ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Зөндөө л нулимс урсгалаа одоо хангалттай, дахиж уйлмааргүй байна” гээд өөрийгөө хатуужуулж сууна

Миний амьдрал  | 2016 / 01 / 31

Сайн байна уу? Намайг М гэдэг. Би одоо 20 настай. Та бүхэнд өөрийн сэтгэл дотор байгаа асуудлаа хуваалцаж, сэтгэлээ бага ч гэсэн онгойлгох гэсэн.юм. Маш урт зүйл бичсэн тул хүлээж авна гэдэгт найдаж байна бас залхуурахгүй уншиж надад зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна. Би хүнтэй бараг үерхэж үзээгүй байж байгаад 2014 оны 10 сард нэг залуутай үерхсэн юм. Эхэндээ бол бүх зүйлс их сайхан байсан. Яг л миний хүсэн хүлээж хайж байсан, нэр нь ч онцгой яг л надад таарсан мэт санагддаг тийм хүн. Бид хоёр жил 3 сар үерхээд салсан энэ хугацаанд их л юм болсон их л зүйл үзлээ.

“Зөндөө л нулимс урсгалаа одоо хангалттай, дахиж уйлмааргүй байна” гээд өөрийгөө хатуужуулж сууна

Маш ихээр бүр салж чадахгүй болтлоо дасчихсан байсан. Гэхдээ сүүл рүүгээ тэр надад нэг л тийм ширүүн ханддаг болсон. Юу ч болсон салах юмуу сална шүү гэнэ. Би салахгүйн тулд байнга л үгэнд нь орж салах юм бол тэрэн шиг хүн олдохгүй юм шиг, тэр л байхад хангалттай өөр хэн ч хэрэггүй мэт надад хэцүү байдаг байсан. Сална л гэхээр би ухаанаа алдатлаа айдаг байсан. Бид үерхээд 3 сар болоод бараг хамт шахуу амьдардаг болсон юм. Би ганцаараа амьдардаг байсан болхоор тэр минь над дээр өдөр болгон ирж хонодог байлаа. Заримдаа ээж аавдаа загнуулсан гэртээ хонохгүй бол болохгүй гэх үед нь би бүр гэр рүү нь ч явуулахгүй өөртэйгөө л цуг байлгамаар санагддаг болчихсон байж билээ. Хамт шахуу амьдардаг болоод хавар хүртэл үнэхээр л бидний харилцаа сайхан байлаа. Намайг уурлуулсан үедээ уучлалт гуйгаад хүрээд ирдэг, өглөө манайхаас гараад хичээлдээ явахдаа хүртэл над руу залгаж.мсж бичдэг байж билээ. Би ч орой ирэхийг нь дөхүүлээд хамаг байдгаараа хичээгээд л дандаа гоё амттай хоол идүүлэхсэн гээд л дуртай хоолыг нь байнга гараа гаргаж хийдэг байж билээ, Гүнжээ хайр нь одоо очиж байна шүү гэдэг үгийг би үнэхээр сонсох дуртай байсан. Надад их л халамжтай байдаг байсан. Зуны амралт болоод би орон нутаг руу гэр рүүгээ 2 сар хагас амрахаар явсан. Байнга цуг байж байгаад хол байхад үнэхээр их санаж өдөрт өчнөөн удаа хэдэн минут цаг ч хамаагүй юу ч хамаагүй ярьдаг байж билээ. Тэгээд амралтаар би 2 удаа хот руу түүн дээрээ очсон тэгээд л амралт дуусаад хот руу очих өдрийг би тэсэн ядан хүлээж хүлээж нэг юм очоод тэрний сургуультай нь ойр байр хөлслөсөн. Тэгээд л бид 2-ын хамтын амьдрал дахиад үргэлжилсэн гэхдээ нэг их удаагүй. Өмнөх шигээ гоё байхаа ч больсон надад сэтгэл гаргах нь ч багассан. Энэ үеэс л би хоорондын харилцаагаа ганцаараа авч явах гэж мөн ч их нулимс, тэвчээр гаргасандаа.

