ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2016 / 05 / 24

The Lemons хамтлагийн амьд ТОГЛОЛТ болох энэ долоо хоногийг хэрхэн илүү сонирхолтой, сайхнаар өнгөрүүлж болох вэ? Бас зун ч хаяанд ирлээ.

Гоолингоо зөвлөж байна
1. Баасан гарагийн Латин үдэш
Куб, Мексикээс авахуулаад томоохон соёл иргэншилтэй улсууд дэлхийн нөгөө талд бий. Тэдний хоол хүнс, уламжлал, ёс заншил, хувцас хэрэглэл, харилцаа гээд тэр чигтээ биднийхээс огт өөр ертөнц гэхэд болно. Тэр ертөнцийнх нь багахан хэсгээс амталж болох гоё үдшийг Гоолингоо нь энэ долоо хоногт санал болгож байна. Ирэх Баасан гарагийн орой 16 цагаас эхлэн MexiKhan & Guantanamera ресторанд жинхэнэ Латин Америк амтыг мэдрүүлэх хоол, коктейл фестиваль болох гэж байна. Мэдээж тэнд бүжиг, хөгжим, уур амьсгал гээд тэр чигтээ латинд очсон мэт мэдрэмжийг өгөхүйц байна хэмээн тус рестораны зүгээс амлаж байна. Бүр Кубээс ирсэн мэргэжлийн бүжигчидтэй хамт бүжиглэж болох юм билээ шүү. Хэрвээ чамд латин соёл сонирхолтой санагддаг бол, Баасан гарагийн үдшийг урьд өмнөхөөсөө арай өөрөөр өнгөрүүлмээр байгаа бол, найзуудтайгаа хөгжилдөх далим хэрэгтэй байгаа бол Regency Residence –т байрлах тус рестораныг зорих нь тун зөв сонголт болно шүү.
77686868 дугаараас дэлгэрэнгүй асууж, https://www.facebook.com/events/1726640847621338/ энэ эвэнтэд нэгдээрэй.
2. Тарина ч ургуулна ч...
Бидний хот, түүх дурсгалын газрууд маань томоо ногоон байгууламжтай, үзэсгэлэнт цэцэрлэгтэй бол хэчнээн сайхан. Үүний тулд мод тарих нь зөв ч тарьсан модоо сайтар арчилж, услахгүй бол зүгээр л газар ухаад орхисноос өөрцгүй билээ. My Club online community-гийн зүгээс хамтдаа мод услах үйл ажиллагааг энэ Бямба гарагт зохион байгуулах гэж байна. Тус коммунити нь байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг сүүлийн арваад жилийн турш зохион байгуулж ирсэн бөгөөд 5 сарын 14-нд Цонжин болдог, Зуун мод дахь ойн зурваст мод тарьсан аж. Харин ирэх хагассайн өдөр тэдгээр тарьсан моддоо усалж арчлах юм байна. Уг үйл ажиллагаанд хамрагдахын тулд урьдчилж бүртгүүлэх хэрэгтэй бөгөөд 9972 2878, 8613 1114 дугааруудаар холбогдоорой. Тус өдрийн 08:30 цагт Драммын театрын урд талбайгаас хөдлөх учраас цагаа сайтар барих хэрэгтэйг мөн сануулсан байна лээ.
Энэ эвэнтэд нэгдээрэй: https://www.facebook.com/events/1736810913263407/
3. Энэ зуны “must have” – ээжийн өмд
Саяхан л “муухай” харагддаг байсан өндөр суудал хэдийнээс ийм үзэсгэлэнтэй болчихов оо? Өндөр суудалтай биш шүү гээд л ээж аавдаа захин захин явуулдаг байсансан. Гэтэл одоо ээжийнхээ хуучирчихсан, өндөр суудалтай “Wrangler” – ийг гуйж авч өмсөх цаг нь ирчихээд байна. 80-аад оны сүүл 90-ээд оны эхээрх загварын чиг хандлагыг чандлан дагадаг байсан ээжтэй бол чи тун азтай юм. Учир нь би олон ч дэлгүүрээр орж үзсэн ба яг сэтгэлд нийцэхүйц, 90-ээд оныг эргүүлж авчрах жийнс харагдахгүй байна лээ. Тиймээс ээж, эгчийнхээ авдрынхаа ёроолд хураачихсан өмдийг гуйхаас өөр арга бидэнд бараг л алга. Олоод авчихсан бол өөрчлөх нэг зүйл чинь шуумагных нь оёдлыг задлах, хуучин дээр нь улам хуучруулах, бүр болохгүй бол шоорт болгох байх болно оо.
4. Чиний амьдралд сөргөөр нөлөөлөөд байгаа хүнтэй хэрхэн зохицох вэ?
Чи өөрийн байгаа байдал, энэ л амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Хүн бүхэнтэй хамгийн сайхнаараа л харьцаж, аль болох эерэг байхыг эрхэмлэдэг хүн. Тийм ч болохоор хүмүүс чамтай хамт байх дуртай. Гэтэл хамт цагийг өнгөрүүлдэг найз чинь өөдрөг бодлоос чинь аажим аажмаар сорж, өдөр бүрийг чинь бага багаар хямраагаад байна уу? Түүний амнаас ихэвчлэн чамайг эсвэл хэн нэгнийг гоочиилсон, ямар нэг зовлон шаналлын тухай эсвэл өөрт нь тохиолдсон уур бухимдал, бүтэлгүйтлийн тухай үгс гардаг. Уг нь тэр тийм ч муу хүн биш бөгөөд түүнд байгаа ганц сайн найз нь чи гэж тэр байнга хэлдэг учраас чи дэргэдээс нь салж чаддаггүй. Гэхдээ хамгийн түрүүнд тэр өөрөө албаар өөртөө ийм араншинг бий болгоогүй гэдгийг ойлгоорой. Тэр бусдад сөргөөр нөлөөлж байгаа гэдгээ өөрөө ч мэдэхгүй яваа. Харин чи өөрөө л түүний нөлөөнд автахгүй байхад болно. Өөрийгөө “нар” шиг төсөөлж түүнийг яаж ч байсан гэрэл гэгээ цацруулахаа бүү зогсоогоорой. Асуудлыг шийдэх арга, өөдрөг байдал чинь алтны дэргэдэх гуулийг шарлуулж ч мэдэх юм. Хэрвээ түүний дэргэд эерэг байя гэж хичээгээд ч үнэхээр чадахгүй цухалдаж, цаанаасаа л хамаг сайн сайхан бодрол үгүйрэн хоосордог бол сайн ярилцаж байгаад салсан нь дээр. Ингэхдээ эхлээд хүндэлж, үнэлж явдаг чанаруудыг нь хэл. Бид түүний сэтгэлийг шархлуулах зорилгогүй шүү дээ. Өөрийнхөө сэтгэлзүйг хамгаалж үлдэх нь огтхон ч гэмшихээр, гэм буруутай зүйл биш гэдгийг санаарай.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна
Дараах мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(291)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com