Энэ оны сүүлийн сар 7 хоноиийн дараа л эхлэх гэж байна. Ай 12-р сар минь...
Харин тэрнээс өмнө эдгээрийг хийж амжуулахыг Гоолингоо нь зөвлөж байна.
Сурахыг хүссэн зүйлээрээ “амьсгал”
Он дуусах дөхөөд энэ жил юунд хүрч, төлөвлөгөө маань хэдэн хувьтай яваа талаар бодтол Орос хэл сурч ус цас болно гэж бодож байсан маань биелэгдээгүй байлаа. Тиймээс сар гаруйгийн өмнөөс ганцаарчлан багш хөлсөлж, дуудлага дээрээ ажиллахаас өгсүүлээд бүр эхнээс нь эхэлж байна. Багшийн маань надад өгсөн даалгавар нь сургалтын хугацаанд “Оросоор амьсгалах” байсан юм. Мэдээлэл хайсан ч google.mn – руу биш yandex.ru – руу орж, өдөрт сонсож байгаа дуунуудаа Виа Гра, Сереброгийнх болгож, шинэ хоолны жор туршихдаа ч kulina.ru – аас авдаг байхыг хичээж, гар утсаа Орос хэл дээр ашигладаг болох гэх мэтээр өөрчилж байгаа юм. Сурсан шиг сурахыг хичээж байгаа болохоор надад ч бас сайхан санагдаж байгаа. Чи ч гэсэн юу сурахыг хүсэж байна? Яг одоо түүгээрээ “амьсгалж” эхлээрэй.
“Чөлөөт цаг” - руу ор
Ахин нэг жил, бүхэл бүтэн 365 хоног ганцхан сарын дараа эхлэх нь. Харин чи өөрийнхөө жинхэнэ мөрөөдөл, хийхийг хүсдэг зүйл, амьдралынхаа урам зоригийг хараахан олоогүй л байна уу? Үүнээсээ болж сэтгэлээр унаж, бусдаас хоцроод оройтоод байгаа мэт санагдаад байвал Гоолингоо.мн –ийхээ “Чөлөөт цаг” дэд бүлэг рүү ороорой. Тэнд байгаа нийтлэл бүрийг нэг нэгээр нь нээж уншаарай. Үг, утга бүр нь чамд урагш тэмүүлэх, яг одооноос эхлэх урам зоригийг өгөх болно. Энэ долоо хоногийн турш өдөрт нэгийг заавал уншаарай. Шинэ он гарахад юу эхлүүлэх хэрэгтэйгээ олчих ч юм билүү?
Энэ өвөл “Ээтэн” гутлыг...
Энэ өвөл ойрын хэдэн жилийнхээс хүйтэн байгаа юм шиг санагдаж байна уу? Надад ч гэсэн. Тиймээс өсгийтэй гутлаасаа хааяа ч гэсэн “бууж” байхад маань туслах намхан ултай хамгийн гол нь дулаахан гутал хайлаа. Тэгээд би юу олсон гээч! “Дархан Минж” – ийн “Ээтэн” гутал. Хальтирдаггүй зузаавтар ул, эсгий улавч, нэхий дотор гээд хөлийг чинь өвлийн турш дулаахан, сайхан байхад туслах бүхэн нэг дор цогцлочихсон байна лээ. Үнийн хувьд ч боломжийн бас хөнгөн гэж байгаа. Сайхан гутал хийдэг болсон байна лээ.
Сурсан бүжгийнхээ хэргийг одоо л гарга
“Нөгөө дуу”-г чи сонссон л байж таарна. Бүжгийг нь ч сайн мэдэх байх. Гэхдээ дууных нь нэрийг мэдэхгүй байвал гайхах зүйлгүй. “Нөгөө дуу” гэхэд л аан гээд ойлгохоор болчихсон Tez Cadey – Seve –г Монголын үзэгчдэд зориулж, тайзан дээр амилуулахаар DJ Tez Cadey өөрөө ирж явна. Энэ долоо хоногийн Бямба гаригийн орой Crocus Event Hall-д очвол чи түүнтэй уулзах болно. Цаг гаргаж сурсан бүжгээ гайхуулан байж бүжиглэх кайфтай боломжийг битгий алдаарай. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС мэдэж аваарай.
Сэтгэгдэл (4) | Хэвлэх | Үзсэн тоо: 8155 | | | |
Өмнөх мэдээлэл Гоолингоо зөвлөж байна |
Дараах мэдээлэл Гоолингоо зөвлөж байна |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
ээтэн гутал сонирхоод байгаа штээ яаг энэ зурган дээрхийг hereglegch энэ гутал муу байна уу?