ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гүзээлзгэнээр хийж болох “хөөрхөн” амттанууд

Хоол хүнс  | 2016 / 04 / 15

Эх орондоо тарьж ургуулсан гүзээлзгэнүүдийн хэмжээ нь том болсоноос гадна, амт нь үнэхээр сайхан байна лээ. Гудмаар явж байхдаа аваад идчихмээр санагдуулсан сайхан гүзээлзгэнэ зарж байгаатай таарсан биз дээ? Тэр улаахан жимсийг ашиглаад хийж болох амттануудын жорыг хүргэж байна.

Гүзээлзгэнээр хийж болох “хөөрхөн” амттанууд
1. Гүзээлзгэнэтэй маргарита
Орц:
1. 24-30 ш том хэмжээтэй гүзээлзгэнэ
2. 1 уут цэлцэгнүүр хийхэд ашигладаг желатин
3. 1 аяга текилла
4. ¾ аяга ликьор
5. Элсэн чихэр
6. 1-2 ш лайм эсвэл нимбэг
Хийх дараалал:
Гүзээлзгэний ёроолыг тэгшилж зүснэ. Дараа нь оройг нь мөн адил тэгшхэн болгож хэрчинэ. Ингэхдээ ёроолын хэсгийг нь хэт гүн хэрчиж болохгүй шүү.Хамгийн гол нь ингэж хавтгайлж хэрчсэний дараа гүзээлзгэнэ чинь ширээн дээр тэгшхэн тогтож байгаа эсэхийг нь анхаараарай. Одоо жижиг халбагаа ашиглаад гүзээлзгэнийхээ дотор талыг болгоомжтой ухаж авна. Бүх гүзээлзгэний дотор талыг авсаныхаа дараа бүгдийг нь шарах шүүгээнийхээ листэн дээр өрж тавиарай.
2. ¾ аяга буцалсан усанд желатинаа хийн 2 минут орчим сайтар хутгана. Үүн дээрээсээ нэг аяга текилла хийгээд нэмээд ликьороо хийн сайтар хутгана.
3. Бэлэн болсон холимогоо өрж тависан гүзээлзгэн аяган дотроо дүүртэл нь хийнэ. Ингээд 4 цаг тавьж хүлээгээрэй.
4. Лайм эсвэл нимбэгээ дугуй хэлбэрээр нимгэн хэрчээд дараа нь дундуур нь зүсч бэлдэнэ. Мөн нимбэгний хальснаас үрүүлээр үрж багаханыг аваад түүнийгээ элсэн чихэртэй хольж бэлдэнэ.
5. Бэлэн болсон гүзээлзгэнийхээ гадна талыг нимбэгээрээ норгож өгнө. Дараа нь бэлдсэн нимбэгний хальстай элсэн чихрэн дээрээ өнхрүүлнэ.
6. Ингээд л хамгийн сүүлд нь хэрчиж бэлдсэн нимбэгээ ирмэг дээр нь тогтоогоод идэхэд бэлэн боллоо.
7. Cheesecake-ны кремээр амталсан гүзээлзгэнэ
Орц:
1. 1 уут гүзээлзгэнэ
2. 225 гр тасалгааны хэмд байсан бяслаг
3. ¼ аяга элсэн чихэр
4. ½ цайны халбага ванилийн охь
5. Бага зэрэг нэрс
Хийх дараалал:
Бүх гүзээлзгэнээ түрүүний жорын адил ёроолыг нь тэгшхэн хэрчиж хавтгай болгоно.Дээд хэсгийг нь мөн адил.
8. Гүзээлзгэнэ, нэрснээс бусад бүх орцоо хооронд нь гар миксер ашиглан хөвсгөр болтол нь сайтар хутгана. Ингээд бэлэн болсон кремээ гялгар уутанд хийгээд үзүүрийг нь бага зэрэг цоолоод түүгээрээ шахаж гүзээлзгэнэ дээрээ тавина.
9. Хамгийн сүүлд нь орой дээр нь нэрсээ тавиад л идэхэд бэлэн боллоо.
10. Хүлхмэл жимстэй тараг
Орц:
1. 8 ширхэг гүзээлзгэнэ
2. 1 ширхэг гадил
3. 500гр тараг
Хийх дараалал:
Эхлээд гадилаа нухаж бэлдээрэй. Ширхэггүй болж, шингэртэл нь нухах шаардлагагүй. Нухсан гадилаа таргандаа хийж хутгаад жижиг аяга эсвэл капкэйкний хэвэнд бага багаар хувааж хийнэ. Зурган дээрх шиг хуванцар эсвэл цаасан хэвэнд хийвэл салгахад амар байх болно. Дээрээс нь гүзээлзгэнээ зүсээд тавиарай.
11. Үүнийгээ 2 цагийн турш хөлдөөгчинд хийж хөлдөөгөөд гаргаж ирээд л идэхэд бэлэн болно.
12. Самар, жимстэй амттан
Орц:
1. 8 ширхэг гүзээлзгэнэ
2. 1 ширхэг гадил
3. 100гр жимстэй тараг
4. 50гр самар (ямар ч төрлийнх байж болно)
Хийх дараалал:
Өмгөх жортой харьцуулахад үүнийг хөлдөөх шаардлагагүй юм. Эхлээд гүзээлзгэнээ хамгийн эхний жор шиг гол болоод дээд доод хэсгийг нь авч цэвэрлээрэй.
13. Тэгээд гадилаа нухаад жимстэй таргандаа хийж хутгаад гүзээлзэнэ рүү хийнэ.
14. Дээрээс нь самраа жижиглээд цацаж өгнө. Ингээд л идэхэд бэлэн болох нь тэр. Бүгдээрээ хялбархан байгаа биз?
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(331)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com