ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ааваас минь захиа ирлээ

Гэр бүл  | 2015 / 10 / 15

Охид ихэнхдээ төрөхийн өмнө өрөөндөө ээжтэйгээ эсвэл нөхөртэйгээ хамт байрлаж харагддаг. Харин миний дэргэд аав минь шөнөжин нойргүй сууж хонодог байлаа. Өдрийн нэг цагаас гурван цаг хүртэл хэсэг хугацаанд нүдээ амрааж аваад л год үсрээд босчихно. Эмч нар охиноосоо өмнө хялайгаад унав даа та гэж аавыг минь мөн ч их загнадагсан. Шөрмөстэй эр гэсэн дээ аав нэг удаа ч болов ган хийж миний дэргэд ёолж байгаагүй. Хөдөө байсан хэдэн малаа бүгдийг нь зараад өөрийнхөө эрхэлдэг тариалангийн талбай дээрээс хэдэн ногоогоо оруулж ирж бөөндөөд намайг хамгийн үнэтэй хувийн эмнэлэг дээр төрүүлэх гэж чирч ирэхэд нь би нулимсаа барьж дийлэлгүй цурхиртлаа уйлж билээ. Ганц бие эцэг хүний амьдралын зовлон жаргалд бууж өгөөгүй миний баатар...

Ааваас минь захиа ирлээ

Ээж минь залуудаа төрөхийн хүндрэлээс болж хорвоог орхисон болохоор жирэмсэн болсон өдрөөс минь эхлээд аав амиа тавих шахан хамаг л уламжлалт домоор асарч сувилан хүнд хэцүү ажлаас чөлөөлж нэг удаа хүйтэн усанд гарыг минь дүрүүлээгүй дээ. Хэтрүүлж байна даа гэж бодож байгаа бол би хэлээ хазаад ч болтугай тангараглаж чадна. Энэ бүхэнд ганц ч худал хуурмаг, хэтрүүлсэн дэгсдүүлсэн юм байхгүй. Би бол аавын охин. Хэдий ээжээсээ төрсөн байлаа ч аавын гараар хүн болсон эрх охин. Хэдхэн хоногийн өмнө нутаг буцсан мөртлөө аав минь аймгийн төвийн шуудангаар надруу захиа бичиж илгээжээ. Эхэндээ инээд хүрч, хоцрогдсон нийгмийн хүн шүү гэж ажил дээрээ хэдэн хүүхнүүд дунд дооглон байж захиаг нь задалсан ч гэлээ уншаад дуусах үедээ бээрсэн хуруу, ээрсэн эрүү хоёр минь орооцолдож уйлахаас илүүг хийж чадсангүй. Өөрийн мэдэлгүй л “Ааваас минь захиа ирлээ” гэж орилсон. Зүгээр л гайхуулмаар санагдаад, намайг гэх аавынхаа багтаж ядах их хайрыг бусдад гайхуулмаар байсан юм. Ааваас минь захиа иржээ.

