Сайн байна уу, Гоолингоо? Энэ өдрийн мэндийг хүргье!
Юу гэж эхлүүлэхээ мэдэхгүй юм. Миний амьдралд тавтай морил!
Надад ч бас муугаас сайн хүртэл бүхий л зүйлс тохиолдсон. Гэхдээ хамгийн муу биш
байгаад нь талархаж, хамгийн сайныг нь тохиолдоосой гэж хүсэн өдөр бүрийг утга
учиртайгаар өнгөрүүлж байна. Амьдрал надад өгөөмөр л хандсан. Харин би түүнийг нь чамладаг байсан ч юм уу? Гэхдээ ингэснийхээ ачаар улам их мөрөөдөж, улам их тэмүүлдэг байсан юм болов уу.
Би Улаанбаатарын ууган иргэн биш л дээ. Миний гэр нэг жижигхэн, хөөрхөн, тайван хотод байдаг юм. “Амралтаараа ээждээ туслая” гэж бодоод гэр орны ажлыг цэмбийтэл хийж өглөө. Бүх зүйл гялтганаж гялалзаад сайхан үнэртэж байлаа.Хамгийн сүүлд харанхуй өрөөг орхигдуулснаа гэнэт санаад ханцуй шамлан ажилдаа орлоо. Миний нэгдүгээр ангийн зургийн дэвтрүүд, цаасан хайчилбар, цэцгэн хатаамал гээд их зүйл гарч ирж байна аа. Зүгээр л бөөн дурсамж байсан. Аль ч насанд хүмүүст таарсан зовлон байдаг гэж ярьдаг даа. Анхны хайр минь болж гарч ирсэн хүнийг зурсан хөрөг зургууд, хэнд ч хаяглагдаагүй олон захидлууд, өдрийн тэмдэглэлүүд, дурсамжийн дэвтэр, дурсгалын цомог гээд л маш их зүйл байлаа. Одоо бодоход анхны хайр хамгийн анх чамтай учирч чиний сэтгэлийг дүрэлзүүлсэн хүнийг хэлдэггүй харин хамгийн гайхалтай, хамгийн агуу хайрыг бүтээлцэж өгөх хүнийг л хэлдэг юм шиг санагддаг юм. Би тэгэхээр анхны хайртайгаа учраагүй л яваа юм байна.
Би ой гарантай байсан үеийнхээ үйл явдлуудыг одоо ч хүртэл санадаг. Бас утасныхаа хуучин зурвасыг уншиж байхдаа энэ зурвасыг хаана суугаад, ямар зүйл мэдрээд, ямар орчинд бичиж байснаа ч тод санадаг юм. Ингэж санахад харин хуучин он цагаас үлдсэн ямар нэг зүйл л хэрэгтэй л дээ. Тэр бүхнийг харах тоолонд инээмсэглэж, бас тэр үед байсан өөрийгөө тэвэрч өгмөөр санагддаг юм. Маш, бүр маш гэнэн цайлган хүүхэд байж дээ. Гэхдээ тэр үед хэн нэгэн нь ингэвэл ингэдэг юм, чи ингэх ёстой, ийм санаатай бай гээд хэлчихсэн бол би одоогийнх шигээ хүнийг өрөвдөж хайрлаж, талархаж чаддаг хүн байх байсан ч юм уу, үгүй ч юм уу.
Дараа нь дунд ахлах сургуульд байхдаа хэрэглэдэг байсан суурин компьютерээ ухлаа. Зураг түүх өгүүлнэ гэж. Тэнд бараг миний 5жилийн амьдралыг өгүүлэхээр зураг, бичлэгүүд байсан. Эцэст нь нэг үзэж дуусгаад өөрийгөө таних шиг, өөрийнхөө алдааг олж харах шиг болсон. Өнгөрсөнд байсан хүмүүсээс яг одоо миний дэргэд намайг түшиж, надтай холбоотой байгаа хүн их цөөхөн байсан. Гэхдээ би хувь тавиланд итгэдэг болохоор болох ёстой зүйлс болдогоороо болсон гэж бодон, харамсдаггүй. Магадгүй тэр хүмүүсээс би холдон одож өөр нэг газар хөл тавиагүй бол өдийд би ямар ч байх байсан юм.