Бусад хосууд шиг гадуур гарч кино үзэхээ ч больсон байлаа. Нэг их удалгүй 9 сарын дундаас бид 2 үе үехэн муудалцдаг боллоо. Би ч түргэн ууртайг хэлэхүү уурлахаар нь бүр уурлаад бөөн хэрүүл болдог болсон. Эр хүнийг эмэгтэй нь аргадаж амьдардаг гэдгийг би мэддэггүй байв. Энэ үеэс л тэр надад бага багаар гар хүрч эхлэсэн. Байнга л сална шүү гэдэг болж, би түүн рүү байнга шахуу залгаж мээсэж бичдэг болсон. Хайртай шүү гэж хааяа хэлнэ, тэгэхээр нь үнэхээр их баярладаг байж билээ. Хэрэлдээд л саллаа гээд юмаа аваад гарахаар нь би хэд хэдэн удаа араас нь гүйсэн. Намайг араас нь дагаад гүйхээр улам хурдан гүйгээд надаас зугтаана яаж ийж байгаад л барьж аваад баахан уйлж унжиж байж буцаагаад гэр рүүгээ оруулна. Ийм байдлаар хэд хэдэн удаа хэрэлдэж байгаад 9 сарын сүүлээр бид 2 урьдынхаасаа томоор маргалдаж надад гар хүрч, дахиж чам дээр ирэхгүй амлаж байна гээд надаас явлаа. Надаас салсныхаа дараахнаас л эхлээд тэр янз бүрийн хүмүүстэй нийлж байнга л архи уудаг болсон. Намайг залгахаар өөдөөс уурлаж муухай гэсэн бүх л үгийг хэлдэг болж, заримдаа над дээр үүрээр хэдэн цагт ч хамаагүй согтуу ирдэг болсон. Тэгж ирэхдээ намайг өөрөөсөө бүр холдуулах гэсэндээ тийм охинтой танилцсан гэх мэт юм ярих үед нь сэтгэл эмзэглэж байгаа ч тоохгүй дуугай байж байгаад санасан сэтгэлээ тайтгаруулж, над дээр ирсэн дээр нь гээд тас тэврээд унтдаг байж билээ. Манай найзууд яах гэж ирхээр нь оруулаад байдаг юм чамд ямар ааш гаргалаа гээд л загнана. Би тэд нарын үгийг тоохгүй над дээр ирж л байвал сайн гээд согтуу ирэх болгонд нь хүлээж авдаг байсан. Надад эргэж нийлнэ гэсэн горидлого ч байсан. Энэ үеэр амьдралд нь хар толбо гэхээр маш муухай зүйл болсон. Бас би жирэмсэн болсноо мэдээд яахаа мэдэхгүй сандарч айж байлаа. Хамгийн түрүүнд ээжийгээ бодлоо, тэгээд найз залуу руугаа хэлтэл надад утсаа өгөөд энийг зараад авахуулчихаарай одоо хүүхэдтэй болж болохгүй гээд надад л асуудлыг даалгасан. Өөрөө нөгөө л нэг архи ууж гадуур хоноглосон амьдралаараа яваад байв. Яахаа мэдэхгүй хэцүү санагдаж би сургууль дээр нь гэрт нь очоод л гадаа нь зогсдог болсон. Тэгэх болгонд намайг их үзэн ядаж над руу үнэхээр их уурладаг. Тэгээд нэг хэсэг зөндөө бодсоны эцэст хүүхдээ авахуулхаар шийдэж утсыг нь зараад абортонд орсон үнэхээр аймшигтай бас тэр гэмгүй жаахан амьтныг өрөвдөж байсан.

