ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ирээдүйдээ илгээх захидал: Энэ чиний амьдралын хамгийн анхны мөрөөдөл шүү дээ

Чөлөөт цаг  | 2015 / 12 / 12

2015 оны 12 сард задлан унших ёстой энэ захидлаа би яг одоо ажил дээрээ бичиж сууна. Энд зөвхөн захирал, менежер хоёр л үлдчихсэн болохоор чимээгүйг далимдуулж захидлаа бичье гэж бодлоо.

Ирээдүйдээ илгээх захидал: Энэ чиний амьдралын хамгийн анхны мөрөөдөл шүү дээ

Энэ удаад өмнөх захидлууд шигээ хэт их хүлээлт, ямар ч үр дүнгүй дэндүү их жагсаалт бичихгүй гэж шийдсэн. Харин ирэх жилийн өдийд би чамайг одоо байгааггасаа бага ч болтугай сайжирсан байхад л болно гэж бодож байна.

Яг нэг жилийн өмнө буюу 2014 оны 12 сард чи Япон улс руу суралцахаар бэлдээд сууж байсан. Харин одоо чи Осака хотын аль нэгэн хэсэгт хичээлээ хийгээд сууж байгаа байх. Ажил, амьдрал, хичээлээ тааруулж, аль нэгийг нь хэт их орхигдуулахгүй байхыг хичээдэг юм шүү. Үргэлжлүүлэн суралцахыг ингэж удаан хүлээсэн юм чинь аль хэдийн бүтсэнд итгэж чадахгүй л байна уу? Зүгээр дээ, чи үүнээс ч илүүг чадах байх шүү. Бас 4 сард явах хүртлээ ээж ааваа сайн халамжилсан уу? 2 жил хол байх учраас тэдэндээ хангалттай цаг гаргаарай.

Энд би 23 настай Жаргалын зүгээс 24 настай Жаргалд заавал хийж үзсэн байх хэдэн зүйлийг сануулъя. Жилийн дараа алийг нь хийж амжсанаа хуваалцаарай.

- Аль болох олон удаа өмнө нь огт хийж байгаагүй зүйлээ хийж үзээрэй. Бүх зүйлийг мэдэрч амжихгүй ч ихэнхийг нь туршаад үзчихсэн байвал хэчнээн сайхан.
- Хувцас оёж үзээрэй. Энэ чиний амьдралын хамгийн анхны мөрөөдөл шүү дээ.
- Монголоос өөр хэл дээр ном уншиж байгаарай. Одоо чи англи, япон хэлтэй болчихсон болохоор тухайн улсын уран зохиолыг унших хэрэгтэй.
- Гоо сайхны мэдлэгээ заавал дээшлүүлээрэй. Өөртэй итгэлтэй байхад туслах нэг алхам болохоор бүү мартаарай.
- Өмнөхөөсөө ч илүү тэвчээртэй бас дахин тэвчээртэй болдог юм шүү.
- Өмнө нь сонирхож байсан ч цаг гараагүй ямар нэгэн зүйлдээ заавал цаг гаргаж суралцаарай.

Товчхон тодорхой захидал байгаа биз? Бас нэг зүйл нэмж хэлэхэд бусдын хэлсэн үг бүхнийг өөр дээрээ маш хүндээр хүлээж авдгаа болихыг хичээгээрэй. Зүрхэнд муугаар нөлөөлдөг гэдгийг уншсанаа битгий мартаарай. Жилийн дараа уулзая.

Чамайг хүндэтгэж бас хайрласан,

Жаргал

2014.12.01

Захидлын эзний сэтгэгдэл:
Захидлаа дөнгөж сая хүлээн аваад уншлаа. Бичиж байснаа тодхон санаж байгаа ч юу юу бичсэнээ мартчихдаг юм байна.

Япон улс руу явахаар бүх зүйл бүтсэн боловч маш том шалтгааны улмаас явж чадаагүй. Хамгийн гайхмаар нь тэглээ гээд огт сэтгэлээр унаагүй. Одоо бодоход миний очих ёстой улс биш байсан юм болов уу. Харин сурах мөрөөдлөө орхиогүй ээ. Япон явах бүтэлгүйтсэнээс хойш ер нь бүр холоос эрдэм сурч ирье гэж мөрөөдөх болсон. Тэгээд зунаас эхлээд ердөө хоёрхон сарын дотор эрчимтэй бэлдээд IELTS өгч Австралид суралцах боломжтой болоод авсан шүү. Явах өдрөө тэсэн ядан хүлээж сууна.

