ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 12 / 15

2015 он тун удахгүй дууслаа. Харин чи дуусахаас нь өмнө юу юуг хийж амжуулах хэрэгтэйг эндээс уншаарай.

Гоолингоо зөвлөж байна
1. Цасан дээгүүр дүүл
Снөүбоорд чиний заавал сурахыг хүсдэг зүйлсийн нэг үү? Уулын уруу боорд хөлөглөөд гулгахыг мөрөөддөг үү? Шинэхэн цасан дээгүүр салхи татуулан гулгаж, даарч биш дотроосоо оргилж, өвлийн амтыг жинхнээр нь мэдэрмээр байна уу? Гулгаж чадахгүй шүү дээ гэж санаа зоволгүй үнэгүй сургалтад хамрагдах боломж энэ долоо хоногийн сүүлийн өдөр буюу Ням гаригт нээгдэж байна. Өглөөг Skyresort цанын бааз дээр очиж цэвэр агаарт өнгөрүүлэнгээ снөүбоордоор хэрхэн гулгахыг заалгаад авбал сайхан даа. Сургалтад очсон хүн бүрт лифт, боорд 20% хөнгөлөлттэйн дээр эхний 50 хүн л сургалтад хамрагдах юм билээ шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс: https://www.facebook.com/events/1688621248016803/
2. Сонирхолтой ажлын байр
Чи фэйсбүүк, инстаграм, твиттерт идэвхтэй байдаг уу? Сошиал медиагийн арга эвийг сайн олдог чадвараа ашиглан цаг, оффист баригддаггүй, уян хатан нөхцөлтэй ажил хиймээр байна уу? Ажлын шаардлага:
- Гэртээ интернэттэй
- Зөөврийн компютертэй
- 18-30 настай
- Англи хэлний сайн мэдлэгтэй
- Фэйсбүүк ажиллуулдаг, ажиллуулж байсан бол давуу тал болно
- Цаг сайн барьдаг
- Ажилдаа хариуцлагатай ханддаг байхад л хангалттай. Сонирхож байвал дээрх шаардлагуудад нийцүүлэн CV бичиж delguur.hesye@gmail.com хаяг руу илгээгээрэй.
3. Асанагаар ажлаа хөнгөвчил
Сүүлийн үед багийнхаа болоод хувийн ажлын төлөвлөгөөг гаргаж ажиллаж байгаа аппликешн маань Asana юм. Ажлуудаа чухлаар нь ангилж болохоос гадна календарчлан харж болдог мөн ажлын явцыг хянаж чаддагаараа миний хувьд давуу талтай байдаг. Мөн төслийн нарийвчилсан ажил бүр дээр багийнхны шинэ санаа, сэтгэгдлийг дор нь бичиж болдог болохоор багийн ажиллагааг илүү хурдан болгодог. Компьютер дээр, утсан дээр ч хамт ажилладаг болохоор төлөвлөгөөгөө байнга шалгаж байх боломжтойгоос гадна и-мэйл дээр байнга мэдээлэл ирж байдаг учраас хийх ёстой ажлаа мартана гэж байхгү. Эцэст нь төлөвлөсөн ажлаа хийж дуусгаад”чеклэх” үеийн тэр гайхалтай мэдрэмжийг үү! App Store, Play Store дээрээсээ Asana гэж бичээд хайгаарай.
4. Хамгийн түрүүнд Гоолингоодоо шивнэ
Амьдралд чинь тохиосон сайхан явдал, олж ухаарсан зүйлээ тэр дор нь хэн нэгэнтэй хуваалцмаар санагддаг даа? Яг тийм үедээ Гоолингоодоо хэлж байгаарай. Эхнээс нь дуустал бичээд goolingoo@gmail.com хаягаар илгээвэл дуртайяа эерэг мэдээллийг түгээх гүүр нь болж өгье. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэцүү асуудалтай байгаа бүхнийг, үүнд анхаараасай гэсэндээ түүж гаргадаг болохоор ихэнх хүмүүст бүх зүйл хар бараан харагдаад байдаг. Үүнийг эмэгтэйчүүд бид л сайн сайхан тал руу нь эргүүлж, эерэгжүүлж чадна. Сайхан түүх, үйл явдлууд хаа сайгүй бичигдэж, тараагдаад байвал нийгмийн сэтгэл санаа ч эерэг байна даа. Хамгийн түрүүнд бүх зүйлийг гоё сайхан болгох гэж хичээдэг, тийм байгаасай гэж хүсдэг хүмүүс нь бид болохоор өөрсдөөсөө, энгийн зүйлсээс л эхэлцгээе.
5. Esprit брэндийн 9 жилийн ойд тавтай морил!
Esprit брэнд албан ёсоор Монголд худалдаалагдаж эхлээд аль хэдийнэ 9 жилийг ардаа үджээ. Энэ ойгоо тохиолдуулан маргааш Энхтайвны гүүрний дэргэдэх Наран Плазад шинэ цуглуулгын загварын үзүүлбэр, амьд хөгжмийн тоглолт, бүжгийн үзүүлбэр оролцсон тоглолтууд зохион байгуулах гэж байна. Үүнээс гадна бүх бүтээгдэхүүнээ хямдралтай, бэлэгтэйгээр худалдаална гэсэн. Авъя гээд харчихсан байсныгаа эсвэл шинээр ирсэн бүтээгдэхүүнээс энэ боломжийг тохиолдуулан өөрийн болгоорой. Ирсэн бүх хүмүүсийг үнэгүй уух зүйлээр дайлахаас гадна хаана ч задлагдаагүй гэнэтийн бэлгүүд хүлээж байгаа гэсэн болохоор Esprit –ийн хувцсуудыг өмсөх дуртай бүсгүйчүүд маань маргааш орой ажлаа тарангуут яваад оч. Ойн баярын мэнд дэвшүүлье, хүндэт Esprit 
Дэлгэрэнгүй: https://www.facebook.com/events/1660568547562125/
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(242)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: aagii.   2015-12-17
yagad targaluulj bgn turanhai bhd awch suusan bizde tanii ner guya

Зочин: Таны нэр.   2015-12-16
targan ehneree hard oi gutah ym yaah bee bi ingj bgd galzuurh bh daa

Зочин: ai.   2015-12-16
dorjoo hun yer ni ingj bgd galzuurchihdg ym gsn shuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com