Яагаад би хүнийг үнэнчээр хайрлаж хамаг нандин бүхнээ зориулсны эцэст ийм хариу авч байгаа юм бол гэж өөрөөсөө байнга асуудаг байсан. Тэгээд сар гаруйгийн хугацаанд салсан байж байгаад 11 сарын сүүлээр над дээр эргээд ирсэн. Би маш их ганцаардаж маш ихээр санаж байсан болхоор эргээд ирэхэд нь хүлээгээд авсан. Тэр үед манай найзууд намайг бүгдээрээ зэмлэсэн. Чамайг ямар байдалд хаяж явлаадаа нэг хаясан хүн дахиад хаяхгүй гэх баталгаа байхгүй гээд л. Харин би намайг арай ч дахиж хаяхгүй байх гэж бодож байтал нийлээд сар гаран байж байгаад дахиад л орхиод явсан. “Над шиг муу хүн чамд тохирохгүй. Өөр сайн залуу байгаа бас би чамд гар хүрсэн, би чиний өмнө зөндөө буруутай. Би ер нь ямар ч хүнтэй суусан энэ муухай ааш, өөрийгөө засаж яадахгүй байх. Чамайг зовоомооргүй байна. Чамд хайртай болхоор ийм шийдвэр гаргаж байна. Намайг зүгээр явуулчих. Салаад чамд ч надад ч хэцүү байна. Гэхдээ тэвчээд байвал аяндаа зүгээр болно. Чи надаас салахгүй гээд байхаар надад торонд байгаа юм шиг санагдаад байна. Чамайг өрөвдөөд салахгүй байгаад байхаар надад хэцүү байна. Одоохондоо надад найз охин хэрэггүй” гээд намайг дахиад орхиж явах гэтэл би үгүй гэсээр байгаад буцааж үлдээсэн. Иймэрхүү байдлаар 7 хоногт хэд хэд хэрэлдэж нийлсээр байгаад өнөөдөр нэг мөсөн саллаа. Сүүлийн үед хэрэлдэхдээ намайг хэд хэдэн удаа алгадсан тэр нь миний сэтгэлийг эмзэглүүлж байгаа хэрнээ л би салж чадахгүй байсан. Сүүлдээ ч би ч их нулимс гаргахаас залхаж ганцаараа энэ харилцааг тогтоох гэж маш их ядарч одоо хангалттай хэцүү байсан ч тэвчье гээд л өнөөдөр бүх юмыг нь өгөөд явуулсандаа. Харилцаа маань сайжирна гэж бодоод л яваад байтал бүр л дордоод байлаа. Сүүлийн удаа хамт хонож байгаа юм чинь гээд унтаж байхад нь үнсэх гэтэл уурлаж сэрээд хайр найргүй алгадаад байхаар нь миний тэвчээр барагдаж өөрийгөө барьж бүх юмыг нь өгөөд саллаа.

Ер нь яагаад хүнийг үнэнчээр хайрлаж хамаг нандин бүхнээ зориулж дандаа үгээр нь байж өөрийг нь л гоё байлгахын төлөө бүх л чадлаараа хичээж байхад ийм хариу авч байгаа юм бол? Түүнтэй хамт байх хүсэл минь буруу зүйл гэж үү? Урьд нь салахдаа тэрэнтэй холбогдолтой бүх л зүйлээ нандигнадаг байсан одоо бол бүгдийг нь устгаж аль болох сэтгэлээ шаналгахгүйг хичээж байна. Нулимс гарах гэсэн ч одоо хангалттай, зөндөө л нулимс гаргасан одоо дахиж уйлмааргүй байна гээд өөрийгөө хатуужуулж сууна. Хамгийн гол нь би яавал хурдан мартах бол хэлж өгөөч!

Уншигчдад хандсан редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(677)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: davaajaw.   2022-10-09
амьдралд болсон бүхнийг яаж мартах вэ

Зочин: davaajaw.   2022-10-09
амьдралд болсон бүхнийг мартах вэ

Зочин: DR. PRADHAN.   2021-05-22
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443

Зочин: DR. PRADHAN.   2021-05-22
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443

Зочин: albaker.   2020-04-07
АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)