Ээж аавыгаа орхиод явна гэхээр хэцүү байгаа ч хамт байсан үедээ гээд их халамжилж байгаа. Үгнээс нь зөрөхгүй, тайван байлгаж байгаад явна гэж бодож байна.

Дээрх бичсэн жагсаалтуудаас япон хэл дээр ном уншихаас бусдыг нь аль хэдийн биелүүлчихэж. Япон хэлийг сайн сурч амжаагүй болохоор ном унших хэмжээнд очиж чадаагүй. Гэхдээ англи хэл дээр нэлээд олон ном уншсан. Өөр улсын зохиолчдын сэтгэхүйгээр бичигдсэн номнуудыг унших таалагдсан шүү. Ер нь болж өгвөл тухайн зохиолыг анх бичигдсэн эх хэлээр унших хэзээд илүү байдаг юм байна лээ.

За нуршаад эхэллээ. Гоолингоо маань сэтгэгдлээ хуваалцаад явуулаарай гэхээр нь жаахан хөөрөөд их юм биччихлээ кк. Энэ жил дахиад бичнэ ээ. Бүр яг одоо бичмээр санагдчихлаа. Баярлалаа, миний Гоолингоо!

Тэд захидлаа нэг жилийн дараа задалж үзэхээр үнэхээр гайхалтай мэдрэмж авдаг гэнэ лээ. Хэрвээ чи өмнөх 2 жилийнн туршид захидал илгээсээр байсан бол үүнийг маш сайн ойлгож байгаа байх. Гоолингоо нь үүнийг нартайгаа, бүр олуулаа хэрэгжүүлж, хуваалцмаар байна. Чи ч бас 2016 оны өөртөө хандаж захидал бичээд гэртэйгээ хамгийн ойрхон шуудангийн төвөөс бидний хайрцаг руу илгээгээрэй. Мэйлээр явуулсан захидлыг тооцохгүй. Чиний гараар бичигдсэн ганцхан хувь захидал аль ч мэйлийн sent дотор хадгалагдсан байх ёсгүй юм шүү. Бид тэр захидлыг чинь 1 жилийн турш хадгалаад, ирэх жил эргүүлэн илгээх болно.

Ирээдүйн өөртөө хандан мөрөөдлөө, дурсамжаа, нууцаа, төлөвлөгөөгөө явуулаарай. Улам ухаажиж 1 жилийг ардаа үдсэн хүн өнгөрсөн жилийн өөртэйгээ шинэ өөрийгөө харьцуулах мэдрэмж үнэхээр гоё бас сургамжтай. Чиний захидлыг задлахгүйгээр дугтуйтай чигээр нь шинэ дугтуйд хийж явуулах учраас дугтуйн гадна талд
1. Овог нэр
2. Өөрийн и-мэйл хаяг
3. Утасны дугаараа бичиж явуулаарай.
Учир нь Гоолингоо захидалыг чинь буцаан явуулахаас өмнө захидал хүлээн авах хаягийг дахин лавлах болно. Чамайг хаана байсан ч, бид чам руу заавал захидлыг чинь буцааж илгээх болно.

Шуудангийн хайрцаг: Гоолингоо, Ш/хайрцаг-267, Улаанбаатар-14250, Монгол улс.
Гадаадад байгаа хүмүүс: "Goolingoo, Box-267, Post-44, Ulanbator-14250, Mongolia"
гэж хаяглаад захиагаа ирүүлээрэй. Дэлхийн аль ч орноос шуудан хүлээж авах боломжтой.

Ирэх оны өөртөө өнгөрснөөс хандаж хэлэх үгээ эртнээс бичиж эхлээрэй. Чиний Гоолингоо...

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(468)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ichmeer .   2015-12-16
arai l denduu gutamshigta ayj emgetijuudiin saitand ym bichj chaddg bn aa arai ch dee kkkk bur arai l araai l yana daa er hun sh d xixi

Зочин: Таны нэр.   2015-12-14
ooroo oyod oms gee !

Зочин: Arabell.   2015-12-13
Маш том мөрөөдөл нь бүтээгүй ч гэсэн гялс хөл дээрээ эргээд боссон байх юм. Яаж ийм мундаг болох уу гоолингоо? хэхэ

Зочин: murun.   2015-12-13
minii ilgeesen zahia iregu sht

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com