ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чамайг өдөр бүр аз жаргалтай байлгаж чадах 203 өөр дадал-3

Чөлөөт цаг  | 2016 / 09 / 22

Эхний 2 нийтлэлийг уншаагүй бол гарчгийг унших үед ямар их юм бэ гэж бодогдож магадгүй. Гэхдээ өөрийн хүсэл сонирхол, юуг чухалчилж байгаагаас шалтгаалаад хэд ч болж цөөрч болох юм. Эхнээс нь авахуулаад уншаарай. 1 дэх нь ЭНЭ , 2 дахь нь ЭНД бий. Харин сүүлийнх нь:

Чамайг өдөр бүр аз жаргалтай  байлгаж чадах 203 өөр дадал-3

Ямар нэг шинэ зүйл сурч байгаа бол…
158. Сурч байгаа зүйлтэйгээ холбоотой ном, нийтлэл уншихдаа чангаар унш.
159. Гол хэсгүүдийг чангаар уншингаа дуугаа бичиж ав. Тэдгээрийгээ тогтоотлоо орондоо ороод унтахынхаа өмнө байнга сонсож бай.
160. Чухал хэсгүүдийг байнга тодруулж, тэмдэглэж, зур.
161. Давтаж байхдаа бохь зажил.
162. Бас биеийн хүчний дасгал, зураг зурах, зураг авах ч юмуу ямар нэг онцгой зүйл хийнгээ давтвал сайн.
163. Хэцүү зүйлсийг цээжлэхдээ дуу эсвэл шүлэг болгож болно.

Шүлгийн цуглуулга, ном, зохиол бичихийг хүсвэл…
164. Ажилдаа орохын өмнө эсвэл өглөө босоод 500 үг бич. Утга нь хамаагүй байж болно. Ер нь л өглөөг бичиж өнгөрүүлэх дадалтай бол.
165. Бичсэн зүйлээ нэрээ нууцлаад ч юм уу бусдад ямар нэг байдлаар уншуулж саналыг нь сонс.
166. Өөрийнхөө бичих төрөл, хэлбэртэй холбоотой ном, нийтлэл, өгүүллэг уншихад орой бүр 15 минут зарцуул.
167. 2 өдөрт нэг удаа үдийн цайны цагийнхаа ½ -ийг бичсэн зүйлээ засварлахад зориул.

Урлагийн авьяасаа нээхийг хүсвэл…
168. Өдөр бүр 10 минутыг урлагийн орчинд өнгөрүүл. Эсвэл урлагийн ажлыг шүүмжил.
169. Тодруулах, тэмдэглэх, хадгалж авах зүйлсийг байнга өөртөө авч яв. Зургийн аппарат, наадаг цаас, харандаа, дуу бичигч гэх мэт. Тэгээд тааралдсан, харцыг чинь булаасан урлагийн зүйлсийг алдалгүй хадгалж авч бай.
170. Гар утасныхаа камерийг сайн ашигла. Өдөр бүр чамд урам зориг өгсөн дор хаяж 1 зүйлийн зургийг авч, бичлэг хийж хадгал.
171. Урлагтай холбоотой зүйлсийг сануулдаг, урам зориг өгдөг хайрцагтай бол. Түүнийгээ өдөр бүр баяжуул, эргүүлж хар.
172. Орой бүр орондоо орохын өмнө хүссэн урлагийнхаа төрлөөр ямар нэг зүйл хий. Тэгээд инээмсэглээд унт.
173. Хөгжим тогло бас сонс.
174. Сонирхож байгаа урлагийн төрөлтэйгөө холбоотой эрэл хайгуулыг интернэтээс байнга хай, мэд, сур.

Цаг сайн баримталдаг болмоор байвал…
175. Өдөр бүр хувийн, ажлын гэлтгүй бүхнийг цагийн хуваарьтайгаар төлөвлө.
176. Аливаа товлосон цаг бүрийг 15 минутын нөөцтэйгөөр төлөвлөж, эхлүүлж бай.
177. Амралт, баяр ёслолын өдрүүд, үдийн цайны завсарлага, орондоо орохдоо ч цагийн төлөвлөгөөгөө ягштал баримтал.
178. Гар утсаа дараагийн ажлуудыг чинь сануулах хувийн туслах болгон ашиглаж сур.
179. Яг цагтаа гэдэг бол хоцорсноос ялгаагүй гэдгийг санаа.

