ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ жилийн үдэшлэгтээ бэлдэж “Goolingoo.shop”-оос заавал авах 6 бүтээгдэхүүн

Хаа сайгүй л шинэ жилийн даашинз, туфль хайсан, нүүр будалт, гоо сайхандаа анхаарсан бүсгүйчүүд байна шүү, тиймээ? Үдэшлэгт ирсэн нүд хужирлам охид, залуус “Өнгөрсөн ондоо би маш амжилттай, аз жаргалаар дүүрэн байсан гэж” өмссөн хувцас, өнгө зүсээрээ илэрхийлээд байх шиг санагддаг юм. Гэхдээ бид нүүр будалтаа гоо сайханчид л зөвхөн найдаад орхичихож болохгүй ээ. Хэчнээн гоё будуулсан ч хоол идэх үед арилах, хөлс гарахаар буух, батга гарах гээд олон асуудлууд төгс үзэмжийг минь үгүй хийнэ. