Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Товчхондоо гэвэл би оюутан байхдаа нөхөртэйгөө учраад хүүхэдтэй болсон, одоо 2 настай бид 2 удахгүй их сургуулиа төгсөх оюутнууд юм л даа. Манай нөхөр элдэв муу зуршил байхгүй хүмүүжил сайтай айлын хүүхэд гэхдээ үнэхээр халамжгүй хайнга хүн л дээ.
Хүүхдээ төрөхөд нь ч хажууд байгаагүй бас өнөөдрийг хүртэл харж хандсан удаа үнэхээр цөөхөн, би өөрийнхөө гэрт төрөөд сургууль завсардсан, одоо хүүхдээ ээж аавдаа хөдөө орхиод хичээлдээ явж байгаа. Манай гэрийнхэн нөхрийг маань оюутан юм чинь дээ гээд нэг ч удаа хүүхдийн сүү нэхэж үзээгүй, хадмууд ч ялгаагүй ээ жилдээ ганц сүү, бантангийн мах өгвөл их юм болдог байсан. Тэглээ гээд гэрийнхэн юм хэлэхгүй, би бол мөнгө нэхдэг л байсан. Тэгээд тэр нь сүүлдээ хэрүүл болно. Өөрийгөө ганц өмөөрдөг юм нь сургуулиа төгсвөл та 2-ыг тэжээнэ л гэдэг. Тэглээ гээд би ч гэсэн эцэг эхээ зулгааж хүүхдээ өсгөж байж хүн юм байна даа сардаа ядаж сүүнд нь нэмэрлэ гээд 20.000 төг өгч болно доо гэж бодохоор уур хүрдэг байлаа. Хүүхдээ эргэж ирж байж бэлэг сэлт авчрахгүй би хоосон ирэв ээ гэж хэлж байж юм авчруулна, уг нь тийм ч боломжгүй айл биш.
Гэхдээ ганц нэг ажил хийгээд надаа юм авч өгдөг гэхдээ л мөнгөтэй болуул өөртөө тийм юм авна гээд төлөвлөчихсөн тэгсэн хэрнээ хүүхэддээ гэж юу ч төлөвлөөгүй байдаг, би бас ажил хийгээд унах шахаад ядраад ирэхэд аяга хоол цай ч байхгүй интернет ороод л сууж байдаг, хөл аймар өвдөөд хайраа ус хийгээд өгөөч гэвэл чадахгүй, ханиад хүрээд өндийж чадахгүй уух ус гуйхад бас уурлаж байж л өгдөг, ер нь намайг өвдлөө үхлээ гэвэл тоохгүй, за тэгээд энэ халамжгүй хувиа хичээсэн зангаас нь болж зөндөө л муудсан, нэг ч удаа надаас уучлалт гуйж байгаагүй ээ, би л буулт хийдэг байлаа, хэрэлдээд олон хонож байхад нэг ч хүүхдээ асууж, намайг асууж залгадаггүй тийм хатуу сэтгэлтэй хүн л дээ.
За, энэ бүхнийг нь тэвчээд уучлаад байж байтал 9-р сарын биений юм ирдэггүй ээ, жирэмсэн болчихож гээд хоёулаа эход харуулсан чинь одоохондоо ургийн цэврүү шиг жижигхээн юм саванд чинь байна, 7 хоногийн дараа ир гэсэн, бас биений юм ирэх дөхөхөөр ингэж харагддаг гэсэн. Тэгээд л энэнээс болоод жинхэнэ хүн чанараа таниулсан. Шууд намайг эм уу, авахуул гээд би яагаад гэсэн чинь хоёулаа өмнөх хүүхдээ тэжээж чадахгүй байж дахиад хүүхэдтэй болохгүй гэнэ ээ. Энэ хүүхэд гарахад бид 2 сургуулиа аль хэдийн төгсчихсөн байна чи ажилд орчихно, тусдаа гарчихна, яагаад болохгүй гэж гэсэн чинь үгүй ээ авахуул гээд дайраад байх юм. Би хүүхдээ авахуулахаар тийм том нүгэл хийх л байсан бол оюутан байхдаа л эхний хүүхдээ авхуулаад чамтай ингэж зууралдахгүй байсан гэдгээ ч хэлсэн. Би үнэхээр авахуулж чадахгүй зүрх хүрэхгүй. Тэгээд би асуудлаа ээж аавдаа хэлье, хэрвээ манай ээж аав гарга аа, ээж аав нь өсгөөд өгье гэвэл яахуу гэсэн чинь угаасаа гаргахгүй авахуул гээд байх юм. Одоо сүүлдээ яагаад гэсэн чинь шалтгаан байхгүй гэнэ ээ. Тэгвэл энэ хүүхдээ авахуулаад бүр мөсөн салъя, би хүүхдийг минь алсан хүнтэй амьдарч чадахгүй гэсэн чинь бараг салах л юм шиг байна авахуулна л гээд байна.