“Сайн сууцгааж байна уу? Танай ам бүл, хот айлаар сонин сайхан ихтэй л биз дээ. Энд намрын шармал нь эхлээд бид цөм өвс тэжээл базааж авах гээд орох гарах ажил их л байна. Аав нь ямар их юм бичиж чадах биш, толгойд орсон хэдэн бодлоо л хэрэг болж магадгүй гэж охиндоо уудлах санаатай. Миний охин хотын бүсгүй болоод гэр бүлтэй ч, бүр үр хүүхэдтэй ч боллоо. Сүүлд ачийнхаа зулайг үнэрлээд гарахад муу охиноо ээжийнх нь гар дээрээс аваад шуналтай гэгч нь сорж үнэрлэж байсан үе санаанд ороод... Тэр үед би хүүтэй болох байх гэж бодож тариалангийн хэдэн хадуураа мөн ч их ирлэж шөнөжин нойргүй хоносон мөртлөө үүрээр охин төрөх сургаар сүүлний тосоор гараа нялбайтал нь тосолж байгаад орж билээ. Гар дээрээ энхрий бяцхан охиноо тухтай байлгах гэж эвэршсэн хэдэн хуруугаа л зөөлрүүлсэн нь тэр. Чи минь тийм л энхрий нандин байсан юм. Ээжийн чинь эцсийн амьсгал чамд минь шингэсэн байдаг болохоор аав нь чамайгаа бурхан шиг залж тахин шүтэх шахан дээдэлж хүндэлдэг юм шүү, охин минь. Чи минь аавдаа тийм л үнэ цэнэтэй. Цаг хугацаа өнгөрч юмс өөрчлөгдөх үед өөрийнхөө үнэ цэнийг хүртэл хүн мартаж хоцорсон байдаг. Хэзээ ч бүү өөрийнхөө үнэ цэнийг март. Гэхдээ өрөөлийн үнэ цэнийг мартах үед хүн өөрийнхөө үнэ цэнийг ч мартчихсан байдаг юм.

Хүний амьдрал нулимстай бас инээдтэй л байдаг хойно аль нэгэнд нь шунаглаж бүү их тачаадаарай. Үргэлжийн жаргалтай амьдрах гэж толгойгоороо газар нүхэлсээр нэг л мэдэхэд өнөө их зовлон дундаа амьдраад дуусах юм бол харамсах болно. Жаргал гэдэг зөвхөн жаргалаас бус асар их зовлон дундаас ч олддог зүйл. Хаа нэг газар нуугдсан эрдэнэс шиг жаргалыг хайж цаг хугацааг бүү алдаарай охин минь. Хүн өөрөө өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч өөр бусдын үнэт чанарыг олж харах үедээ л хязгааргүй их аз жаргалд умбаад эхэлдэг юм. Тэгээд ч чамд оноогдсон цаг хугацаа эдэлж хэрэглэх, өмсөж зүүх, идэж уухаас чинь шалтгаалж өөрчлөгдөхгүй. Гагцхүү үзэж харж, итгэж үнэмшиж, хайрлаж халамжилснаас чинь шалтгаалж өөрчлөгддөг. Зөвхөн өөрийгөө бодож, өөрийнхөө төлөө амьдарсаар яваад л хүмүүс ганцаардаж, амьдралааас залхдаг байх. Өрөөлд гараа хүргэж, тусаа мэдүүлэх цагт л утга учрыг олох болно. Аавынх нь бодлоор бурхан хүн бүрийн дотор цоож эсвэл түлхүүр хийсэн байдаг. Аав нь бол дотроо цоожтой. Харин ээж чинь надад түлхүүрээ үлдээгээд явсан юм. Гурван ханатай жижиг гэрээ бариад таньж мэдэх хүн амьтангүй газарт хоёрхон сартай охинтойгоо хамт амь зуухаар хорин зургаан жилийн өмнө бууж байлаа. Тэр үед чи бид хоёрт маш олон хүн тус болсон юм шүү. Чамайгаа уйлах үед аав нь яахаа мэдэхгүй их л балмагддаг байсан. Одоо ч мөн тэр хэвээрээ. Битий уйлаарай миний охин. Чинийхээ нулимсыг л харахгүй урт удаан наслаж, ач зээгээ тойруулсан сайхан өвөө болмоор байна. Аав охин хоёрт өнгөрсөн их олон зүйлийг заасан. Зарим хүмүүст ядуу тарчиг амьдрал атаа хорсол, шунал тачаал, өлөн зэлмэн хуурамч занг тамгалж үлдээдэг бол чи бид хоёрт хүнд итгэх ухааныг үлдээсэн юм. Тиймээс хэзээ ч хэнд ч юу ч болж байсан итгэж бай. Бүр засрашгүй муу анддаа ч итгэ. Гаднах нь муухай харагдавч доторх нь яг л чамтай адилхан байгаа охин минь. Чи минь энэ бүгдийг надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх. Гэхдээ хот хүрээ, хөл хөдөлгөөн дунд чиний минь хараа цуцаж дөрвөн зүгтээ арван алхмаас илүү алхаж харахаа байгаад байх шиг. Зэмлэж байгаа хэрэг биш шүү! Аав нь чамд сануулж байгаа юм.

