Өөртөө тохиолдоод байгаа зүйлээ хуваалцах гэсэн юм аа. Би энэ жил 17 настай. Аав ээж ахтайгаа хамт амьдардаг. Жирийн л нэг дундаж айл. Аав минь хөдөө явж ажилладаг, ээж маань нягтлан. Юу ярих гэсэн бэ гэхээр надад сүүлийн үед “Амьдрал гэж ямар хэцүү байдаг юм бэ?, одоо байгаа асуудал чинь юу ч биш ээ, дөнгөж эхлэл” гэж хэлэхийг сонсоод өөрийн эрхгүй уйлмаар санагдана.
Асуудлаа ярьж зөвлөх найз байхгүйдээ биш зүгээр л ичдэг. Ах минь намайг үзэн яддаг гэж хэлсэн. Үргэлж надаас илүү байдаг чамайг үзэн ядаж байна ч гэх шиг. Би 10 жилээ онц төгссөн гэдгээ ээждээ хэлэхэд “сайн байна” гэж хэлээд орхиж билээ. Хонхны баярт минь ч ирээгүй. Ангийн хөвгүүний ээж төгсөлтөөр нь Эрдэнэтээс ирж баяр хүргэхийг хараад гомдоод уйлсан юм даг. Ангиараа тэр өдөр амралтанд яваад тэр шөнө нь бүгд пиво уусан. Би ангийн хүүхдүүдээсээ 3 дүү. 15 настайдаа төгссөн. Мэдэхгүй юм даа тэр л шөнө хамгийн анх архи тамхийг хэрэглэж үзсэн. Тэгээд ээждээ гомдсоноо ярьж гарсан. Аавыгаа яагаад архи уудаг гэдгийг бага зэрэг ойлгож эхэлсэн. Ээж минь хөндий хүйтэн зантай, эмэгтэй хүний ямар ч шинжгүй, хоол хийж чаддаггүй гэж аав минь үргэлж гомдоллдог. Аав минь бага байхын л архи ууж, ээжийг элдэвээр хэлдэг, уйлж унжаад л дуулж хуурдаад суучихдаг хүн байсан. Эрүүл үедээ мөн ч сайхан аав шүү. Ах бид хоёрыг яг адилхан хайрлаж өсгөсөн байтал ах аавыг их үзэн яддаг. Төрсөн эцэг рүүгээ салаавч үзүүлэх жишээний. Миний ах ШУТИС- д 7 жил сурч байгаа. Ерөөсөө төгсөж өгдөггүй. Шоу цэнгээнд их дуртай юм шиг байна лээ Яагаад ч юм бэ ах минь их хатуу сэтгэлтэй хүн юм. Хүнийг хайрлаж сураагүй, үзээгүй. Ээжийг ядраад ороод ирэхэд цай ч болтугай дөхүүлж өгдөггүй. Саяхан аав гаднаас бас л уучихсан орж ирлээ. Хоолойнд юм тээглэд л найзуудаасаа маш их ичих юм. Аавыг яагаад архи уугаад байдгийг асууж ярилцаж зөндөө үзсэн. Аав нь дахиж уухгүй ээ л гэж хэлнэ. Дараа нь согтуу орж ирээд хэлнэ. Угаасаа л манай амьдрал ийм шүү дээ, Чи өөр юм мөрөөдөх хэрэггүй гэж хэлнэ. Би найз бандитай байхдаа аав ээждээ танилцуулахаас ичдэг байсан. Хааяа тамхи татна. Болохгүй гэдгийг мэдэж байгаа ч татмаар санагдаад байдаг. Ах биш юмаа гэхэд аав ээж муудалцахаа больчихоосой гэж их залбирах юм. Одоо би юу бодож юунд найдаж амьдрах вэ? Миний эрхэм зорилго бол аав ээжийгээ л сайхан авч явах. Гэтэл тэр 2 миний нүдэн дээр энэ амьдралийг нураах гээд байх юм. Ах бол ярих ч юм биш. Эгч нараа надад зөвлөгөө өгөөч!
Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.
Сэтгэгдэл (21) | Хэвлэх | Үзсэн тоо: 24227 | | | |
Өмнөх мэдээлэл Би үнэхээр гадаад хүнтэй сууж чадах болов уу? |
Дараах мэдээлэл Сайхан гэргий, сайн ээж болохыг хүсэж байна |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
Yg l minii amidral ghdee miniihees deer bgaad n bayrlaj bna bi yg ene nasan dree buruu gishgesen ger buliin humuujil hund ymar ih heregtei bdgiig sain oilgoson gert aav sogtuu tegeel garaad yvna demii tenene gertee togtohgui yun hicheel hiih eej amidralaa avj yvna tegj ingeseer zunduu aldsan gehdee yah ve odoo amidral deerdsen career bolovsroldoo anhaarahaar uhaan suusan duu chamd helehed medseer bj amidraldaa har tolbo uldeh zuil l btgii hgerei jhn jhn gj yvsaar ayul bolj medne shuu behave like a girl think like a woman amjilt