Тэгсэн өчигдөр биений юм маань ирчихсэн нөхөртөө хэлээгүй байгаа жирэмсэн болоогүй гэсэн үг биз дээ? Би уг нь нөхрөө халамжгүй хайнга л болохоос надад хайртай гэж боддог байсан дандаа уужуу ханддаг байсан одоо хүртэл яахаа мэдэхээ байгаад байна энэ хүнээс салах ёстой юу надад зөвлөөч. Надад хайртай гэдэгт нь итгэдэг байсаан. Хуурч байгаагүй ч гомдоосон нь арай л их тэгээд намайг уурлахаар яагаад ганц удаа аргадаж болдоггүй юм бэ гэсэн чинь албатай юм уу гэсэн үнэхээр муухай надад чин сэтгэлээсээ зөвлөж зөв замыг сонгоход минь туслаач.
Гэр бүлийн сэтгэл судлалын ухааны доктор, "Сайн нөхөр-аав болох алхмууд", “365 өдөр тэр чигтээ аз жаргал” номнуудын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй адил асуудалтай тулгарсан Гоолингоогийн бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө.
Ачаа үүрч үзээгүй хүн хир хүндийг нь мэдэхгүй гэсэн үг зохих мэт санагдаж байна. Та аавд нь ачаа үүрүүлээгүй учраас зовлон яриад тэр таныг ойлгохгүй л болов уу. Мөн таны байнгын гомдоллох нь түүний сэтгэл санаанд хүнд байдаг байж болох талтай. Эрэгтэй хүн аав болсон гэдэг мэдрэмжийг хамгийн түрүүнд хариуцлага гэж хүлээж авдаг учраас их нухацтай ханддаг. Харин тэр сэтгэлзүй дээр нь таны байнгын шахалт нь түүний сэтгэлзүйд шууд нөлөөлнө.
Манай сэтгэлзүйн төв дээр ирж байгаа аав нарын хэлдэг асуудлуудын нэг нь гэр бүлийн үл ойлголцлын үндэс нь тэд сарын, улирлын хагас жилийн зүйлийг урьдчилан төлөвлөдөг, харин эхнэрүүд нь өнөөдрийн өдөр тутмын зүйлээ тулгаад түүний бодол санааг сарниулдаг гэсэн тайлбарыг өгдөг. Гэхдээ энэ нь 2 талтай юм. Маргааш буюу цаг сайхан болох үед бөөндөнө гэж аавууд боддог бол өнөөдөр нэг нэгээр нь гэдэг бодол ээжүүдэд түлхүү байдаг. Эндээс үл ойлголцол үүсдэг байна.
Хүүхдээ аавтай нь хамт хоёулахныг нь үлдээгээрэй гэж танд зөвлөе. Тэр хүүхэдтэйгээ дотносно. Мөн таныг ойлгож эхлэнэ. Асуудлаа эвээр ярилцаарай. 20 000 төгрөгнөөс өөр тус байхгүй гэж хандахаасаа өмнө миний хүү аавтайгаа хамт хожим нь байвал гэсэн үүднээс бодоорой. Хүүхдээ аавтай нь хамт байлгахыг хичээгээрэй. Гэр бүл төлөвлөлт гэдэг тоглоом биш. Хэн нэгний нэр хүндийн асуудал гэж харахаасаа өмнө үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн адил тэгш үүрэг хариуцлагаа сайн ойлгож нэгэнтэйгээ ярилцаж сурах хэрэгтэй. Нэгэнт хүүхэдтэй болох бодол ойрын хугацаанд байхгүй гэж байгаа бол хамгаалалтын талаар сайтар ярилцаж ний нуугүй байх хэрэгтэй шүү.
Сэтгэгдэл (39) | Хэвлэх | Үзсэн тоо: 39051 | | | |
Өмнөх мэдээлэл Чадахгүйгээ хүлээн зөвшөөр |
Дараах мэдээлэл Амралтын өдрийн шуудан: Үгүй гэдэг үгний өөр нэг үнэ цэнэ |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
Zowlgo awie