Өнгөрсөнд байсан өөрийгөө хэзээ ч бүү гол. Тэр хүн өнөөдрийн чамайг бүтээсэн юм. Өрөөлөөс өөр байгаадаа хэзээ ч бүү гутар. Өөр байхын ашиг тус л чамайг амьд явуулж байгаа юм. Хүн бүхэнд оноогдсон орон зай бий. Юм бүхэнд ороогдсон утас гэж бий. Эцгийн нүд хүүг уудамд харуулж, эхийн нүд хүүг уужмаар бодуулах учиртай. Хүүгийнхээ дэргэд ялих шалихгүй зүйлд амаа түлж суудаг муу эм байж хэзээ ч болохгүй. Чи минь одоо ганцаараа биш шүү. Хийх үйлдэл бүртээ хүүгээ бодож бай. Үйлийн үр хэзээд үр үндэст дамждаг жамтай. Амар амгалан, аз жаргалтай, сайхан харилцаатай гэр бүлд хүүхэд өлсөж цангадаггүй юм. Сайн хүн байх хэцүү. Гэхдээ сайн ээж аав байх гэдэг бүр ч хэцүү юм шүү. Хүнд муу санах бүртээ энэ хүн ч гэсэн хэн нэг ээжийн үрдээ гэж бодож тайвширч бай. Ямар зовлон жаргал тэднийг ийм хүн болгож хүмүүжүүлсэн юм бол доо гэж уужим хар. Хүн хүнээ л ойлгохгүй юм бол хэл амтай, оюун тархитай байгаад юунд хэрэгтэй гэж. Охин минь үүнийг л сайн санаж аваарай. Үр хүүхдээ ядаж бодоод өршөөнгүй энэрэнгүй, бусдад тустай буянтай явах хэрэгтэй шүү. Хийсэн буян, үйлдсэн ач хэзээ нэг өдөр заавал эргэж ирдэг юм.

Аав нь одоо ингээд дуусгая даа. Яарч бичсэн учраас их л ойлгомжгүй болчихлоо. Гэхдээ яаж ийгээд энэ захиаг бас хүргэнд минь уншуулаарай. Ухаантай хүн учраас хэлэх гэсэн үгний минь цаад учрыг маш сайн ойлгоно. Хүүтэй бол охинтой, охинтой бол хүүтэй гэдэг юм билээ. Үнэхээр ч үнэн үг юм. Та хоёр минь муудаж сайдахдаа гэртээ бүү чанга дуугарч байгаарай. Айл гэрийн сүнс хийморь одож мэднэ. Аль алиндаа өршөөнгүй хандаж байх хэрэгтэй шүү. Хэрүүл шуугиан гарсан ч хэн хэн нь хүлцэх ухаантайгаа байх хэрэгтэй. Хайр та хоёрыг холбосон болохоос биш лай та хоёрыг нэгтгээгүй юм шүү. Хатуу хэлж буй ч гэлээ хааяа даа энэ үгийг заавал санаж байгаарай.