Зочин: kkk.   2020-02-01
ene ohin bas coment bichihdee adilhan geed bgaa ohiduud uursduu buruutai, odoogiin ohiduud taalagdsan er hun garaad irbel yu yugui hormoigoo shuugaad hool barij guigeed untaj hebteed tuuniigee argamjii gej bodood eheldeg. yag unendee ene chini ih hubia bodson zan shuu dee. durlaj amjaagui tegtlee tatagdaagyi huniig uuriin bolgoj abahiin tuld eldeb argaa hereglene. etsest ni uuriin bolgoj neg um sanaa ni amrana. getel ter zaluu yas yuman deeree durlaagui yabj bsan bdiim shuu dee . manai ohin duug neg zaluu bainga shohoorhoj harts shuluuddag harahaaraa sandardag, duu ohin ch ichimhii gehdee l bas adilhan tatagddag bailaa... zaluu humuus tseber ichimhiidee yu yugui oirtoj chadahgui gehdee baga bagaar oirtoj ehelj baital ni dundaas ni ter zaluud jigteihen tatagddag ohin ni yu yugui aisandaa ter yumuu ter zaluutai shoudaj dagaj guij bgaad untaad orondoo oruulaad daraa ni zaluu ni hairgui ee chi uuruu durtai bn sh dee tegeed l untsan uur zuil bhgu geed bhad ni sakahgui gej hichneench charguutsaldab. ohin duuruu mini ch ter ohin bainga muuhai haraastai. odoo ter zaluutai ter ohin hamt amidraad gerleltee ch batluulchihsan. meedkuu ter zaluug ni deer harsan ih uurchlugdsun bna lee, tsebhiisen nudnii tsog ni.buuchihsan amigui amitanshig l yabanlee

Зочин: Нархан .   2019-09-27
Чацуу бас ийм адил ийм зүйл тохиолдсоор л байна . Яагаад эр хүн бид нарыг эмзэг гэдгийг ойлгохгүй байгаа юм болоо ? Бүх зүйлээ зориулсаныхаа төлөө яагаад тэр их доромжлолыг амсах ёстойн болоо ? Гайхмаар 😏 Гар хүрсэнийхээ дараа хайртай чи л надад хэрэгтэй , чамаас салж чадахгүй гээд уйлдаг тэр болгонд нь амархаг уучилдаг болохоор уу ? Эсвэл надаас салаад очиход над шиг тосоод авах хүн байхгүй болохоор уу ? Уг нь муу хүн биш юмсан гэж бодохым , уул нь надад хайртай даа гэж итгэхийн гэсэн ч яагаад ингээд байдын болоо ? Үнэхээр явуулах ёстой хүн юм боловуу ? Яагаад зүгээр л явчихаж болохгүй байгаа юм болоо ? 😕

Зочин: eej.   2019-06-03
Яахав, өөрийгөө хайрлаж хүндлэхгүй байгаа бол зодуулаад л уйлаад л , гуйгаад л амьдраад бай. Тэгээд тэртээ хойно, нэг л өдөр би яаж амьдарсан юм бээ гээд л харамсаад л дуусахгүй юу????? ЧИНИЙ СОНГОЛТ!

Зочин: eej.   2019-06-03
Яахав, өөрийгөө хайрлаж хүндлэхгүй байгаа бол зодуулаад л уйлаад л , гуйгаад л амьдраад бай. Тэгээд тэртээ хойно, нэг л өдөр би яаж амьдарсан юм бээ гээд л харамсаад л дуусахгүй юу????? ЧИНИЙ СОНГОЛТ!

