ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Миний хайр - Миний эр хvн

Миний амьдрал  | 2016 / 04 / 27

Сайн уу, Гоолингоо минь? Энэ өдрийн мэнд хүргэе.
Түүнийг хараад догдолж , сандарч, хайрлаж, байж болох сайхан гэж нэрлэгдэх бүх л зүйлийг мэдэрч байв. Харц нь нэг л өөр, үнсэх нь хүртэл хайрлагдах, халамжлуулах мэдрэмжийг төрүүлдэг байлаа. Бие биедээ гомдсон ч эргээд очих орон зайтай байлаа.

Миний хайр - Миний эр хvн

Хажууд байхад нь би хорвоогийн хамгийн жаргалтай хүн болж, аз жаргалаар дүүрэн байв. Гэхдээ одоо энэ байгаа орон зайд тэр зүйлүүдийн аль нэг нь байна уу? Хаана байна? Тэр мэдрэмж, тэр аз жаргал, хайр дүүрэн харц, дурсамж хааччихав аа? Зүгээр л хэнд ч хэрэггүй хог болчихов уу? Өөр орон дээр хэвтэж, хоорондоо дуугарахгүй, харьцахгүй байх болов. Яагаад ийм болчихов оо? Ойлгохгүй байна, ойлгохыг ч хүсэхгүй байна. Зүгээр л бүх зүйл анхных шигээ байгаасай гэж хүсэж байна. Тэр миний бүх зүйл байхад... Зүгээр л одоо энэ бүхэн хэн хэнийх нь хувьд утгагүй санагдаж, бие биенээ харахаар зараа харсан юм шиг болж, өө хайж, хэрэлдэх шалтаг хайж, анх яагаад хайрлаж байснаа, хэрхэн хайрлаж байснаа мартаж, зүгээр л хог болчихож.
Хайр ингээд алга болчихдог гэж үү? Энэ бүхэн эргээд сэргэх болов уу? Эсвэл хэн нэг нь сэргээхийг хүсэхгүй байна уу? Нэг мөсөн дуусгахыг хүсээд байна уу? Хосууд салахад хайр нь хаачдаг юм бол?

Энэ хэсгийг өнөөдрөөс бараг 20 хоногийн өмнө түүнтэйгээ муудалцчихаад зөөврийн компьютер дээрээ бичиж хадгалаад уншихыг нь хүлээж билээ. Бид хоёулаа айлын бага учраас муудалцаж бие биедээ тунирхах нь олон. Гэхдээ л бие биенээ гэсэн хайр нь сэтгэлд нь оршин тогтнодог болхоор өдий хүртэл хамт байгаа хэрэг биз. Энэ бичсэн зүйлсээсээ ургуулан хол байгаа түүндээ ойн баярын мэнд хүргэн, захидал бичээд сууж байх юм гэж тэр үедээ бодоогүй ч ядаж ганц удаа ч болов мөнгөөр авсан эд зүйлсээр биш сэтгэлийнхээ үгсээр түүнийгээ баярлуулахыг хүслээ. Бид яг өнөөдөр үерхэж эхлээд хоёр жилийн нүүрийг үзэж байна. Хамт амьдраад жил шахуу болж байна.

Багын бүрэг зожигдуу өссөн, гарын таван хуруунд багтахаар цөөхөн хэдэн найзтай миний амьдралд нээлттэй, найзын хүрээлэл томтой энэ залуу асар том өөрчлөлт оруулсан дөрөвдүгээр сарын тэр нэгэн өдрийг би хэзээ ч мартахгүй. Ирээдүйд хамт амьдарч, хэвлийгээс минь мэндлэх хүүхдүүдийн минь эцэг болох хүн гэж эхэндээ бодоогүй ч, энэ өдрөөс хойш цаг хугацаа өнгөрөх тусам дасан дурлаж, түүнгүйгээр байх амьдрал төсөөлөгдөхгүй мэт санагдаж, хором мөч бүхнийг түүнтэй хамт төсөөлж, аав ахаасаа мэдэрч байгаагүй тэр эр хүний хайр гэдэг зүйл, үнэнч байх, эр хүний хувьд цор ганц нь байхын утга учир гэх зэрэг хэн нэгэн надад зааж зөвлөөгүй зүйлсийг бага багаар ойлгож эхэлж билээ.

Анх танилцаад бусад залуус шиг байн байн залгаж, мээсэж бичихгүй зүгээр л өөрийнхөө хүссэн үед цөөхөн хэдхэн үг бичээд, сайхан амраарай гээд унтчихдаг залуутай учраад ямар тэнэг шазруун залуу вэ гэж бодож байлаа. “Охин хүүхэд байж нимгэхэн хувцас өмсчихөөд гадаа зогсоод байхаар чинь санаа зовоод гараад ирлээ” гээд өөрийнхөө идэж байсан шоколадаа надад үлдээгээд, цүнхнээсээ цамц гаргаж ирсэн тэр залууд хэнээс ч илүү хайр хүрч, дурлаж билээ. Одоо хүртэл саяхан болсон юм шиг тодоос тод санагддаг тэр хайр хүгэм залуугийн хайр хүргэм үйлдлүүд...