Охин минь дээ,чи минь аавдаа ирсэн тэнгэрийн од юм. Хэн бүхэн үрээ хамгийн төгс л гэж боддог. Гэхдээ чи минь хэнээс ч илүү төгс үр юм шүү аавдаа. Ачийн минь зулайг зөөлөн үнэрлэж, сонорт нь могойн хэл хүргэлгүй, салхинд нь хүний мууг гаргалгүй, айлгаж ичээлгүй сайн хүн болгох юм шүү! Хэрвээ ээж чинь өдийд дэргэд суусан бол ганц хоёр үг нэмэрлээд надад илүү дэмтэй байхсан. Анх аав нь ээжид чинь захиа бичиж танилцаж байлаа. Алдаа ихтэй, утга муутай захиаг минь авдар дотроо мөн ч их нандигнана. Хүн дэргэдээ байгаа алт эрдэнэсээ хардаггүй юм. Ээж нь амьд байхдаа духаа өгч үнэрлүүлэх мөн ч их дуртай байлаа. Тэнэг залуу насны ааг омгондоо ээжийг чинь духаа өгөх бүрт нь “Бух шиг хүн мөргөчих гээд боль чи!” гэж загнадаг байж билээ. Тэр үед л үнэрийг нь хамартаа шингэтэл үнэрлэж, сэтгэлийг нь ханатал духанд нь хамраа хүргэх байсан юм. Хүнийг хайрлахаа хэзээ ч мартаж болохгүй шүү. Хэн хэн нь мөнх бусаа мэдэх үед хойноос нь харамслаа гээд ч оройтсон байдаг юм. Юу нуух вэ үр минь, хэзээ нэг өдөр аав нь ч бас орчлонгоос одно. Харин одохоосоо өмнө хэлэх ёстой сайхан үг бүрээ чамдаа илгээж байх болно. Ээж шигээ гэрийнхээ хойморт авдартаа, сэтгэлийнхээ гүнд зүрхэндээ хадгалж яваарай үр минь.

Охиндоо аав нь хязгааргүй их хайртай!”

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(879)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Tegshe.   2018-06-03
Udur bur unshdaggui yumaa gehed haaya neg unshchaad baiwal heregtei l zahia yum…

Зочин: Zochin.   2015-10-26
¯íýõýýð ñàéõàí çàõèà áàéíà. Ààâûãàà èõ ñàíàæ áàéíà àà. Òà ìèíü òýíãýðèéí îðîíä î÷ñîí ÷èíü áèäýíòýéãýý ¿ðãýëæ õàìò áàéäàã. Ààâàà òàíüäàà îõèí ÷èíü ¿íýõýýð õàéðòàé.¯ðãýëæ äóðñàí ñàíàæ, ¿éë õýðãèéã òàíü ¿ðãýëæ¿¿ëæ ÿâàõ áîëíî.

Зочин: Saran .   2015-10-25
zsss manai ovoo ch gesen naag manai ach l gej heldeg shdee bi zee ni ch gesen booon bogs uhagchid ymaa ene horvoo deer

Зочин: delkhii.   2015-10-25
yaasan goyo zahia be :) uilj baigaad l duusgalaa aawiigaa mash ih sanaj baina :(

Зочин: yoku.   2015-10-24
охины аав юм бол яагаад ач хүү гээд бган

Зочин: Таны нэр.   2015-10-19
Nudend nulims burxeed arai l gej unshij duusgalaa. Ymar goe zasia bichee ve uxaaral xairlasan, minii aav bas 49xon nastaidaa ert yavaad ogsiin, unexeer ix aaviigaa uguilj bn

Зочин: saraa.   2015-10-18
Aawaa tanidaa hizgaargvi ih hairtai shv,dandaa tanihaa sanaag zowooj saihan amidarch chadahgvi setgeliig chin tvgsheej vrgelj ooriinhooroo zorj ooriinhoo vne tseniig marttsan teneghen vree uuchilaarai,ur in odoo hizeech ooriinhoo vne tseniig martahgvi vrgelj sanaj yawah bolno bi bol tani vrgeljilel vne tsenetei az jargaltai amidrah yostoi tani enhrii ohin ohin in hicheenee tanida hairtai shv ta min urt udaan nasalj bidniihee derdeg otol buurai boltloo hamt bgarai

