ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ирээдүйдээ илгээх захидал: Би эмэгтэйчүүд ч гайхалтай удирдагч байж чадна гэдгийг харуулахыг хүсдэг

Мэдээлэл  | 2015 / 12 / 17

Сайн байна уу, жилийн дараах сайхан бүсгүй минь?
Чи одоогийн надаас ч завгүй, одоогийнхоосоо ч олон зүйл амжуулсан байна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ жилийн намайг тодорхойлох үг шаргуу, хичээнгүй, ажилсаг гэх мэт байсан бол дараа жилийн тодорхойлох үг “амжилттай” байгаасай гэж хүсэж байна.

Ирээдүйдээ илгээх захидал: Би эмэгтэйчүүд ч гайхалтай удирдагч байж чадна гэдгийг харуулахыг хүсдэг

Олон төрлийн зүйлд дурлаж, хийхийг хүссэн зүйлээ л хийж явдаг маань бусад хүмүүсийн хувьд ойлгоход төвөгтэй ч би л өөрийгөө сайн ойлгож байх нь гол байх. Тийм болохоор амжилттай байна гэдэг нь бусдын хувьд амжилттай мэт харагдах биш өөрийнхөө хувьд, өөртөө амжилттай нэгэн баймаар байна. Бүх зүйл миний чадна гэсэн итгэл дээр л оршдог гэдэгт итгэж байна.

Би эмэгтэйчүүд ч гайхалтай удирдагч байж чадна гэдгийг харуулахыг чин сэтгэлээсээ хүсдэг түүндээ ч тэмүүлдэг 25 настай эмэгтэй. 30 настайдаа олон зүйл дээр “Энийг ингээд хийчихсэн юм ш дээ” гээд л бусдад зөвлөөд байж баймаар байна. Тэгэхийн тулд чи ирэх жилдээ нэг шинэ зүйл эхэлчихсэн, нэг зүйлийн ард гарчихсан, магадгүй ямар нэгэн шинэ зүйл сурчихсан байх хэрэгтэй байх. Эхэлсэн бол дуусга! Юунд ч эргэлзэлгүй, яагаад эхэлсэн гэдгээ дахин дахин сана! За амжилт хүсээд ирэх жил уулзья, хонгорхон минь.

Захидлын эзний сэтгэгдэл:
Нэг жил хэтэрхий хурдан өнгөрөх юм аа. Гэхдээ хурдан юм шиг мөртлөө бичсэн зүйлсээ ихэнхийг нь санахгүй байлаа шүү. Захидалдаа бичсэн шиг би өөрийгөө өөрийнхөө хувьд амжилттай нэгэн байсан гэж бодож байна. Нэг жилийн дотор 2 ч амжилттай төсөл хэрэгжүүлж олон ч шинэ зүйл суралцаж амжсан. Цаашдаа ч маш олон зүйлийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байгаагаас гадна амжилтанд биш мэдлэгт илүү дурлах болжээ. Энэ оны төгсгөлд өөрийнхөө сурсан зүйлийг хараад өөрийгөө голох биш өөрийгөө ямар их зүйл сурсан юм бэ? гэж гайхаж байна. Хүн амьдралынхаа туршид суралцсаар л байдаг юм байна. Гол нь энэ бол уналт биш намайг сураг гэж гарч ирж байгаа шалгуур гэж өөдрөг харах нь хамгийн зөв гэдгийг л сурлаа даа. Баярлалаа бүх зүйлд.

Тэд захидлаа нэг жилийн дараа задалж үзэхээр үнэхээр гайхалтай мэдрэмж авдаг гэнэ лээ. Хэрвээ чи өмнөх 2 жилийнн туршид захидал илгээсээр байсан бол үүнийг маш сайн ойлгож байгаа байх. Гоолингоо нь үүнийг нартайгаа, бүр олуулаа хэрэгжүүлж, хуваалцмаар байна. Чи ч бас 2016 оны өөртөө хандаж захидал бичээд гэртэйгээ хамгийн ойрхон шуудангийн төвөөс бидний хайрцаг руу илгээгээрэй. Мэйлээр явуулсан захидлыг тооцохгүй. Чиний гараар бичигдсэн ганцхан хувь захидал аль ч мэйлийн sent дотор хадгалагдсан байх ёсгүй юм шүү. Бид тэр захидлыг чинь 1 жилийн турш хадгалаад, ирэх жил эргүүлэн илгээх болно.

Ирээдүйн өөртөө хандан мөрөөдлөө, дурсамжаа, нууцаа, төлөвлөгөөгөө явуулаарай. Улам ухаажиж 1 жилийг ардаа үдсэн хүн өнгөрсөн жилийн өөртэйгээ шинэ өөрийгөө харьцуулах мэдрэмж үнэхээр гоё бас сургамжтай. Чиний захидлыг задлахгүйгээр дугтуйтай чигээр нь шинэ дугтуйд хийж явуулах учраас дугтуйн гадна талд
1. Овог нэр
2. Өөрийн и-мэйл хаяг
3. Утасны дугаараа бичиж явуулаарай.
Учир нь Гоолингоо захидалыг чинь буцаан явуулахаас өмнө захидал хүлээн авах хаягийг дахин лавлах болно. Чамайг хаана байсан ч, бид чам руу заавал захидлыг чинь буцааж илгээх болно.

Шуудангийн хайрцаг: Гоолингоо, Ш/хайрцаг-267, Улаанбаатар-14250, Монгол улс.
Гадаадад байгаа хүмүүс: "Goolingoo, Box-267, Post-44, Ulanbator-14250, Mongolia"
гэж хаяглаад захиагаа ирүүлээрэй. Дэлхийн аль ч орноос шуудан хүлээж авах боломжтой.

Ирэх оны өөртөө өнгөрснөөс хандаж хэлэх үгээ эртнээс бичиж эхлээрэй. Чиний Гоолингоо...

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(380)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com