ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ирэх намар/өвлийг 1 минутанд

Загвар  | 2016 / 08 / 11

Алдартай 11 брэндийн ирэх улирлуудад зориулсан видео компанит ажлыг өмнө чинь дэлгэж байна. Багцлаад хэлэхэд тэдний зарим нь өөрсдийн өнгө төрхөө хадгалсаар байхыг хичээж. Харин зарим нь зоригтой шинэчлэл хийжээ. Хэрвээ чи уламжлалт хэв маягийг эрхэмлэгч бол Valentino, Hugo Boss –ын загваруудаас санаа аваарай. Харин шинэчлэл өөрчлөлтөд хэзээд бэлхэн бол чамд зөндөө сонголт бий.

Ирэх намар/өвлийг 1 минутанд

Valentino
Хар болон арьсны өнгө голлож, өөрийнхөөрөө тодорхойлсон энэ жилийн намар өвлийн өнгө төрхөө хамгийн богино хугацаанд харуулж байгаа нь Valentino. 15 секунд. Түүнийхээр бол гангархал, чамирхалгүй “даруухан” намар ирж байгаа мэт боловч сонирхолтой хуваалт, бие дагаж унасан материалаараа байгалийн гоо үзэсгэлэнг нь алдагдуулахгүй байхыг зорисон бололтой.

Dolce & Gabbana
Харин энд огт өөр “хөгжилтэй” намрыг илэрхийлжээ. Том, жижиг шигтгээ, хатгамлуудаар хамаа замбараагүйгээр өөрсдийгөө чимжээ. Аварга том сарнайг мөрөндөө зүүгээд явахаас ч буцахгүй нь.

Givenchy
Рикардо Тиши энэ жилийн намар өвлийн улиралыг 19-р зууны үеийн Лондон хот, Америк тивийг 1990 он болоод 21-р зууны үеийн залуустай нэгтгэсэн байдлаар харсан бололтой. Дундаас нь Бэлла Хадидыг онцолж харахгүй байхын арга алга.

Zara
Хүссэн хувцсаа өмсөж, хүссэн дүр төрхөө бүрдүүл, охид минь. Өөрийнхөөрөө, онцгой байх зоригтой бай. Энэ л миний чамд хэлэх гээд байсан зүйл...

Gucci
Сүүлийн хэдэн улиралд улам хэв маягаа өөрчилж, урьд байгаагүйгээр “сахилгагүйтээд” байгаа нь яах аргагүй Алесандро Мишелийн хүч байх. Тэрээр бидэнд унасан автобус шигээ гял цял хувцаслалтыг энэ намар өвлийн улирлаар санал болгожээ.

Prada
Хээнээс битгий ай. Аль болох тодыг сонгоод хар өнгөөр “сахилгагүй” занг нь дараад өгчих.

Bally
Харин Bally –ийн залуус сахилгатай биш ч донжтой. Тэднээс цаанаа л урлагт ойр мэдрэмж төрнө.

Burberry
Энд тэндгүй л хуучин хэв маягаа эвдсээр байна. Кристофер Бэйли ч мөн эвдэгсдийн эгнээнд нэгджээ. Трэнч цувныхаа дотор цэмцгэр хослол өмссөн эрийг л харснаас биш цагаан цахилгаантай цэнхэр бэлтгэлийн цамц өмссөн эрийг харсан уу? Цэрэг шинелийг бас мартаж болохгүй.

Hugo boss
“BOSS”-н босс хэв маяг хэзээ ч өөрчлөгдөшгүй байх.

Guess
Жүжигчин Alec Baldwin –ы охин Hailey Baldwin –ы хамтран ажилласан Guess –ийн намар өвлийн цуглу“лгы” сурталчилгааны ажлыг өмнө чинь дэлгэж байна. Хиймэл үс, бомбер хүрэм, том том хээнүүд. Тэгээд мэдээж жийнс...

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(438)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com