ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Оны босгон дээр илгээх зурвас

Мэдээлэл  | 2016 / 01 / 01

Өдрийн турш гэрээ цэвэрлэж, хоол унд бэлдчихээд зурвасаа бичихээр компютерийнхээ ард суулаа. Бодоод байхад жил бүрийн энэ өдөр, энэ мөчид би дэргэдээ жимс тавьчихаад нэг нэгээр нь амандаа хийн суудаг байх юм. Ингэж суухаар л шинэ жилийн уур амьсгал зурвасаа бичиж дуустал сэтгэлээс минь гарахгүй, аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг юм байна.

Оны босгон дээр илгээх зурвас

Би та нараас нэг юм асууя. Шинэ оныг гэртээ ганцаараа угтах гэж байгаа Гоолингоо байна уу? Тэгвэл би ч гэсэн. Өмнө нь гэрээр дүүрэн хүнтэй, хамтдаа тоголж наадан оноо угтдаг байсан бол энэ жил эсрэгээрээ, гэрийнхэн маань бүгд аавынд бий. Өөр аргагүй болоод биш хүслээрээ ингэж суугаа болохоор энэ он зүгээр л миний анхны ганцаараа угтаж буй он юм.

2016 оныхоо төлөвлөгөөг гаргахдаа 52 ширхэг буюу 7 хоногт 1 удаа анхны гэх тодотголтой зүйлийг хийнэ гэж би бичсэн ба оноо ганцаараа угтаж буй нь анхны "анхных" юм. Бөөнөөрөө шампан дарс, салют буудуулах, зурагтынхаа өмнө сууж баярын нэвтрүүлэг үзэх ч шаардлагагүйгээр намуухан ая сонсон, бүдэг гэрэлд, улаан винотой хундагаа цонхтойгоо тулган сууна. Магадгүй үүнээс өөр байж мэдэх ч хэдэн жилийн дараа миний ганцаараа угтсан шинэ жил ийм байсан гэж ярин, мартахгүй гэдгээ л сайн мэдэж байна. Анхны гэх юм бүрээр бидний амьдрал баяждаг. Анхны үнсэлт, анхны хайр, анх машин жолоодсон мөч, анхны цалингаа авсан өдөр, анхны ном, анхны ганцаараа угтах шинэ жил...

Харин ирэх жилийн шинэ оныг би дулаан орны далайн эрэг дээр өнгөрүүлнэ. Хэрвээ бид жинхэнээсээ хүсэх л юм бол боломжгүй зүйл гэж үгүй билээ. Ирэх онд чиний амьдрал анхны гэх тодотголтой олон зүйлээр дүүрэх болтугай.

Ирэх онд эргээд уулзъя. Чиний Гоолингоо

  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна
Дараах мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(611)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: янж.   2016-01-03
Энэ дэлхий дээр жижгээ даваажаргал батла болдбаатар дөрвийг байрнаас зайлуулах арга бгаа л бх даанч миний ухаан хүрэхгүй юм уучлаарай энэ онд зайлцгаагаарай та 4

Зочин: Болор.   2016-01-03
Гэрийнхний дарамтнаас залхсан хүнд бол сайхан санаа бна даваажаргал жижгээ батла болдбаатар дөрөв ногоон байрнаас зайлаарай би ганцаараа бх болно

Зочин: bi.   2016-01-01
tiimee.bi ch bas 2016oniig gantsaaraa ugtlaa saihan bna.uuruu uurteigee yriltsah uuriiguu sonsoh tiim saihan medremj baidgiig odool medlee.

Зочин: Jenny.   2016-01-01
Neeree ene site g ajilluuldag uhaalag,uzesgelentei,hudulmurch busguichuuddee shine onii mend devshuuliey shine ondoo buur iluu olon shan niitlel medeeleleer bidniigee bumbuguurei

Зочин: Jenny.   2016-01-01
Tiim shuu new year g gantsaaraa ugtaj yaagaad bolohgui gej nadad bol shan l sanagddag neg udaa gantsaarhanaa ugtaj bilee tegehed gehdee bi neleen guniglaj bilee hehe. Chinii bichsen shig neeree daraagiin shinee jiliig yag dalain ereg deer gargaya gej shiidlee mash shan sanaa olloo thanks Goolingoo :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com