ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хайртай хүмүүстээ үнэ цэнтэйг нь хэрхэн мэдрүүлэх вэ?

Гэр бүл  | 2017 / 11 / 06

Гэр бүлийнхнээсээ хол амьдраад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Хүн аз жаргалаа дэргэд нь байхад анзаардаггүй гэж үнэхээр үнэн бололтой. Дотны хүмүүстээ “хайртай шүү” гэж хэлдгээс биш үйлдлээрээ харуулж чадсан нь хэд билээ гэж өөрөөсөө олон удаа асуув. Яг үнэндээ тэд минь миний амьдралд хичнээн үнэ цэнтэй, эрхэм гэдгийг би хэзээ ч бүрэн ойлгуулж байгаагүй юм билээ. Гэтэл хайраа илэрхийлэх нь бидний боддогоос “арай хялбар” зүйл байж шүү дээ.

Хайртай хүмүүстээ үнэ цэнтэйг нь хэрхэн мэдрүүлэх вэ?

1. Тэдэнд зүгээр л хэл
Бид цаг нартай уралдаж завгүй амьдрахын сацуу, стресс бухимдал дунд байсаар байна. Яг ийм л үед өөрт байгаа сайхан зүйлсийг анзаарахаа больчихдог нь гэм ч юм шиг. Гэтэл амьдралд чинь аз жаргал өгч, гэр бүл, нөхөрлөлийн сайхан харилцааг бий болгож байгаа хүмүүстээ бид хамгийн түрүүнд талархах хэрэгтэй. Өнөөдөр ажлаа тараад гэртээ очихдоо ээждээ дуртай амттанг нь авч оч, амьдралынхаа төлөө нойр хоолгүй зүтгэж байгаа аавдаа сэтгэлийн үгээ хэлж хамтдаа салхинд хуучлан алх, олон жилийн турш чиний жаргал зовлонг хамтдаа хуваалцсаар ирсэн найздаа үргэлж талархаж явдгаа дуулгаарай.

2. Үйлдлээрээ ойлгуул
Асуудлаа ярих үед нь зүгээр л аан гээд сонсож өгөх биш хэрхэн шийдэж болох талаар хамтдаа ярилцаж бас үйлдэл хий. Шийдэлд хүрэхэд нь тусалж, амьдралд нь идэвхтэй оролц. Заримдаа уур нь хүрээд “Чамд хамаагүй” гэж хэлсэн ч гэсэн хамаарсан хэвээр бай. Энэ л гэр бүл шүү дээ.

3. Тэд амьдралыг чинь илүү “хөнгөн” болгож байдгийг хэл
Яг үнэндээ бид өөрийгөө хайрлаж, өөрийгөө хүндэтгэж, “амиа бодохдоо” гаргууд байж чаддаг. Гэтэл дотны хүмүүсээ хайрлаж халамжилж, баярлуулж, чин сэтгэлээсээ ярилцахад цаг гаргаж чаддаг бил үү? Тэд чиний амьдралд онцгой нөлөө үзүүлэхгүй, эерэг зүйлсийг өгч чадахгүй байгаа мэт харагдаж байгаа ч үнэндээ чи тэдний л ачаар амьдралаа бүтээсэн шүү дээ. Бусдын гэр бүлийн сайн сайхан байгаад атаархаж суулгүйгээр өөрийнхөө гэр бүлийг гайхам сайхан уур амьсгалтай болго.

4. Тэднийг хүлээн зөвшөөр, байгаагаар нь хайрла
Чиний дотны хүмүүст хайрлам сайхан чанарууд байдаг нь юутай сайхан бэ? Гэхдээ тэд төгс биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүн бүрт л гуниглах, бухимдах, хүнд асуудал тулгарах, алдаж онох зэрэг зүйлс тохиолдоно. Харин үүнийг хэрхэн хүлээн авч, тэдэнд ямар хариу үйлдэл үзүүлэх нь чамаас л шалтгаална. Тэд чамайг ямар ч ааш зан гаргаж байсан хайрлахаа больдоггүйн адил тэднийг ч бас байгаагаар нь хайрлаж, хүнд байдаг сул тал, байгалиас заяасан авир аашийг нь хүлээн зөвшөөрч сураарай. Тэд чамайг яг тэгж хайрладаг шүү дээ.

5. Тэднээсээ хариу бүү нэх
Хайртай дотны хүмүүсээ ч хариу нэхэлгүй хайрлаж чадахгүй байна гэдэг хэчнээн гунигтай. Тиймээс хэдий толгойд чинь “Би ингээд байхад тэр тэгсэнгүй” гэж орж ирээд байсан ч ухамсартайгаар тэр бодлоо үгүй хийгээрэй. Хариу нэхэх нь л өөрөө хэчнээн үнэ цэнгүй байгааг хэлээд өгнө гэдгийг алхам тутамдаа санах хэрэгтэй шүү.

Ингээд өнөөдрөөс эхлээд хайраа эргэн тойрондоо харамгүй түгээж, үйлдэл болгон харуулаарай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүлийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(366)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com