ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

8 төрлийн амттай, бялууны крем бэлтгэх жорууд

Хоол хүнс  | 2016 / 05 / 27

Тусдаа гарч, айлын эзэгтэй болсноор л би гэдэг хүн анх удаа өөрийн гэсэн шарах шүүгээ, миксертэй болсон юм даа. Анхлан суралцагч юм болохоороо эхэндээ тэднийхээ ид шидийг ашиглан дан кекс, капкейк хоёрыг “гараас гаргав”. Дараа нь бэлэн сүүн кремний бэлдэц (whipping cream) авч байгаад кексээ түүгээрээ чимэглэдэг боллоо. Харин одоо дан крем маань уйтгартай санагдах болсон тул аарц, бяслаг, кофе гээд төрөл бүрийн амт, орц нэмж бялуугаа улам сонирхолтой болгох боллоо. Ямар ч байсан нэг нэг алхам ахиад байгаа биз?

8 төрлийн амттай, бялууны крем бэлтгэх жорууд

Надтай адил залуу гэрийн эзэгтэй нар мөн л ижил замналыг туулж яваа байх.Та нартаа өөрийн туршиж үзсэн 8 төрлийн кремний жорыг танилцуулъя. Зөвхөн кремнийхээ амтыг л өөрчлөөд байхад бялууны бисквит нэг янзаараа байсан ч өөр өөр, төрөл бүрийн бялуу хийсэн юм шиг л санагдах болно. Баяр болгоноор цоо шинэ, хэцүү жор туршиж үзэхийн оронд кремний амтаа л өөрчлөөд байгаарай.

Жич: Эдгээр жоруудыг хийхдээ ууттай нунтаг, эсвэл савтай шингэн кремний бэлдэцийн алийг нь ч хэрэглэсэн болно. Гол нь нунтаг кремийг сүү юм уу усаар /зааврын дагуу/ зуурдаг бол шингэн кремийг шууд өөрөөр нь хутгаж зуурдгаараа ялгаатай байдаг.

Мөн ууттай, нунтаг кремүүд ихэвчлэн өөрөөсөө элсэн чихэртэй байдаг бол шингэн сүүн кремүүд хэрэглэгчийг өөрөө хүссэн орцоороо найруулахад зориулан чихэр нэмээгүй байх нь элбэг. Алийг нь сонгосноосоо хамааран хутгах явцад чихэр хийх эсэхээ шийдээрэй. Түүнчлэн кремийг хөргөгчинд хийж хөргөсөн саванд хутгавал илүү үр дүнтэй шүү.

1. Бяслагтай крем
Чизкейк шиг амттай кремтэй бялуу гэхээр ямар санагдаж байна? Бяслагтай крем нь жирийн, дан кремнээс илүү өтгөн, баялаг амттай болдгоороо онцлог.
1 аяга сүүн крем
250 гр крем бяслаг
Кремээ хөөсрүүлж хутгана. Өөр саванд мөн адил крем бяслагаа зөөлөртөл нь сайтар хутгана. Зөөлөрч хөвсийсөн бяслагаа крем дээрээ нэмж үргэлжлүүлэн хутгана.
2. Синнамон /шанц/-той крем
1 аяга сүүн крем
½ цайны халбага шанц
¼ цайны халбага ванилийн охь
Кремээ хутгах явцдаа үлдсэн орцуудыг нэмж үргэлжлүүлэн хутгана.
3. Кофетой крем
1 аяга сүүн крем
1/4 аяга нэлээд өтгөн чанасан кофе
Кофегоо чанасныхаа дараа хөргөгчинд хийж сайтар хөргөнө. Кремээ хутгах явцдаа кофегоо нэмж үргэлжлүүлэн хөвсийлгөнө.
4. Шоколадтай крем
1 аяга сүүн крем
250 гр шоколад
Үүнд нунтаг биш зөвхөн шингэн, хайрцагтай сүүн кремний бэлдэцийг ашиглана. Сүүн крем, жижиглэсэн шоколад хоёроо дунд зэргийн гал дээр халаана. Шоколад бүрэн хайлмагц хөргөгчинд 12-оос дээш цаг сайтар хөргөөд, дараа нь миксердэнэ.
5. Халватай крем
Халва идэх дуртай хүмүүст энэ крем гарцаагүй таалагдана. Жирийн кремтэй адил хөвсгөр, хөнгөн биш харин илүү тослог, өтгөн, наранцэцгийн үрийн самарлаг амттай крем болох болно.
1 аяга сүүн крем
¼ халва
Өрөөний температурт байлгаж зөөлрүүлсэн халвагаа халбага, хутга эсвэл процессор ашиглан бутлана. Кремээ хутгах явцдаа халвагаа нэмээд үргэлжлүүлэн хутгана.
6. Зөгийн балны амттай крем
1 аяга сүүн крем
5 хоолны халбага зөгийн бал
Кремээ хутгах явцдаа өрөөний температурт байлгаж зөөллөсөн зөгийн балаа нэмж үргэлжлүүлэн хутгана. Энэ кремээ тэр дор нь хэрэглээрэй.
7. Гүзээлзгэнэтэй крем
1 аяга сүүн крем
10 ширхэг том гүзээлзгэнэ
Гүзээлзгэнээ процессор /хүнс бутлагч/ эсвэл блендерт хийж нухаш болгоно. Кремээ миксердээд явцын дунд гүзээлзгэний нухшаа нэмнэ.
8. Аарцтай крем
Энэ кремээр бялуугаа чимэглээд дээр нь дэлгүүрт бэлэн худалдаалагддаг ууттай кокосны үйрмэг цацвал илүү амттай болно.
250 гр тослог, өтгөн аарц
50 мл сүүн крем
Эхлээд сүүн кремээ өтгөрүүлэн хутгаж байгаад дээрээс нь аарцаа нэмж хутгана.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(180)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zochin.   2020-03-19
Кремийг нь хаанаас авах вэ? Ямархуу юм бдаг юм бол?

Зочин: Зочин.   2016-06-07
Солонгос хоолонд ямар амтлагч ордог вэ? http://huurhun.net/?p=2230 Та хоолоо өөрөө хийх дуртай бол хүссэн хоолнуудынхаа амтлагчыг яг одоо мэдэж аваарай.

Зочин: номин.   2016-05-30
гоё байна

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com