ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 12 / 29

2015 оны сүүлийн долоо хоногийн мягмар гараг жаргаж байна. “Цаг хугацаа бол энэ дэлхий дээрх хамгийн шударга зүйл” гэж хаа нэгтээгээс сонсож байсан санагдана. Бид бүгдэд эн тэнцүү заяагддаг шүү дээ. Үүнийг хэрхэн ашиглах нь бидний л сонголт. Харин Гоолингоо нь чамайг илүү аз жаргалтай, үр бүтээлтэй байгаасай гэж доорх зүйлсэд цагаа зарцуулахыг санал болгоё.

Гоолингоо зөвлөж байна
1. “Аз жаргалын хуанли” -аар аз жаргалыг авчирцгаая
Манай улсад жил ирэх тусам нэмэгдэж байгаа хорт хавдрын өвчлөлийн тоог бууруулах, эрт үед нь илрүүлэх, өвчтөнүүдэд болон тэдгээрийн ар гэрт туслах гээд олон талын тустай үйл хийдэг Хавдрын Үндэсний Зөвлөл ТББ – аас “Аз жаргалын хуанли” –г гаргажээ. Энд -2016 оны хуанли байхаас гадна бидний мэддэггүй, мэддэг хэрнээ ач холбогдол өгдөггүй олон төрлийн мэдээлэл багтсан байна. Хамгийн гол нь хуанлиг худалдаалсан орлогыг орон нутаг дахь хавдраар өвчилсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу ирэхэд дэмжих тээврийн хөтөлбөр, бас бясалгалын хичээл зэрэгт зарцуулах юм байна. Шинэ оныг сайн үйлээр угтаж, “Аз жаргалын хуанли” –аар аз жаргалыг түгээе.
2. Үдэшлэгийн автобусанд 2015 оныг үдье
“Party bus” гэж сонссон уу?
“Party bus” –д суухаар яадгийг мэдэх үү?
Улаанбаатар хотын өнцөг булан бүрт болж байгаа үдэшлэгүүдээс хамгийн гоё 4- ийг нь сонгон 1 оройд автобустайгаа аялдаг ба автобус дотроо хөгжилтэй хөтөлбөрүүдтэй байдаг. Одоогоос хагас жил гарангийн өмнөөс Улаанбаатарт явж эхэлсэн энэ автобусаар чи үйлчлүүлж үзсэн ч байж мэднэ. Хэрвээ үгүй бол заавал туршиж үзэхийг хүсэхээр сонирхолтой хөтөлбөр байгаа биз? 12 сарын 31- ний орой 10 цагаас эхлэн автобустайгаа аялж он гаргах хөгжилтй хөтөлбөрт хамрагдахыг Гоолингоо нь санал болгоё. Цоо шинэ зүйлсийг туршиж үзэх 2016 оныг ингэж эхлүүлээрэй. Тасалбар нь 50,000₮ бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99036775, 90091011 дугааруудаас лавлаарай.
3. Нохой чарга, явган аялал хосолсон нэг өдрийн хөтөлбөр
Бидний тийм ч сайн мэдэхгүй адал явдлууд эх оронд маань зөндөө бий. Хойд туйлын нохой чарга, хөлдсөн голын эрэг дагасан мод, хадтай уул, тайга гээд зарим хүмүүсийн огт харж байгаагүй зүйлсийг бид нэг дороос харах боломжтой билээ. Шинэ он гарсны дараах амралтын өдөр нохой чарга, явган аялал хосолсон Болорын агуй үзэх хөтөлбөр болох юм байна. 45 нохой, 6 чаргаар 35 хүнийг нэг өдрийн аялалд авч явах аж. Нохой чарганы аяллын дараа монгол гэрт халуун хоол цайгаар зочлуулж, уулын бэл хөндийгөөр хунгарласан цасаар хөгжөөнт тоглоом тоглож амралтын өдрөө хөгжилтэй сайхан өнгөрүүлнэ гэнэ. Аяллын төлбөр Монгол хүн 65,000₮, Гадаад хүн 85,000₮ - ийн төлбөртэй. Хөтөлбөр болоод бусад зүйлсийн дэлгэрнгүй мэдээллийг 99125143 дугаараас асуугаарай.
4. Өөрийгөө ажиглаж эхлэ
Бидний ихэнх нь өөрийнхөө бодол, үйлдэлд биш бусдынхад анхаардаг. Би яагаад ийм зан гаргав, надад яагаад ийм мэдрэмж төрөв, би юу хүсээд байна вэ гэж бодохоос илүүтэй тэр ингэж байна, энэ яагаад ийм үйлдэл гаргав, бусад хүмүүс ингэдэг шүү дээ, ийм байх нь зөв гэх мэтээр дотогшоо биш гадагшаа анхаарна. Үүндээ амьдралынхаа ихэнх цагийг зарцуулдаг. Гэхдээ бид эсэргээр нь хийж эхлэх тэр цагаас амьдрал илүү амар хялбар, сэтгэл санаа чинь тайван амгалан болохсон. Өөрийгөө ажиглаж, илүү ихээр таньж мэдсэнээр чи амьдралаас юу хүсээд байгаагаа ойлгож, хүмүүсийг ч сайн ойлгодог болно. Тиймээс ирэх долоо хоног, ирэх оноос эхлээд өөрийнхөө үйлдэл, бодол бүрт анхаарлаа хандуулж ажиглаарай. Дотоод хүнээ чамд юу гэж хэлэх гээд байгааг сонс, хүлээж ав.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(685)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Bolor.   2015-12-31
Маш их баярлалаа. Шинэ оны босгон дээр үнэхээр гоё мэдээлэл байна. Хуанлинаас авнаа

Зочин: Zochin.   2015-12-30
ene chin harin busad zuvulguunuudeesee hamaagui goy ym baina aa kkk

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com