Бидний мэдэх зарим хүмүүс яаж гэж гайхмаар үргэлж өөдрөг, сэтгэл хангалуун байдаг бол ихэнх нь уйтгар гуниг, хүнд хэцүү асуудлаас болж зовж шаналдаг. Нэг талаас бид бүгд өөр өөрийн гэсэн асуудал, зовлон шаналалыг туулж өнгөрүүлдэг ч бүх хүнд сэтгэл хангалуун, аз жаргалаар дүүрэн амьдрах боломж бий нь тодорхой. Энэ нь гагцхүү бидний хандлагаас л хамаарах юм. Хамгийн чухал дүрэм бол амьдрал чамаар хатуухан тоглох бүрт чи амьдралыг илүү хайрлах хэрэгтэй.
Яг одооноос л ухамсарт сэтгэлгээтэйгээ найзлах юм бол бусдаас эсвэл эд баялаг, нэр хүндээс хамааралгүйгээр чи өөрөө л мөрөөдлийн сайхан амьдралаа бүтээж чадна. Ухамсар нь бидний аз жаргал, ажил үйлс, амжилтыг зөв зам руу чиглүүлдэг, зөвхөн хүнд л байх тэрхүү оюун санааны хүч билээ. Ухамсартай байснаар бид зөв замд орж, зөв шалтгаанаар, зөв зорилгодоо хүрч чаддаг. Тэгвэл хэрхэн яаж ухамсарт сэтгэлгээгээ дээшлүүлж, сэтгэл хөдлөл, мэдрэмждээ бүхнийг даатгахаа болих вэ?
1. Юуны өмнө бусдыг буруутгахаа боль
Өөрийгөө хэнээс ч хамааралгүй, хэний ч тусламжгүй амьдарч чадах хувь хүн гэдгээ ухамсарлаарай. Асуудал, зовлонг чинь хэн ч чиний өмнөөс үүрэхгүйтэй адил аз жаргал чинь ч зөвхөн чамаас л шалтгаална гэдгийг сана. Тиймээс бүтэлгүйтэл, азгүйтэлдээ бусдыг бүү буруутга. Мөн бусдыг өөрчлөх гэж хичээх биш, тэднийг ойлгох нь чухал юм. Амьдралдаа эзэн нь болж, бүхнийг гартаа авч зөв тийш нь залуурдаарай. Энэ бол бидний байнга өөртөө сануулах ёстой нэг ёсны дотоод дасгал юм.
2. Чи хэн бэ? Өөрийгөө хүндэл, хүлээн зөвшөөр, үнэ цэнээ мэд!
Чиний давуу тал юу вэ?, Чи бусдын ямар чанарыг үнэлж, өөртөө суулгахыг хүсдэг вэ?, Чи өөртөө итгэлтэй хүн мөн үү?, Өөрийгөө ямар хэмжээнд үнэлдэг вэ?, Ер нь чи өөрийгөө мэдэх үү?
Эдгээр асуултуудыг өөрөөсөө асуухад чи бүрэн дүүрэн хариулж чадаж байна уу? Хэрвээ үгүй бол яг одоо wwwa.acyy.me вэб сайт руу хандаж өөрийнхөө төрсөн өдөрт тохирох хэсгийг уншаарай. Acyy.me бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Эндээс чи өөрийн жинхэнэ давуу тал, сул тал, төрөлх зан чанарын талаар бодит судалгаанд тулгуурласан материалыг унших боломжтой. Унших төдийд өөрийгөө бүрэн дүүрэн таньж мэдэхгүй байж болох ч өөртэйгөө ярилцаж, өөрийнхөө тухай бодох, өөр өнцгөөс харах сэдлийг төрүүлэх нь дамжиггүй.
3. Үнэхээр үнэ цэнэтэй гэж бодсон зүйлээ л сур эсвэл сурч байгаа зүйлээ үнэ цэнэтэй байлга
Хүн хүндэлж буй хүнээ чин сэтгэлээсээ хайрлаж, бишрэн бахархдаг. Үүн шиг аливаа сурч, ажиллаж буй зүйлийнхээ үнэ цэнийг олж харж түүгээрээ бахархаж сурах хэрэгтэй. Бусад хүмүүсийн бодол үүнд огт хамаагүй шүү. Гагцхүү тухайн ажлын бусдад нөлөөлөх нөлөө, бий болгож буй үнэ цэнийг олж харж, түүндээ итгээрэй. Ингэснээр чи илүү амжилттай суралцаж, ажиллаж чадна. Өөрөөр хэлбэл ямарваа нэгэн зүйлийн эерэг талыг түрүүлж харснаар ухамсарт сэтгэлгээ бий болох юм.
4. Сөрөг бодолдоо хязгаар тавь
Өөрийнхөө сул тал, давуу талаа мэдэж, өөрийгөө бүрэн таньсны дараа хүн бодлоо ухамсартайгаар залж, сөрөг бодлоо удирдаж сурдаг. Энэ нь таныг ухамсарт сэтгэлгээгээ эерэг бүхнээр дүүргэхэд туслана. Магадгүй чи өөрийгөө бусадтай харьцуулж, өөртөө сэтгэл дундуур байдаг бол түүнийг чинь дагаад бусад хүмүүс ч бас чамайг сайнаар үнэлэхгүй. Тиймээс өөртөө бодол санаагаа цэгцэлж, өөрийгөө таньж мэдэхэд нь туслаарай. Үүний тулд өөрийгөө сонс, ажигла, тунгаан бод...
5. Өөртөө захирагдах бус өөрийгөө захирч сур
Өөрийгөө хүндэлдэг, үнэлдэг байхын тулд хийх ёстой чухал алхмуудын нэг нь өөрөө өөртөө үнэнч байх юм. Өөрийнхөө гаргасан төлөвлөгөөнд захирагдаж, хийнэ гэсэн бол хийдэг, сахилга баттай, өөрийнхөө үгэнд ордог байх хэрэгтэй. Тиймээс одооноос эхлээд өөртөө бага багаар даалгавар өгч, ягштал биелүүлж дадаарай.
Эцэст нь өөрөөрөө бахархдаг, өөрийгөө хайрладаг, амьдралдаа эзэн болсон, аз жаргалаа гартаа атгасан эмэгтэй болоорой.
Сэтгэгдэл (0) | Хэвлэх | Үзсэн тоо: 12209 | | | |
Өмнөх мэдээлэл “Жаргах замын садаа” болсон 11 дэмий бодол |
Дараах мэдээлэл Бяцхан үрээ чадварлаг, өөртөө итгэлтэй хүн болгож өсгөх 10 зарчим |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.