Зочин: zuvluguu.   2018-05-17
eeee duu nar mini neg gar hursen hun ahiad hurehdee ih amarhan bolchihdog ym shte uneheer uuriin buruugaasaa bolj l algaduulaagui bol uuchlah er n l demii dee avaad suuchihval bur alah ym bna l daa er hund harduulj eldveer helj doromjluulj tsohiulj zoduulah gj hamt amidardaggui ym mongoloor neg erchuud bna. uurt hetsuu bgaa bol ter hairiin tuluu temyseh hereggui tsag hugatsaa hichneen ungursun ch hariult n neg l bdg ym. hamgiin gol zahih zuil mini uuriiguu l hairlaj sur! uuriiguu ch hairlaj chadahgui hun uruuld hairluuldaggui ym jhn archaatai baitsgaa ohiduud er n nz zaluutai bolood ireheeree nz nuhduusuu ch hundiiruud goy gangan shan baihaa ch bolichihdog ym ter hamgiin buruu shu! uurtuu zaaval tsag gargaj bai neg ym manaad suuchihaar chi ymar shan haragdah ve dee. medeej huniig hairlaj hundelj unench bh chini zuv tghdee l turuund uuriiguu bodoj hairlaj sursan emegtei l hairluulj bdag zovdoggui ym shudee... uurt chini gar hurehiig zuvshuurduggui bval chamd gar hurch chadahgui shte. etseg ehiinhee huvid chi hamgiin nandin unet erdene tiim uchraas hen negend chamaig doromjloh hen ch bish bolgoh erhiig bitgii ug! bitgii sul doroi bai! uuruu shan tsemtsiigeed zan aashiin huvid ch uuriiguu zuv shan avaad yvchihdag hund hen ch haldaj chadadgui ym sul talaa bitfii haruul! ene erchuuded algaduulaad bgaa ohiduud aavdaa ch changahan zohiulj uzeegui bgaa daa barag l... bas salay gsn ch salku bna gsn ohin tiim ym bdagguin tsagdaad ch boltugai handaj bno udiiguusuu eregtein atgand orj tegj deerelhuulj naadah chini bol tsever huchirhiilel laridmagiin amidralaar amidrah gd bganmu haishein

Зочин: zochin.   2017-03-30
sn bnuu bi odoo 19n nastai nadad yg adilhan hereg garaad bn bid2 tsug bgaad 6sar bolj bn getel svvliin 3 sar nadad 4n ch udaa gar hvrlee gar hvreh tusam l ilvv hvchtei tsohidog bolloo ter bolgondoo hvnd iim vg helj boldog ymuu getel vneheer aimar doromjlono bvr bainga hardana. bi utsandaa duudlaga msj irhed tvrvvlj harah erh baidaggvi oroi bolgon duudlaga msj nvvdee shalguuldag gar hvreed doromjlood bhaar n salii gej ochnoon oroldson getel minii buruu ahij tegehgvi geed l vldeene eswel hvcheer tvgjine huwtsas hunar utas tvrvvwch nuuna bid 2 iin etseg eh 2laa hodoo baidag namaig bvr yriuldagchgvi tegeed uuchlaad tsug bhaar yg uridiih shigee eroosoo zasrahgvi harin ch ilvv dordono bi salmaar bn. vneheer l tiim hairtai ym bol yriltsii geheer ogt yriltsdaggv chimeegvi bolood l 1 tiishee haraad suuchihna. bi yah we?

Зочин: Oyuk.   2016-12-01
Аль болох өөрийгөө завгүй байлгаж, илүү том зорилготой болоорой.Эмэгтэй хүн хүнтэй сууна гэдэг амьдралын чухал хэсэг ч буруу хүнтэй,чамайг   хүнтэй хамт бна гдг хамгийн буруу шүү.Тэрний оронд аз жаргалтайгаар ганцаараа байсан нь дээр.Мөн энэ явдлаас болж бүх эр хүн ийм гэж битгий бодоорой.Сайн залуу байж л байгаа,ирэх цаг нь л арай болоогүй байх. Бас би чамайг над шиг өөрөө өөртөө эрэгтэй хүнтэй байхдаа эдгээр зүйлсийг нь л тэвчиж чадахгүй,ийм зан гаргаж байгаа хүнтэй бол би байж болохгүй гэдэг өөрийн гэсэн бяцхан дүрэмтэй болж тэр дүрэмдээ үнэнч байхыг хичээгээрэй гэж зөвлье. Чиний сэтгэлийг чи өөрөө л засаж чадна. Өөр хэн ч биш. За өөдрөг байгаарай охин минь.