Зочин: zochin.   2015-10-17
та ажилынхаа хажуугаар давхар хийх боломжтой интернэт ажил хиймээр байнуу хэрвээ та сайн ажилвал сард 600$- 1000$ dollar авах боломжтой таний хийх ажил бол зар үзэх таньд өдөрт 20-30 минутл хийхэд хангалттай дэлгэрэнгүй мэдээллийг манай блогоос авна уу https://neobuxmongolia.wordpress.com/2015/10/16/1/ мөн монголд энэ сайтаар мөнгө олж байгаа хүмүүс байгаа мөнгө авахдаа санаа зоволтгүй payza -гаас хаан банк болон голомт банк-ний дансаар авах боломжтой.

Зочин: Angel.   2015-10-17
Har holoos aawiigaa sanaad ih uillaa! Odoo ch hamaagui aawdaa guigeed ochmoor bn duhan deeree hoorhii doo ur mini gj heluulen unsuulmeer bn! odoo nas ni ahiad yg l huuhed shig bolson aaw mini! Minii aaw hamgiin saihan er hun ymshvv!

Зочин: Naraa.   2015-10-17
Тийм ээ аавыгаа их санаж дотор давчдан жаахан уйллаа. Аав минь энэ хорвоогоос 49-хөн настайдаа эрт явахаа мэдсэн юм шиг намайг мөн ч их сургадаг байж билээ. Тэр үед нь ядаргаатай юм гэж бодоод үг бүрийг нь нээх сайн сонсоогүй ойлгоогүй байсан ч хожим асмьдралын атираа нугачаа болгонд хэлсэн үг нь орой руу орж ирдэгсэн. Тэгэхэд л юу гэж хэлж байлаа байз гэж ой ухаанаа самран эрж хайдагсан. Тийм ээ намайг анхны хүүхдээ гаргахад аав минь хөдөөнөөс ирж төрөх манай гэр хоёрын хооронд цай шөл зөөж их гүйсэн дээ хөөрхий минь. Анхны зээ нь байсан болохоор учиргүй сэтгэл нь хөдлөн манай нөхрийн урдуур орон ийм тийм гээд л олон юм ярьж хэлж байсан санагдана. Миний охин хүүхдээ хөхүүлэхээсээ өмнө хөхнийхөө товчинд энэ сүүлэн тосыг сайн түрхээд тэгээд хөхүүлээрэй гэхээр нь би харин яаж тэрийг нь овоо хийсийн миний хөхний толгой хагараагүй. Харин 2 дахь төрөлтөн дээрээ нөхрийг сүүлэн тосноосоо жижиг саванд хийгээд аваад ирээрэй гэсэн авчирсаан уг нь гэтэл би залхуурч унтаж байгаад хүүхдээ уйлахад түрхэж амжихгүй эхлүүлээд тэгээд хөхнийхөө толгойг хагалаад аймаар юм байлээ тэр чинь. Тэгж л хөгөлж явлаа даа. Аавыгаа амьсгал хураасныг итгэхэд бэрх байсан ч тэр л мөчөөс хойш би том хүн болсон юм даа. Ээж минь 6 дүүг хүний зэрэгт хүргэж гэж их мачийсан яахав би тэр үед айлын хүн болсон байсан. Одоо би заримдаа аавтай минь адилхан хөгшинтэй таарахаар гүйж очоод үнсүүлмээр санагддагийн харж харж л явуулдагийм даа. Хичнээн сайхан гээч аавтайгаа таарч байгаа юм шиг. Төрсний дараа хөдөө явах гэж яарангуй байсан хүүхдээ уйлбал энэ хажуугийн хоёр сайхан хөгшин байна дуудаж асуугаарай үзүүлж харуулаарай ханиад шуухинаа юу эс байхав энэ хоёртой танилцуулна гээ л танилцуулсан хөөрхий тэд ч бас хэрэг болсоон болсон хөгшчүүл туршлагатай учраас ингэчиж тэгчиж зүгээр одоо ингэ тэг гээд л. Аав минь дэндүү эрт явчихсийм байна лээ. Үеийнх нь хөгшчүүл хамт сумын дунд сургуульд багшилж байсан багш өвгөчүүл одоо ч гялалзаад байж л байна даа хөөрхий. Гэхдээ аавыгаа надад эргэн төрсөн гэж боддог биен дээр нь тавьсан тэмдэг яг миний дунд хүүгийн мөрөн дээр гарч ирэхэд л би тэгж ойлгосон. Тэгээд хүүгээ өсгөхдөө аавыгаа ачилж яваа гэж л боддогийн ш дээ.

