ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

#Сард1Хэвшил: Өдөрт 6-г амжуулах 30 хоногийн чэллэнж

Ажил & Мөнгө  | 2016 / 05 / 02

“Хийх юм маш их байна. Гэхдээ хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна.” – энэ үгийг сонсох бүртээ би хаанаас нь ч хамаагүй, зүгээр л хийж эхлэ гэж хариулмаар санагддаг. Угаас эхлэж байж л буруу зөв, хэрэгтэй хэрэггүйг нь мэдэхээс биш алдахаас, цагаа үрэхээс эмээсэндээ бодсоор л суух юм бол үнэндээ юу ч өөрчлөгдөхгүй.

#Сард1Хэвшил: Өдөрт 6-г амжуулах 30 хоногийн чэллэнж

Өдөр бүр бага багаар ч хамаагүй ном уншдаг хүн унших юмсан гэж бодохоос өөрийг хийхгүй яваа хүнээс хамаагүй их мэдлэгтэй, амьдралын ухаантай болсон байдаг.

Боломжтой болохоороо байрандаа засвар хийнэ гэж бодсоор яваа хүнээс сардаа 1 шинэ юм гэртээ худалдаж авдаг хүн илүү сайхан гэрт, сэтгэл ханамжтай амьдардаг.

Илүүдэл жингээ хасч турахыг хүссэн ч илүү хурдан үр дүн, хялбар арга хүлээж, буйдан дээрээ хөлөө ачин суудаг хүнээс өдөр бүр бага багаар ч болов хичээн дасгал хийж, биеэ хөдөлгөдөг хүн хамаагүй илүүгээр өөртөө талархаж, өөртөө итгэдэг.

Ажил дээр ч мөн ялгаагүй байнга өөрийгөө хөгжүүлэн, сэтгэлээ шингээн хөдөлмөрлөж, урам зоригтой байгаа нэгэн нь түрүүлж амжилтын үзүүрээс атгана. Тиймээс л Гоолингоо нь сар бүр өөртөө 1 шинэ, сайн хэвшил суулгах зорилготой #Сард1Хэвшил чэллэнж аяныг онлайн найзуудынхаа дунд 5-р сар буюуу өнөөдрөөс эхлүүлэн зарлаж байна.

Цаг төлөвлөлт, ажлын бүтээмж дээр суурилсан to-do list буюу хийх ажлын жагсаалт дээрх 6 нүдийг л дарах чэллэнж бол энэ аяны маань эхлэл юм. Өдөр бүр 6 л ажлыг төлөвлөж тэрийгээ яг таг дуусгах дадлыг өөрсөддөө суулгах чэллэнжид чи өнөөдрөөс эхлэн нэгдээрэй.

Яагаад заавал 6 гэж?

Учир нь энэ бол эхлэлийн хувьд тийм ч их биш, тийм ч бага биш, боломжийн тоо юм. Дөнгөж эхлэж байгаа үед жагсаалт ийм тоотой байх нь дээр. Учир нь сэтгэл хөдлөлөөрөө хандаж, 20 гаруй хийх зүйлсийг нэг өдөрт амжуулахаар өөртөө даатгаж болохгүй. Тэгвэл чи жагсаалтаа харах бүртээ сэтгэлээр унаж, бүгдийг нь амжуулахын төлөө шөнөжин сууж эсвэл чадаагүйдээ сэтгэлээр унаж мэднэ. Мөн эсрэгээрээ хэт цөөнийг биччихвэл хариуцлагаа умартах, зарим ажлаа орхигдуулах гэх мэт асуудлууд гарч мэдэх учраас ийм тооноос эхлэж байгаа юм. Гэхдээ хийх ажлын жагсаалт байнга гаргаж дадаад, төлөвлөгөө амьдралын чинь нэг хэсэг болсон үед чухал цөөн ажлыг төлөвлөх нь үр дүнтэй шүү.

To-do list буюу хийх ажлын жагсаалт гаргах нь үнэхээр чухал бөгөөд хэрэгтэй зүйл мөн гэж үү?

Дэлхий дээрх амжилттай яваа хүмүүсийн 83% нь тогтмол өөрийн хийх ажлын жагсаалтыг гаргадаг гэсэн судалгаа байдаг. Хийх ажлынхаа жагсаалтыг байнга гарган хөтөлж байсан, хөтөлдөг хэвшилтэй хүмүүсийн 96% нь энэ жагсаалт өдрийг илүү бүтээмжтэй, зохион байгуулалт сайтай болоход тусалсан гэдэгтэй санал нийлдэг байна. Харин тэдгээр хүмүүсийн 89% нь жагсаалт гаргахдаа дуртай бөгөөд энэ нь өдөрт аз жаргалтайгаар хийдэг үйлдлүүдийнх нь нэг болсон гэжээ.

Хийх зүйлсийн жагсаалтыг гаргаснаар чи:
- Ажлын цагийг илүү үр бүтээлтэй, зохион байгуулалттай өнгөрүүлнэ
- Ажилдаа дарлагдахаа болино
- Илүү зорилготой ажилладаг, үйлдлийнхээ учир шалтгаанд анхаардаг болно
- Өөртөө зориулах цаг зав хангалттай гардаг болно
- Зарим нэг ажлыг мартчихсан байдгаа болино
- Цагийг нь тулгадгаа болино
- Нэг ажилд зарцуулах цаг чамд хангалттай байх учраас түүндээ илүү сэтгэлээсээ хандаж, хэрхэн илүү гоё болгох вэ гэж бодож сэтгэдэг болно. Чи үүнийг л хүсэж байгаа биз дээ? Харин "Өдөрт 6-г амжуулах 30 хоногийн чэллэнж" маань ийм маягаар явагдана.

ЭНЭ фэйсбүүк группт нэгдээрэй. ">
1. Дээрх зургийг гар утас дээрээ татаж авах эсвэл хэвэлж гаргаад ханандаа тогтоох маягаар байнга харж байх газарт байрлуулаарай. Мөн чэллэнжид маань хүссэн хэн ч оролцох боломжтой бөгөөд өдөр бүр өөртэйгөө ижил хичээж байгаа хүмүүстэй санал бодлоо хуваалцан ярилцаж, мэдээлэл авч байхын тулд ЭНЭ фэйсбүүк группт нэгдээрэй.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(741)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com