ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шилдэг 10: Ливаны, уран гарт загвар зохион бүтээгчид

Загвар  | 2015 / 11 / 18

Өнөөдөр бид Парис, Милан, Нью Йоркын тухай биш, өдгөө олон улсын Haute Couture –ийн хамгийн том “тоглогч” болоод байгаа Ливаны нийслэл Бейрутын тухай ярилцах болно. Хорвоогийн өнцөг булан бүрээс бүсгүйчүүд мөрөөдлийн даашинзаа Ливаны уран гартнуудын бүтээлээс олж байна. Бидний мэдэх Elie Saab, Zuhair Murad, Georges Hobeika, Reem Acra, Tony Ward зэрэг Ливанаас гаралтай, аль хэдийнэ олон улсын зах зээлд танигдсан загвар зохион бүтээгчдийн талаар дурдсангүй. Харин чиний хараахан танилцаагүй ч байж болох 10 гоёлын, кутюр загвар зохион бүтээгчдийг “Шилдэг 10” булангаараа онцоллоо.

Шилдэг 10: Ливаны, уран гарт загвар зохион бүтээгчид
1. Krikor Jabotian
Дизайнерийн тухайд: Их сургуулиа төгсмөгцөө Elie Saab-ын креатив албанд ажиллаж байгаад 2005 оноос өөрийн хувийн карьерыг хөөж эхэлсэн.
Вебсайт: http://www.krikorjabotian.com/
Инстаграм: https://www.instagram.com/krikorjabotian/
2. Ziad Nakad
Дизайнерийн тухайд: Түүний анхны мөрөөдөл өөрөө хувцас загвар байсан нь багаасаа гэрийнхнийхээ хувцсыг оёж өгдөг байснаас нь тодхон харагдана. 1997 онд анхны загварын шоугаа танилцуулж байсан тэрээр одоо Ливаны хуримын хувцасны болон кутюрын алдартай төлөөлөгчдийн нэг болжээ.
Вебсайт: http://www.ziadnakad.com/
Инстаграм: https://www.instagram.com/ziadnakad/
3. Rami Kadi
Дизайнерийн тухайд: Ливан, Америкийн холимог болоод ч тэрүү тэрээр уламжлалт загварыг орчин үеийн эрх чөлөөт сэтгэлгээтэй хослуулан хийх дуртай. Хээтэй гоёлын даашинзанд фосфортдог будаг ашигласныг нь харвал юу гэсэн үг болохыг нь төвөггүй ойлгоно.
Вебсайт: http://rami-kadi.com/
Инстаграм: https://www.instagram.com/ramikadi/
4. Saiid Kobeisy
Дизайнерийн тухайд: Тэрээр өөрийгөө мөрөөдөгч, нүдэндээ төсөөлөн урлагч, оргилсон зохион бүтээгч гэж тодорхойлдог.
Вебсайт: http://www.saiid-kobeisy.com/
Инстаграм: https://www.instagram.com/saiidkobeisy_kw/
5. Abed Mahfouz
Дизайнерийн тухайд: 1956 онд төрсөн ч дөнгөж 2001 онд кутюрын ертөнцөд хөл тавьсан тэрээр одоо Elie Saab, Zuhair Murad нартай эн зэрэгцэхүйц нэр хүндтэй.
Вебсайт: http://www.abedmahfouz.com/
Инстаграм: http://instagram.com/abedmahfouzpr
6. Nicolas Jebran
Дизайнерийн тухайд: Katy Perry, Kylie Jenner, Zendaya, Madonna зэрэг олон алдартнууд түүний урласан даашинзаар улаан хивсний ёслолд оролцож байсан.
Вебсайт: http://www.nicolasjebran.com/
Инстаграм: https://www.instagram.com/nicolasjebran/
7. Basil Soda
Дизайнерийн тухайд: Эмэгтэй хүн бүрийг өөрийн загвараараа өдөр тутмын жирийн амьдралаас нь холдуулж, таашаал өгөхийг хүсдэг загвар зохион бүтээгч Басил кутюр гараагаа 2000 онд эхэлжээ.
Вебсайт: http://www.basilsoda.com/
Инстаграм: https://www.instagram.com/basilsodaworld/
8. Georges Chakra
Дизайнерийн тухайд: Дайны үед ч гэрийнхээ том өрөөнд хувцас загварын студи байгуулан зурж суудаг байсан ч 2002 онд Парисын Haute Couture-ийн тайзнаа анх удаа бүтээлээ толилуулжээ. “The Devil Wears Prada” кинон дээрх Мерил Стрипийн хувцаснуудыг түүний бүтээлээс бүрдүүлсэн гэдэг.
Вебсайт: http://www.georgeschakra.com/
Инстаграм: https://www.instagram.com/georgeschakraofficial/
9. Dany Attrache
Дизайнерийн тухайд: 2007 онд анхны кутюр загвараа гаргасан Данигийн 2014 оны өвлийн “Москвагийн шөнө” нэртэй коллекц нь хамгийн алдартай юм.
Вебсайт: http://www.danytabet.com/
Инстаграм: https://www.instagram.com/danytabetcouture/
10. Rani Zakhem
Дизайнерийн тухайд: Тренд хөөхөөс илүү бүсгүй хүний биеийн галбирыг тодотгосон хувцас гаргахыг хүсдэг дизайнер Рани хуримын, өдөр тутмын, кутюр коллекцууд дагнан ажилладаг.
Вебсайт: http://www.ranizakhem.com/
Инстаграм: https://www.instagram.com/ranizakhem/
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(451)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: nnn.   2015-11-18
georges chakra ner ch tas yum bna

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com