Зочин: asuudal.   2016-11-30
doorh commentiig unshad bichmeer sanagdlaaldaa. Hun huni asudal adil bj boloh ch hezee ch huni zovlon, huni yu mederch bgag haritsuulj bolohgui bh. Bugd uur uur ungursuntei, uur uur nuhtsul baidaltai, uur uur aranshintai, bas ter asuudlasa gadna uur uur olon asuudaltai, uur uur nz nuhudtei gd zuer l budgere "nadad chamas iluu hund bga esvel chini asuudal bol zovood bh zuil bish" gj handdagaa bolitsgooy, tiim bzde? sanal niiljiinuu?

Зочин: narantsetseg.   2016-11-29
Chiniihees ilv nadad htsv bsan odo ch tr chi hvvhedgvi blhor salj chadsan aztai ym hrin bi bl vgvi amidralaa shineer ehleh hregtei

Зочин: ЭГЧ.   2016-11-07
чи залуухан байна бас хүүхэд байхгүй байна энэ чинь чиний давуу тал шүү. шууд мартий гээд мартагдахгүй ээ цаг хугацаа өнгөрч аяандаа дурсамж төдий болно үлдэнэ. энэ үе чамд хэцүү байгаа байх гэхдээ хэцүү байна мартмаар байна гэж зовж суухаар аль болох өөрийгөө завгүй байлгах гээд үзээрэй ГОЛ НЬ ӨӨРТӨӨ ҮНЭНЧ БАЙГААРАЙ. УРВАЖ ШАРВАХ ҮЕ ГАРАХАД ӨӨРИЙГӨӨ ШУУД БОЛИУЛЖ ЧАДАХААР БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЗА АМЖИЛ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ САЛСАНДАА БАЯРЛАХ ӨДӨР ИРНЭ. 1 ХААЛГА ХААГДАХАД ДАХИАД ӨӨР ХААЛГА ЗААВАЛ НЭЭГДДЭГ ЮМ ШҮҮ

Зочин: зочин.   2016-10-05
чи бол том охин юмыг ойлгох болсон бүх насаараа хүн хүнийг аргадаж амьдарч чадахгүй энэ залуу чамд зүгээр л дассан юм байна чи өөртөө хайртай бас өөрөө хайрладаг хүнтэйгээ амьдрах хэрэгтэй эцэг эхийнхээ явуулсан хэдэн төгрөгөөр байр хөлслөөд энэ залуутай амьдрах гэж зүдэрч байхаар түүнээс илүү үнэнч ар гэрийнхэн эцэг эхээ бод яаж чамайг сургах гэж зовож байгааг сайн хар чи зүгээрээ хойшид яах ч үгүй муу бүхнээс салж сайн бүхнийг харж амьдар

Зочин: зочин.   2016-10-05
чи бол том охин юмыг ойлгох болсон бүх насаараа хүн хүнийг аргадаж амьдарч чадахгүй энэ залуу чамд зүгээр л дассан юм байна чи өөртөө хайртай бас өөрөө хайрладаг хүнтэйгээ амьдрах хэрэгтэй эцэг эхийнхээ явуулсан хэдэн төгрөгөөр байр хөлслөөд энэ залуутай амьдрах гэж зүдэрч байхаар түүнээс илүү үнэнч ар гэрийнхэн эцэг эхээ бод яаж чамайг сургах гэж зовож байгааг сайн хар чи зүгээрээ хойшид яах ч үгүй муу бүхнээс салж сайн бүхнийг харж амьдар

Зочин: зочин.   2016-10-02
Дэгэж дэрвэн залуусыг араасаа гүйлгэх насан дээрээ цаг зав сэтгэл гаргахгүй хүний төлөө юунд ингэж шаналан сууна вэ өөртөө игтэлтэй байж бүхнийг өөр өнцөгөөс хар

Зочин: ymii.   2016-10-01
huuh hvmvvs hvmvvsee ymar air hairladag ym be?????????

Зочин: ymii.   2016-10-01
huuh hvmvvs hvmvvsee ymar air hairladag ym be?????????