Хааяа жоохон хүүхэд шиг эрхэлж, хамтдаа тоглож, ноцолдож, халаасанд байгаа бүх мөнгөөрөө надад л гэж идэхийг хүссэн амттан болгоныг минь авчирч өгч, бие өвдөөд гэхээр хийж байсан бүх зүйлсээ хаяад эдгээж чадахгүй ч дэргэд минь байх гээд ирдэг тэр залуу...

Өөрийг нь шүүмжлэхэд дотроо бодож тунгаагаад аажим аажмаар засаж залруулахыг хичээдэг тийм залуу. Ээжтэйгээ илүү дотно байсан болохоор гэр орон, ойр зуурын ажилд надаас илүү. Зарим тохиолдолд эмэгтэй хүний зан аашийн хэсгээс харагдах ч анд явж, морь гэхээр ухаанаа алдаж, орчин тойрныхоо хүмүүст эерэгээр нөлөөлж, ирээдүйн сайхан амьдралынхаа төлөө аз жаргалтайгаар хичээж яваа мундаг залуу. Муудалцах болгондоо хашгичиж, хамаг чадлаараа цохиж, уурлах хэрэггүй дэмий зүйлс дээр уурлаж, шарандаа уйлдаг энэ их сэтгэл хөдлөлийг минь тэсээд эр хүний шазруун зан, айлын бага хүүхдийн шартай зан нь хөдлөж байсан ч надад гар хүрэлгүй шүдээ зуугаад өнгөрдөг, тэр минь жинхэнэ эр хүн.

Аав ээжээсээ илүү эрхэмлэнэ гэж амлаж чадахгүй ч, насан туршдаа хэн хүнээс ч илүү хүндэлж, нандигнаж, хайрлана гэдгээ амлая. Намайг хэн хэнээс ч илүү урамшуулж, хайрлаж хамгаалдаг энэ биений минь нөгөө тал эгэл жирийн монгол эр хүн чамдаа 2 жилийн ойн баярын мэнд хүргэе. Өөрөөсөө хүртэл харамлан байж үнэрлэн үнсдэг, цаанаа л нэг дулаахан харцаар хараад мишээдэг чамдаа хэнээс ч илүү би хайртай. Цаашдаа олон сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээж, хамтдаа мөрөөддөг мөрөөдлүүдээ бодит болгож, гэрээрээ дүүрэн хүүхдийн дуу хадааж, цангинасан инээд цацруулж, хэцүү бүхний чинь гарц болж хүсэл мөрөөдлийн чинь жигүүр болж, бие биенээ гэсэн сэтгэлээр сайхан амьдрал бий болгоно оо.

Учир нь одоо бид гал шиг асаж, шувуу шиг нисэх, хорин хэдэн настангууд шүү дээ.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоод ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(637)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: DR. PRADHAN.   2021-08-11
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Зочин: albaker.   2020-04-07
АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)

Зочин: Zolo.   2017-05-30
Sain baisgaana uu bi 4.5honogiin umnu neg uulzad zaluutaigaa untsan yma l daa bi gadad baidag getel sex hiij duusaad unttsan daraa bi mongoi zuudleed ugluu nudee neegeedel yg huhedtei bolchloo gej shuud tolgoid orj irsen bi odo jiremsen bolsnoo yaj hurdan medeh uu mash ih setgeleer unaj b.a aaw mani ih hatuu hn ter meduul nmg shuudal husur hayna uchir ni aaw mani 5honogiin daraa nad deer irne bas shuud emnelegt uzuuldeg zarchim hatuu hun l dee yahuuuu ter uuriinhuu yanidag emch dere awaichij uxuuldgiim.minii nas baga bishildee 25tai getel aigaad uhehnee bas jiremsen bolson bwal bi yahuu bas hurdan aawaas umnu yaj medeh uu nadad tuslaach

Зочин: Zochin.   2017-05-15
Yag bid 2 shig hairt zaluu maani bas aliin baga bi ch bas aliin baga bolohoor bie biendee muchuuguu ugnu gej bhgvi hen hen buruutain bolohgvi tuld ih l hereldej bdg. Bi teren dee mash ih hairtai terengvigveer neg ch horom bj chadahgvi. Emegtei hvn hatan uhaantai bh estoi gej vnen yum bnle nadad tiim hatan uhaan bhgvi. Odoo bnga shahuu herelden. Bi ihewchlen nadad anhaaral handuulsangvi nmg ingesengvi tegsengvi geed l bnga gomdoldog. Zvgeer l hairtai l bol ter hvnee haniin deedeer hvndel. Yachij uurlasan yachij gomdson uhaantaigaa bvh asuudalaa shiideh heregtein bnle hereldej muudahdaa bish. Odoo bid 2 muudaltsan bga ter 1 honog gertee iregvi.