Гэхдээ энэ завсарт би надад үнэ цэнэтэй нэг л хүнийг маш их гомдоосноо ойлгосон юм. Бид 2 бага ангийн бэлтгэл ангид байхаасаа л нөхөрлөж эхлэсэн. Тэр маань их сониуч, сахилгагүй, шинэлэг зүйлсийг сайн мэддэг хүүхэд байсан л даа. Бид хэн хэнийхээ амьдралыг сайн мэднэ. Гэхдээ бид хоёрт муудалцах үе их л байдаг байсан. Тэр болгонд би биш тэр л дандаа уучлалт гуйдаг, найзууд дундаа бидний ээж шиг л халамжтай, амьдралын ухаантай, сайхан зөвлөгөө өгдөг нь байсан. Өөр өөр их сургуульд орж холбоо бараг л тасрахаа шахсан. Ямар ч байсан урьдных шигээ биш, эртнээс ярьж төлөвлөж байгаад, эсвэл зуны амралтаар л уулздаг болсон. Би өөрөө тэр хүнээс ийн хол амьдарч олон зүйлийг ухаарахдаа сая л найзынхаа үнэ цэнийг мэдэрсэн дээ. Тэр миний амьдралыг ойлгодоггүй ч гэсэн сайн мэддэг. Тэр үргэлж өгөөмөр байдаг. Тэр сайхан сэтгэлтэй, хамгаас гэгээлэг, бас л өөрийн гэсэн зовлонтой, уран зохиолд дуртай, өрөвч, дэндүү сайхан сэтгэлтэй. Би л хайнга муухай зан гаргаж, нэг удаа өөрөө түрүүлээд залгачихгүй бардамнасан буруутай. Ямар нэг юм дурсамж болоход л бид тэр зүйлийн үнэ цэнийг ухаарах юм даа. Гэхдээ зүгээрээ, зарим нэг нь дурсамж хэвээрээ өнгөрсөнд үлдэх хэрэгтэй. Гэхдээ энэ найз минь л биш. 14 жилийн нөхөрлөл ингээд дуусах ёсгүй. Үнэ цэнийг нь одоо маш ихээр ойлгосон болохоор түүнтэйгээ эргээд сайхан харилцаатай болно оо.
Бүхий л зүйлс утга учиртай, тохиох цаг хугацаатай, тохирох хүмүүстэй байдаг. Одоо амьдрал чинь нэг л биш байвал цаг нь болоогүй, тохирох хүн нь гарч ирээгүй байна. Хүмүүс үүнийг уншаад хүлээж суух хэрэггүй чи өөрөө бүтээх хэрэгтэй гэх байх. Гэхдээ зүгээр суу гэсэн утгатай биш шүү. Ямар ч зүйлд хичээл чармайлт мэдээж хэрэгтэй. Шууд л хүссэн бүхнээ авна гэж юу байх вэ. Хэн нэгэн, эсвэл ямар нэг зүйл амьдралд чинь гэнэт гарч ирээд өөр хэн нэгэн, өөр бусад зүйлс яагаад өнгөрсөн бүх хугацаанд нэг л болж өгөхгүй байсныг ухааруулна.
Муу хэрэг явдлууд заримдаа амьдралыг сайн руу нь эргүүлдэг. Хоногт гуравхан цаг унтаж бусад цагт нь хичээллэдэг байсан хүн хүссэн сургуулиа авахын алдад хуваарь нь дуусах ямар гээч! Хамаг сэтгэлээ зориулсан хүн чинь чамайг хэн ч биш болгоод хаях ямар гээч! Гэр бүл чинь үргэлж ямар нэг асуудалтай байх ямар вэ! Маш их итгэлтэй байсан зүйлдээ ялагдаж хамаг урам чинь хугарах ямар вэ! Бусдын сөрөг сэтгэгдлийг хүсээгүй ч сонсох ямар вэ!
