Сайн байна уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Гоолингоод хандаж сэтгэлээ нээн, зөвлөгөө авахаар шийдээд захидал бичиж сууна. Миний бие нөхөр охинтойгоо гурвуулаа амьдардаг энгийн л нэг эмэгтэй. Нөхөртэйгээ оюутан байхдаа үерхэж дотносоод гэрлэж, хөөрхөн охинтой болсон.
Нөхөр маань уг нь халамжтай сайн хүн. Гэм нь жаахан хэнэггүй, хайнга. Энэ зан нь миний жижигхэн зүйлд ч анхаарал хандуулж, ач холбогдол өгдөг зантай байнга зөрчилдөж, маргалдахад хүргэдэг. Анх нөхрөө хардана гэдгийг мэддэггүй байлаа. Гэтэл нөхөр маань хааяа хааяа надад хэлэлгүйгээр хаа нэг газар байж байгаад ирдэг, Асуухаар найзындаа кино үзэх юмуу, дэмий байж байгаад ирсэн гэдэг байв. Үүнд нь би ч нэг их юм бодолгүй “Хэнэггүй болохоороо л ингэдэг юм байна” гэж боддог байлаа. Сүүлдээ энэ байдал нь ихсэж, надад бүр худлаа хэлдэг болов. Гэхдээ намайг хуурсан шинж тэмдэг мэдэгддэггүй, Өөрөө ч ам өчигөө өгч тэгж хэлдэг байсан болохоор би уучилдаг байлаа. Хэдий тийм боловч аажим аажмаар тэр хүнд итгэх итгэл минь багасч жаахан зүйл дээр хүртэл шал дэмий нөхрөө хардаж зовоох болов. Гэсэн ч нөхөр маань намайг хуураагүй, хуурахгүй гэж үнэн сэтгэлээсээ хэлдэг. Би наанаа хардаж зовоож байгаа ч, дотроо арай ч тийм юм хийхгүй байх гэж итгэдэг.
Гэтэл саяхан хэд хоног хол байж байгаад ирээд нөхрийнхөө мээсэжүүдийг үзэж байтал "Hi hedii hemjeenii S heregtei ve" гэсэн мессеж байлаа. Би шууд л уурлаад энэ юу юм? гэсэн чинь юу ч хэлж чадахгүй байж байснаа утсаа булааж аваад устгачихсан. Би харангуутаа тэвчиж чадалгүй шууд уурлачихсан болохоор дараагийн мээсэж, ямар дугаар руу явуулсныг нь харж чадалгүй булаалгачихсан. Тэгээд шахаж шаардсаар байгаад хэлүүлсэн чинь намайг өөр газар байхад интернэтээр эротик өгүүллэг уншсан юм байх. Тэгээд уншиж байхад нь хажууд нь тийм зар харагдахаар нь сонирхоод мээсэж бичсэн гэнэ. Өөр мээсэж ирээгүй, хариу ч ирээгүй гэж хэлсэн. Тэгээд 7 жил үнэнч явсан хугацааг нэг тэнэг мээсэжнээс болоод буруугаар бодож болохгүй гэж хэлсэн. Үүнийг юу гэж ойлгох вэ? Намайг хуураагүй байлаа ч арай ч ингэнэ гэж бодоогүй болохоор би маш их гомдож байна. Хуурсан байвал яана аа гэсэн айдас бас сэтгэлийг минь шаналгаж байна. Үүнээс өөр юу ч мэдэхгүй болохоор яахаа ч мэдэхгүй байна. Би одоо яах ёстой вэ? Та бүхэн минь зөвлөгөө өгч туслаач!
Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.
Сэтгэгдэл (32) | Хэвлэх | Үзсэн тоо: 36952 | | | |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
Sain baitsgaanu bi ta narin stgegdlig unshsanchn yagadch yum uilchla. Unende nohorto hurtagdaj uzsen hunl ene stglig oilgoh bh gj bdhim zarim negn ogt stgl zurhgui yumshgl bhim. Ghde ene minil bodolshu. Unende nohorteige amidrad 7 jil bljin ehende busdin l adil blaa huhed garad 2jil tiimhenl bsn daragin 2jil nohor arhi ih uj gaduur bnga honodog blsn bich suulde toohoo bolilo hun uilj urlaj guij uzed sulde ter bdlugn toohoo bolichdg yum bnle ingedl ongorsn 2jilin hugatsand mashinas belgewch olj utsarn huhentei yrij eldew mg harj tusda bjch uzle gsnch bi tewchij ter hund itgeserl bsn zugerl ajla higedl haya shantrad oor zalutai ulzmar bwch minil songoj hairlasam hunshde ter hunig hurch nasara stglde gemtei amidrad yahawl gj bddg bsn sulde nohor min nmg hardaj bnga agsarch daramtlah bllo bich nzudn tsanasn hatad bnda gj bodod tewchedl blaa ingeser negl odor nadad gar hurehedn bi dendu ih gomdj salsan blowch 2sarin dara ohino bodod erged nilsen. Ongorsn hawras hoish bid2in hariltsa hondirsorl salad ywah gher ugui gene tgsn herne hamag yuma omchlod mongoch ogohgui bi ugn goyj gafur ywj zugatsah tim zuil mddggui hun gtl ter hunes blj bi ooroo ewderch guitsle sulde johon ohintoi ywaadl dahij tghgui gched dahiad l oor huntei ywad hlher demi hardla gj urlaj hashgichdg blhorn nerel bi andurad nohri zowogad bnu gj bodod stgl zaslin emchilge hilgej urlaha bolilo tgsnch ter hun salu gdg bolsn bi 3dahi uda tgj hlhdn zowshorlo bas nadad belgin zamin owchin ogchhsnign say meded tenger gazar nileh shg l blj bn oortn hltl unene hled anhni ba suulinh salahgui gh yum nogo huhnch nadas uchlalt guigafl bi odo yaha mdhgui blchhod bn ohin min eejee ta bitgi salarai gh yum dahiadl itged dahij hurtagdhgui bj chdh esehe mdhgui yum bi oorinho zuges hij tewchij chdh buhne higed etsestn shidtel ter hun ugui ged bhim nadad tuslach