Илүү зохион байгуулалттай байхыг хүсвэл…
180. Хэрэггүй, унших шаардлагагүй цахим шуудангуудыг устгаж занш.
181. Төлбөр тооцоог тухайн хуудсыг авсан өдрөө эсвэл маргааш нь заавал төлж сур.
182. Хэрэглэсэн зүйлсээ яг байранд нь буцааж тавьж сур.
183. Өдөр бүр ямар нэг зүйлийг хая, хүнд өг, бэлэглэ.

Муу зуршлаасаа салахыг хүсэж байгаа бол…
184. Муу зуршил болсон зүйлээ хийхээс 10 минут бүрийн өмнө өөр юм хий.
185. Муу зуршлынхаа эсрэг эерэг арга хэмжээ ав. Жишээ нь: хэрвээ машин барьж явахдаа хумсаа мэрдэг бол бээлий өмс, юм л бол хөмсгөө зангидчих гээд байдаг бол сэтгэл санаа гундуу үед үзэг цаас аваад юм зур.
186. Муу зуршлаа санамсаргүй хийх үедээ өөрийгөө шийтгэ.

Тамхинаас гарах гэж байгаа бол…
187. Тамхи татмаар санагдсан үедээ доод тал нь 10 минут тэс.
188. Тамхи татмаар санагдах үе бүрдээ гаа чихэр ид. Тэгээд тэрийгээ дуустал хүлээгээд дараа нь тамхи үнэхээр татах хэрэгтэй эсэхээ өөрөөсөө асуу.
189. Хэрвээ гадаа гарч татах дуртай бол аль болох өөрийгөө дотор байлга.
192.Тамхи татдаг тогтсон газруудтай бол өөр сайн зүйл хийдэг тогтсон газруудтай бол. Жишээ нь ном уншдаг ч юм уу эсвэл тайван сууж байгаад ус уу.

Алкогольны хэрэглээгээ багасгамаар байвал…
193.Алкоголь хэрэглэхийнхээ өмнө 1 аяга цэвэр ус уу.
194.Содатай эсвэл хийжүүлсэн усаар алкоголийг орлуул.
195.Орой гэртээ ганцаараа байсан ч алкоголь хэрэглэх нь энгийн үзэгдэл бол түүнийгээ өөр дадлаар соль. Нохойгоо салхилуул, шүршүүрт ор, дасгал хий, эрүүл хөнгөн зууш хийж ид.

Хүн бүрийн өөртөө суулгах чухал дадлууд:
Доорх 8 дадал бол чамайг хэн, хэдэн настай, юу ч хийдэг байсан гэсэн өдөр бүр аз жаргалтай байхад чинь туслах юм.

196.Өдөр бүр алхахыг эсвэл 30 минутын дасгалыг дадал болго. Энэ нь чиний сэтгэл санааг өргөж, эрч хүч нэмж, сэтгэл санаагаа удирдахад чинь тусална. Бас гоо сайхан байлгана.
197.Өдөрт иддэг махан хоолнуудаасаа 1-ийг ногоо, жимс эсвэл зутан шөлөөр орлуул. Ингэснээр илүү хөнгөн шингэн, үзэсгэлэнтэй байхаас гадна өвчин тусах магадлал багасах болно. Өвчингүй бол жаргал шүү дээ.
198.Өдөр бүр дор хаяж 8-9 цагийг төлөвлөгөөтэй өнгөрүүлж сурснаар өөртөө юу хэрэгтэй байгааг мэдэхэд тустай. Мөн илүү бүтээмжтэй байж, ажлын стресс багасна.
199.Өдрийн төгсгөл бүрт тухайн өдөр болсон сайн сайхан зүйлийг бич тэмдэглэ.
200.Аав, ээжрүүгээ өдөр бүр ярьж бай. Ярих зүйл байхгүй байсан ч хамаагүй.
201.Шинэ зүйл, турших сурахад нээлттэй байж, эрэл хайгуул хий.
202.Өглөө бүр өөртөө үнэнч байна гэж чангаар хэлж, амлаж бай.
203.Өдөр бүр дор хаяж 1 удаа эвхэртлээ инээ. Инээх боломж бүрийг ашигла. Болохгүй бол хүчээр инээ.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(876)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Khulan.   2016-09-27
Bayrllaa ih goy medeelel bna. Vrgelj iim zowolgoo ogch baigarai bayrllaa

Зочин: Aliunaa.   2016-09-27
Bayarlalaa Goolingoo

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com