Зочин: bi.   2016-09-24
bitgii het ih hichee, tuunii tuluu bish uuriinhuu tuluu amidar, het ih orootsoldood baihaar durgui ni hudeg yum erchuud, tednii araas bish, araasaa guilgej sugrah heregtei, bi bol ta 2-iin ali alind baisan baina gej bodoj baina, huniig uuruur ni bailgahgui, utasdaad l ger ornoor ni ochood l baival hunii zevuu hurdeg yum, bi hairtai buhniig hiij bna geed uuriiguu doosh bitgii oruul, ter hund ch gesen iron zaig ni ug, uuriinhuuruu bailgah geed baih hereggui, gar hursen ued ni uuchlah bish, harin ch buulgah heregtei baisan baih, neg gar hureed surchihval dandaa gar hureh geed baidag bolchihdog yum, tiim nuhtsul baidal ruu ali bolohoor oruulahgui, uuruu ih taival baij tsaad hun chini taivshirna, naad hun ch uuruu ch uchraa olohgui yvaad l baigaa hun bna

Зочин: Iife.   2016-09-12
Martagddag ymaa. Nadad ch bas iim ywdal tohioldoj bsn yg l cham shg suuliinh dree terentei holbootoi bvgdiig ugui hiihiig hvssen bvr ternii toloo gj urguuldag bsn vsee hvrtel tairsan. Bi bas odo hvrtel yj martahuu gj bdj bn. Dendvv nandinaar hairlaj bsn blhoor odo ch bodogddog ternees hoish hediinee 7n jil ongorchood bhad

Зочин: ezabila.   2016-08-30
Amidral baylag shvvdee hoer bienteigee sain yriltsah l heregtei bvh asuudaliig l gamtsaaraa shiideh gd l t1egtej bh hoorond chin nuguu hvn chin ali hediineee holdson baidagiin b.ale shvvv nzuda

Зочин: Таны нэр zul.   2016-08-21
oortoo xairt bai

Зочин: zul .   2016-08-16
Зөвөлгөө Авахийг Хүсвэл 86122472 Утасанд Холбоо Баринуу

Зочин: Nomio.   2016-07-18
ta buhenii setgegdelliig unshlaa ysan saihan zuwluguu ogdg ym be ta buhend ene ohinii umnuus bayrlchlaa

Зочин: Saraa.   2016-07-17
Тиймээ.Эмэгтэйчүүд бидний амьдрал үнэхээр хэцүү шүү.Хамгийн муухай нь бид хичээх тусам тэд холддог.Бардам өөртөө итгэлтэй, ухаантай байх л хэрэгтэй байх. Үнэхээр өөгүй эр хүн гэж байхгүй ч, араар тавихаас бусдыг уучилж болох байх.

Зочин: Saraa.   2016-07-17
Тиймээ.Эмэгтэйчүүд бидний амьдрал үнэхээр хэцүү шүү.Хамгийн муухай нь бид хичээх тусам тэд холддог.Бардам өөртөө итгэлтэй, ухаантай байх л хэрэгтэй байх. Үнэхээр өөгүй эр хүн гэж байхгүй ч, араар тавихаас бусдыг уучилж болох байх.

Зочин: Таны нэр.   2016-07-06
Medeej hund hairtai baij bolnooo Gehdee hairtai geed buh yma bas zoriulad bj bolohgu Emegtei hun shu dee haayaa bardam baij ooriigoo hairlah heregtei. Orchlon horwoo naad zalugar chin duusahgu ee. Oorigo hogjul, oorigo goy bailga Iim gants huneer horwoog bitgii hyzgaarlaaa. Ene chamd ih turshlaga bolson bha iluu saihan bolod naad muu zalugaas chin 1000 dahin sain zalutai uchraarai AMJILT

Зочин: amidral.   2016-07-06
20 насанд амьдрал дөнгөж эхэлж байдаг, өөр олон сайхан эрчүүдтэй учрах байлгүй дээ. тийм хүн боддоггүй юмнаас салах хэрэгтэй

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com