суусан хэрнээ хүүхэд тань жаахан юманд л амархан уурлаж бухимдаад, стресстээд аль эсвэл “өрөмний өт” шиг хөдөлгөөнтэй тогтож өгөхгүй, анхаарал нь төвлөрөхгүй байдаг бол энэ нь хоолны дуршлаас нь болдог.

Хоол голдог хүүхдээ хэрхэн сайн иддэг болгох вэ?

Орчин үеийн судалгаагаар хоолоо голж иддэгтэй холбоотойгоор хүүхдүүдэд зарим нэг төрлийн сэтгэл зүйн шинж тэмдгүүд илэрдэг байна. Амархан уурлах, стресстэх гэх мэт. Энэхүү шинж нь 2-6 насны хүүхдэд түлхүү илэрдэг байна. Мөн шинжлэх ухааанаар хоол голох явдал нь сэтгэл зүйн хувьд ямар нэг эмгэгт хүргэдэг гэдэг нь хараахан батлагдаагүй ч багаасаа хоолны дуршил багатай байсан бол томорсон хойноо ч тэр хэвээрээ байдаг талтай. Сэтгэл зүй нь ч бас тэр хэвээрээ тогтворгүй амархан уурладаг нэгэн болон төлөвшдөг.

Мөн гэртээ хоол голохоос гадна бусад хүүхэдтэй хамт иддэггүй хэрнээ ганцаараа идээд байдаг хүүхэд бас байдаг. Энэ нь эцэг эх нь бүх хоолыг заавал идүүлэх гээд байдагтай холбоотой. Ингэж ганцаараа идэх хүсэлтэй болсноос цэцэрлэг, сургууль дээрээ асуудал үүсгэж муухай ааштай, бусадтайгаа нийцдэггүй хүүхэд гэж ойлгогдох нь элбэг. Байнга хоолоо голдог, таалагдахгүй л бол иддэггүй хүүхдүүд шинэ төрлийн хоол идэхээс хүртэл айдастай болдог байна. Тиймээс энэ асуудлаас болоод хүүхдээ ирээдүйд хоол хүнсний дутагдлаас үүдэлтэй элдэв өвчин тусах, найз нөхөдгүй ганцаардмал нэгэн болгохгүйн тулд дараах аргуудыг туршаад үзээрэй.

1. Өдөр болгон өөр өөр төрлийн хоол идүүлээд үз
Эрүүл мэндэд нь тустай гээд нэг л төрлийн ногоо, бантан, гурилтай хоол өгөөд байх биш нэг өдөр нь бүх тустай хүнсний бүтээгдэхүүнээ орцонд нь орсон өвөрмөц хэлбэр дүрстэй гоё амттай хоол өг. Маргааш нь мөн өөр төрлийн өөрийнх нь дуртай амьтан шиг ч юм уу тоглоом шиг нь хэлбэртэй олон содон өнгөтэй мөн мэдээж амттай хоол гэх мэтээр өдөр бүр өөр өөр хоол өгснөөр маргааш ямар байх бол гэсэн шинэ зүйлийг хүсэмжлэх сэдэл төрж хүүхдийн хоолны сонирхол нэмэгдэнэ.

2. Бага багаар хоолло
Ганцаараа хооллох дуртай хүүхдэд мөн л шинэ төрлийн хоолыг маш багаар өдөрт гурван удаа хийж өгч болно. Мөн идэх дургүй байгаа зүйлийг нь хүчээр шахалгүй юунд дургүй байгааг нь ажиглаад дараа дараагийнхаа хоолонд хийлгүйгээр шинэ хоол өгч бас үз. Ингэхдээ гэр бүлээрээ хамтдаа тойрч суугаад идээрэй. Ингэснээр хүүхэд айдасгүй болж бусадтай хамт хооллож сурах болно.

3. Дуртай өнгийн хоолыг нь бэлтгэж өг
Дээр дурьдаж байсанчлан зарим хүүхэд цагаан юм уу өвөрмөц, онцгой өнгөтэй жимс, самар гэх мэт амттай хүнсний бүтээгдэхүүнийг сонгож идэх дуртай байдаг. Тиймээс яг тэр дуртай өнгө, амттан нь орсон хоол бэлтгэх хэрэгтэй шүү.

4. Хоолны ширээгээ маш гоё зас
Хоолоо дуртай өнгийнх нь тавганд таваглаж, ширээнийхээ бүтээлэгний зураг өнгөнд ч бас анхаараарай. Бас халбага сэрээ нь ч дуртай хүүхэлдэйн киноных нь баатар ч юм уу тиймэрхүү өвөрмөц байвал анхаарал нь хоолондоо төвлөрөхдөө сайн байх болно.

5. Өөрөөр нь идүүл
Гадуур дотуур нь асгаад байдаг ч гэсэн өөрөө идэх гэсэн хүсэл байгаа дээр нь хэчнээн заваарсан ч хамаагүй өөрөөрөөр нь л идүүлчих. Тэгэхгүй халбагыг нь аваад амруу нь хийж өгөх гээд байвал сонирхол нь буураад гөжүүд зан нь хөдлөөд байна шүү.

6. Хоолны бус цагаар иддэг чихэр шоколадыг нь багасгаарай
Хоол идэх болоогүй байх үеэр амттан, чихэрлэг зүйл идчихээр хоолны цаг болохоор хоолоо идэхгүй байх нь элбэг. Тиймээс чихэрлэг амттанд хоолны дараа эсвэл хоолны цагаас нэлээн өмнө цаг гаргаад хоолны цагаар хоолондоо л анхаарах боломжийг нь ханга.

7. Өөр бусад анхаарал татахуйц зүйлсийг багасга
Тоглоомуудыг нь хурааж далд хийгээд, зурагтаа унтраагаад өөр бусад анхаарлыг нь татах зүйлсийг нүднээс нь далд байлгаарай. Тэгэхгүй бол хоол идэхдээ анхаарал нь төвлөрч өгөхгүй байн байн босч суугаад байна шүү. Энэ ч бас хоолны дуршил муу байх том шалтгаан

“Эмэгтэйчүүд гэр бүлийн аз жаргалыг удирддаг гэдэгт бид итгэдэг”

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(613)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2015-09-30
olsgood uzehgui yu. odoo yag hoolnii tsag odoo l idehgui bol bolohgui geed anhaaruulaad tegeed idehgui boil daraagiin hoolnii tsag boltol uuh yumnaas oor yu ch bitgii og. ene ih sain arga shuu. huuhduud shuud daraagiin udaad duulgavartai iddeg boldog gesen.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com