ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бид хэзээ ч итгэлээ, хүнийг хайрлах мэдрэмжээ бүр мөсөн алддаггүй

Миний амьдрал  | 2016 / 01 / 17

Ид шидийн мэт нууцлаг ертөнц
Итгэл, сэтгэлийн дундаршгүй ундарга
Ихэмсэг тансагийн хүртэшгүй оргил
"Гоолингоо" чи миний эрдэнэсийн сан

Бид хэзээ ч итгэлээ, хүнийг хайрлах мэдрэмжээ бүр мөсөн алддаггүй

Яагаад ч юм бэ би энэхүү захидалыг бичиж суухдаа маш их догдолж, ямар нэгэн гайхамшигийг хүлээн буй мэт байлаа. Эрхэм найз Гоолингоо чамдаа хэний ч мэдэхгүй, бяцхан нууцаа хуваалцахаар яаран яаран бичиж сууна.
Одоогоос сарын өмнө харцанд минь бүдэрсэн тэрхүү азтай эсвэл азгүй залуутайгаа өөрийн биеэр танилцах боломж олдсон юм. Бид одоогоор чатаар харьцдаг ч анхандаа би "өө бурхан минь, түүнийг би заавал өөрийн болгоно” гэж дотроо хашгирсан. Үнэндээ өмнө нь тийм итгэлтэй, ихэмсэг бардам байгаагүй юм шүү. Харин түүний тухайд гэвэл надаас 8 насаар ах, өөртөө итгэлтэй, хаа хүрэхээ мэддэг нэгэн. Гэхдээ тэр эхнэр, хүүхэдтэй байсан. Тиймээ байсан. Харамсалтай нь салаад хагас жил болсон.
Бид хоёрт зан чанар, үзэл бодлын хувьд адилхан зүйл дэндүү олон байлаа. Ингээд бид хааяа амьдрал, үнэ цэнэ,хайр дурлалын талаар нээлттэй ярилцана. Энэ бүх сэдвүүд надад туршлага ухаарал, хайрлаж байсан бол, түүний хувьд би нууцлаг, хашир, итгэмж муутай охин байсан биз. Арга ч үгүй биз дээ. Сэтгэлдээ авсан шарх минь эдгээгүй байлаа. Би айж бас хаширлаж байсан. Удалгүй тэр намайг хамт кино үзэхийг урьсан. Гэхдээ би хариу хэлээгүй л байна. Өдөр хоног өнгөрсөөр...
23 нас хүрсэн ч би гэдэг хүн хорвоог нэг л нүдээр харж байснаа ухаарсан юм. Юм бүхэнд туйлын үнэн гэж байхгүй,туйлын цэг ч гэж байхгүй. Туйлшрал энэ л миний хүлээс,айдас байсныг анзаарсан. Туйлшрал энэ бол хаа хүрэхээ мэддэггүй хэзээ зогсохоо мэддэггүй хурдан галт тэрэг. Гэвч бид хичнээн бүтэлгүйтэл, шархалсан зүрхтэй байлаа ч аливаад нээлттэй байх нь чухал санагдсан. Тэр залуу нэг л бусдаас өөр. Гэхдээ энэ нь чухал биш, би өөрийгөө бас бусдыг өөр өнцөгөөс харж эхэлсэн нь чухал байлаа.
Түүний эхнэр, хүүхдийнхээ зургийг хадгалсан байхыг хараад одоохондоо би өөртөө PAUSE товчоо дарчихаад байна. Гэсэн ч өөрөөсөө өөр хүнийг хайрлаж сураагүй надад шинэ ертөнц мэт л санагдаж байна. Нүдийг минь нээж, сэтгэлийн хар чулууг авч хаяад, өөрийгөө шинээр нээхэд минь тусалсан гэдэгт итгэж байна. Ямартаа ч болзооныхоо урилгыг авсан ч эргэлзэж сууна.
Эцэст нь хүн ямар ч хүнд үеийг туулсан байлаа ч, итгэлийг хүсвэл олж болно. Алдсан ч чамд өгөх хэн нэгэн, хаа нэгтээ байдаг. Яг үнэндээ бид хэзээ ч итгэлээ, хүнийг хайрлах мэдрэмжээ бүр мөсөн алддаггүй. Тэд зүгээр л бидний дотор хаа нэгтээ нуугдсан эсвэл тоосонд дарагдчихсан байдаг. Тиймээс зүрх сэтгэлээ нээлттэй байлгаад үзэх хэрэгтэй гэдгийг ойлгосон доо.
Би нэг ч Валинтинаар хэн нэгэнтэй хамт байж үзээгүй энэ жил ахиад л адилхан байх байх даа. Ямартаа ч сэтгэлээсээ бичсэн захидалыг минь дуусан дуустал уншсанд Гоолингоо найздаа БАЯРЛАЛАА

Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(650)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Tsomo.   2016-05-04
Urgeljid bidentei oir bj zuvlumj zuvulguuguu setgeleesee ugch bdag hongorhon Goolingoodoo mash ih Bayarlalaaa :* :*

Зочин: bolor.   2016-05-04
chi zaluu baigaach sharhalsan zurh chin hairiig husej baigaa uchras ene zuild setgel chin hudluud baigaa baihaa tiim bolhor naad zaluutaigaa nziin huvid l hariltsad uz tgd l medegdene baihdaa