Зочин: enhtuya.   2016-10-21
saihan hair baina. az jargal husie.

Зочин: rubin.   2016-08-28
Goy hr gj bdg.ali untsguus harah chuhal bh...

Зочин: Enkhjargal.   2016-08-19
Saihan hair saihan ireedui haragdaj bna .Setgel mini uyrch iin shuu. Az jargal husie!

Зочин: Зул .   2016-08-16
Зөвөлгөө Авахийг Хүсвэл 86122472 дугаарт ХолБоо Баринуу

Зочин: enerel.   2016-07-29
minii hair minii er hun bgaasai gej denduu ih husej bgaa hun min miniih bish tuunees ihiig huleeh heregguigee meddeg ch bi tuuniig huleedeg hairtai gej heleed tevreed unsehiig husdeg ugluu bur serehdee ahij uulzahgu yrihgu gej uurtuu heldeg ch utasdahad ni hariulj uulzay gehed ni ugui gej chadahgu ym bi hatuu changa bh heregtei gej boddog ch zarimdaa gants amidrah bj yagad bi uuriiguu horij bh estoi gej yagad hussen zuilee hiij bolohgu gej bodoh ym ene ih ergelzsen teenegelzsen bodluudiin dund l udur honogiig unguruh ym daa hezee ene huniig martaj ene hunees holdoh ym bol doo bi

Зочин: Indra.   2016-06-16
Hi all! Bi neg sedewtei holbogdolgui ganc yum asuuh gesen yumaa hu, hehe... Sariin temdegiin zurhai unshij hutuldug Her ih ohid busguichuud baina? Bi ug n sar bolgon yum irheeree zurhai unshij hutuldug baisiin,,, ih hugjiltuil duu , tuhain sard yu tohioldohoo uridchilaad medchihne, bur yag taardag baisan. Tegsen sayhnaas ter zurhaigaa alga bolgochihloo,,, netees haisan chni dandaa hudlaa hudlaa zurhainuud bain oo... Minii mergeldeg baisan zurhaitai taarah negch alga.. Herewee ta nariin dund sar bolgoniihoo sariin temdegiig zurhaigaar mergeldeg ohid baiwal helj ugj tus bolooch.... pls.... Nadtai yag adilhan zurhaitai ohin baih ch yum biluu... Zurhai maani ingej eheldeg... 1- Ayan zamd garna 2- Nulims bs zowlon 3- yu gj tailbartai bdgiig n sanahgui bn hehe 4- bas yu gj tailbartai bdgiig n sanahgui bn 5- taniig uurchilnu 6-.... 7-... 8- Tanid zuwhun hairtai 9- Tanid ataarhana 10-... 11-... 12- Taniig boddog 13- Ayan zamd garna.... Gej metchilen yawsaar baigaad hamgiin suuld 30-Tanid tusalna geed duusdag. Iim sariin temdegiin zurhain tailbartai ohid baiwal guitseej bichij ugj tus bolooch ...,,,please Bayarlalaa

Зочин: bi.   2016-06-05
Shan hair gj bragiin. Bi shan hairiin ezen bno. Urusu ilu hairtai gh ch haasha yum gehde denduu hairtaigii ni medeh tusam tuuniige hairladag yum. Hair hairiig turuulne huchirhiilel huchirhiilegchig turuulne gdg unen ug shu zaluusa

Зочин: сондор.   2016-05-21
Сайхан хайр...Гэхдээ эмэгтэй хүн эр хүнийг өөрөө хашгирсаар байгаад хашгирдаг болгодог бас өөрөө эхэлж цохиж аваад эр хүн тэсэхээ байгаад эргүүлээд цохидог тэгээд яваандаа эр хүн өөрөө гар хүрч эхэлдэг юм ш дээ.Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг...Энэ үгийг санаж яваарай.

Зочин: 21.   2016-05-11
Амьдрал хайраас эхлэх үү Аль эсвэл хүүхдээс эхэлдэг юм бол уу.

Зочин: oko.   2016-05-03
Ter huniig uurtuu durluulj hairluuldag chi mundag ohin baina. tuuniigee hairlaj hairluulj yawaarai.

Зочин: janna.   2016-04-28
okuna bid 2 l adilhan bh shiw dee durlal, hair ni hna bgaan bol doo

Зочин: okuna.   2016-04-28
ямар сайхан мэдрэмж вэ ингэж нэг дурлах юмсан үнэндээ дурлал хайр гэдгээс дэндүү хол байна да би гэж хүн

Зочин: poe.   2016-04-27
Үнэхээр сайхан мэдрэмж, сайхан хайр. Хайрын сайхныг амс, дурла, хайрла, тэмүүл. Гэхдээ хэтэрхий өндөрт битгий нисээрэй. Тэндээс унахад аймшигтай өвддөг юм шүү.

Зочин: Zochin .   2016-04-27
Saihan hair baina amjilt husiy :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com