Дажгүй шүү! Одоо бодоход дээрх зүйлс сайн зүйлс байсан. Хэрвээ би тэр өндөр босготой сургуульд орсон бол энэ галзуу охидтой уулзахгүй (хаана ч байсан чи өөр нэг сайхан хүмүүстэй уулзах л байсан гэж үү? Үгүйдээ, хүн гэдэг чинь цор ганц байдаг юм), ирээдүйн менторуудтайгаа учрахгүй, тэр том төсөл дээр ажиллахгүй, гадаад орон руу сургуулиа төлөөлж явахгүй байсан. Хэрвээ тэр хүнд одоо хүртэл итгэсээр, хайрласаар, уучилсаар байсан бол одоо миний зүрхийг догдлуулж байгаа хүн над дээр ирэхгүй байсан. Гэр бүл минь ямар ч асуудалгүй байсан бол би одоогийнх шигээ амбицтай, шаргуу, тийм их тэмүүлэлтэй хүн байхгүй байх байсан ч юм билүү? Тэр сөрөг үгнүүдийг сонсоогүй байсан бол би өөрчлөгдөхгүй л байх байсан даа. Бусдаас шүүмжлэл сонсоно гэдэг чинь шагнал шүү! Гэхдээ тэдэнд таалагдах гэж өөрийгөө хэдэн янзаар хувирдаг хамелион болго гэсэн үг биш. Өөрийн гэсэн үзэл бодолтой болчихвол шүүмжлэлийг ялгаад сурчихна.
Ингэж л юмсын утга учрыг хайж, утга учиртай байгаасай гэж итгэж, дурсамж болоод сүүлд нь харамсахаас өмнө одоодоо талархаж амьдарч байна. Гэхдээ миний бодлоор би маш их боддог. Тэгээд бодсоноо хүмүүст ил гаргаж ярьдаггүй. Мэдээж ингээд л амьдралын утга учир гээд л өөрт болоод байгаа бүх зүйлсийг ярингуут ихэнх хүмүүс залхана биз дээ? Тиймээс л би “үг урлаг”-т хамгаас илүү хайртай. Би ийм дотогшоо хүн болохоор үргэлж л хаа таарсан газраа бичиж байдаг. Хамаг гомдлоо бичээд л гаргачихаар сайхан дотор онгойгоод явчихна. Хүмүүст гомдсоноо, уурласанаа ч хэлдэггүй. Бусдыг гомдоочихно, тийм муухай үгсийг л хэлж болохгүй юм шүү гээд л. Гэхдээ энэ нь их буруу юм шиг байгаа юм. Дотор минь хуримтлагдсаар л хуримтлагдсаар нэг л өдөр дийлдэшгүй болоод л намайг зовооно шүү дээ. Мэдрэмжээ тэр дор нь илэрхийлж байсан нь дээр юм шигээ. Бусдад хамгийн гайхалтай зөвлөгөөг өгдөг хэрнээ өөртөө л зөвлөж чадахгүй байна. Ингэж их чимээгүй, ингэж их юм боддог нь гаагуу байгаа кк
За миний уртаас урт нийтлэлийг уншсан Гоолингоо болон үнэнч уншигчиддаа баярлалаа. Дурсамж болж үлдэхээс нь өмнө бүхнийг хайрлаарай, тэдэндээ талархаарай. Чамайг дурсамжаар чинь аялуулах тэр бүхнийг битгий хаяж гээгээрэй, яг над шиг ингээд гаргаж ирээд нэг өнгөрснөөр аялаарай, өөрийгөө олоорой. Амьдралд чинь тохиолдсон нандин мөчүүдийг тэмдэглэж аваарай. Бүгдэд нь хамгийн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсье!
Уншигчдад хандсан редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.
Сэтгэгдэл (20) | Хэвлэх | Үзсэн тоо: 59714 | | | |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443