Зочин: zochin.   2015-10-16
wow ymar goy zahia we ooriin erhgui nudend nulims tsuulegnej bn hedii aawasa hol bdgch urgelj taniigaa boddog shv

Зочин: hndk.   2015-10-16
Unshaad bvvr ooriin erhgui uilchlaa aawiigaa hairlaarai :)

Зочин: Ariunaa.   2015-10-15
Ohin ni aavdaa hyazgaargui ih hairtai shuu. Hedii ta maani tengeriin orond bgaa ch taniigaa gesen setgel, baharhal, omogshil mini zurhend mini uurd bh bolno tantaigaa unguruulsun dursamjtai, surgamjtai udruudiig setgeldee nandignan hadgalj, hiihiig hussen hiij chadaagui zuiluudiig ni ohin ni chadliinhaa hereer urgeljluulj duusgahiig hicheenee. Ta mini ur huuheddee hurdan ergej turuurei! um ma ne bad me hum!

Зочин: ts.   2015-10-15
Aaviigaa mash ih sanaj bna aavdaa hairtai

Зочин: zulaa.   2015-10-15
би уг нь тийм ч уйланхай хүн биш. хүн хүнээ хайрлах хайр гэдэг яах аргагүй сэтгэлийн гүн дэх зөөлөн орон зайг шүргээд өнгөрөх юм даа. ажил дээрээ эхэр татаж, жоохон хүүхэд шиг 00 орж уйллаа хэхэ. нулимс нүднээс гадна сэтгэлийг бас давхар угаадаг нь үнэн юм. аавдаа дэндүү хайртай.. хүн бүр хэтэрхий оройтхоос нь өмнө хайртай хүмүүстээ хайртайгаа ханатлаа хэлж байгаасай.

Зочин: erdenechuluun.   2015-10-15
aaviigaa yamar ih sanaj bn aa hervee odoo bsan bol taniigaa mon ch ih bayarluulmaar bn

Зочин: tsetseg.   2015-10-15
aawaa hairtai shuu my aaw hamgiin mundag n

Зочин: tsetseg.   2015-10-15
aawaa hairtai shuu my aaw hamgiin mundag n

Зочин: hi.   2015-10-15
aav eej gedeg humuus huuhdiinhee toloo amia ch ogohoos butsahgui saihan humuus dee. huuhedtei bolsonoosoo hoish bi ch bas nadaas ah humuusiig hoorhii bas l neg aav eejiin huuhed dee gej dotroo ih boddog.

Зочин: goko.   2015-10-15
Goolingoo chi boli l doo hvniig odort heden udaa gaihshruulah gee vee :( uilmaar bna aavaa

Зочин: zochin.   2015-10-15
ymar sxan yum bee, aavuud neeree oxiddo ami bdag shu

Зочин: zochin.   2015-10-15
ymar sxan yum bee, aavuud neeree oxiddo ami bdag shu

Зочин: zochin.   2015-10-15
ymar sxan yum bee, aavuud neeree oxiddo ami bdag shu

Зочин: bi.   2015-10-15
Нас ахих тусам аавыгаа өрөвдөх юм даа

Зочин: золо.   2015-10-15
Like товчлуур байдаггүй билүү. Аавтай байх сайхан шүү

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com