Зочин: chka.   2016-02-10
ehnereesee salj chadaj bgaam chin chamaas ch chadna l gesen ug demii zuil bodoj bhaar uur hen negentei uchir busgui min ugui bol hayagdchich medne ehner huuhdee turiivchindee hadgalj bga bol salj chadahgui ch bj medne

Зочин: chka.   2016-02-10
ehnereesee salj chadaj bgaam chin chamaas ch chadna l gesen ug demii zuil bodoj bhaar uur hen negentei uchir busgui min ugui bol hayagdchich medne ehner huuhdee turiivchindee hadgalj bga bol salj chadahgui ch bj medne

Зочин: Аня.   2016-01-21
Saihan hairiig oldvol aldaj bolohgui. Minii hair nadaas 10 ah, tuuniigee olj avsandaa uurtuu bayarladag :)

Зочин: zochin.   2016-01-21
minii uein l ohin ym bna ghde ooroosoo 8 ah huntei taniltsad ywna gdg er n bol butehgui zuil bid nariig ashiglal hayhaas oor bodol bhgui bhaa... tiimees erthen bliod oor shan setgeltei huuhdere bandi nar zondoo l bna shuudee yu dutlaa gj iim ah huntei taniltsdag ym...

Зочин: moon.   2016-01-19
minii bodloor ene hariltsaa ni uurt n amidarliig uur untsguus harah bolomj ugsn tuundee l ih olzuurhaad uuniige hen negentei huvaaltsahiig hussendee bichsn zahidal yum shig bn. btii ingj muuhai guivuulj oilgoldoo ene hun chin zaluu hun shdee

Зочин: Таны нэр.   2016-01-18
mongold iimerhuu ohiduud ih baidiim bishuu? uruvdultei ch yum shig, esvel ene mungutei ah nar tiim goy haragdaad baidiim boluu? 8 ah huniig ah ch gej harahaa baisan ue boljdee. HErvee eregtei hun uuruusuu 8 egch huniig egch gej bodohgui ingeed yavj baival hun buhen l eserguutsej gaihdag bizde

Зочин: zochi.   2016-01-18
Hi, tur salsan bgaa hosuud tgd dundaasaa huuhedtei bol hagas jil gdg chin 2 doloo honogtoi adil hugatsaa. Zgr l hen hen n huleeznej ooriigoo sonsoj dugnej, ergetsuulj bgaa hugatsaa. Tiimees neg bolzoo todiig zurhendee oirhon avch heterhii huleelt uusgeed oorigoo shanalgah zuil hiivdee gej sanuulah gesiimaa sorry. Gehdee iimerhuu yavdal ihenhdee emegtei huniig sharhluulaad duusdgiig zurh setgeleeree medersen uchiraas helj bgaam shuu. Uulzsan ch bolzoo, jiriin nz nohdiin haritsaanaas bitgii hetruul!! 23 nas jaahan bnaa. Er hund itgej bolno, gehdee todorhoi hureen dotor uhaanaaraa bodoj yalgan angilj salgah hrgtei

Зочин: Han.   2016-01-18
Salsan bailaa ch gesen bitgii! Setgel zurhee tarhiaraa udirdaj uhaan baigaarai!

Зочин: Таны нэр.   2016-01-18
Хүн хүүхдээ хаяж чадаж байгаа бол өөр хэнийг ч хаяж чадна гэж би боддог. Том болох тусам том хүний амьдрал муухай санагддаг. Гэхдээ одоо эвлэрч байна. Эвлэрсэн гэдэг нь тэдний муу муухай үйлдлийг давтах биш өөртөө үнэнч байж өөр хэн нэгнийг гомдоогүйг хичээн амьдарч байна. 23 бол сайхан нас. Бас чамайг өөртөөгэй адил ямар ч амьдрал эхлүүлээгүй амьдралыг гэгээлгээр харж байгаа тийм залуутайгаа нийлээсэй гэж хүсэж байна.

Зочин: naran.   2016-01-18
Нас чинь ийм сайхан залуухнаараа тэгээд ийм гоё насан дээрээ , ид сурдаг боловсордог насан дээрээ өөрөөсөө ийм ах хүнтэй тэгээд болоогүй салсан, гэр бүлтэй. Үгүй дээ хонгор минь , үгүй. Болохгүй. Зүрхээ барь , сэтгэл хөдлөлөө тэвч , ухаантай бай. ! Энэ үүрдийнх биш зуурдын харьцаа шүү.

Зочин: bi.   2016-01-17
Er ni bol ehner huuhdeesee salaad udaagui bgaa gdg chin butsaad ochih magadlal ondortei zaluu bna tgd ch yamar oligtoi bolood ehner huuhdeesee salhaw dee neeh oldohgui unet erdenes shig zaluu bish l bndoo neg l odor butsaad ehner huuhedruugee guigeed yawchih bhdoo

Зочин: hmm.   2016-01-17
Gantshan sariin umnu taniltssan erdee pause hiihgui geed yahiin, ugui bol nuguu amarhan huuhnuudiin l neg bna biz dee aan?????

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com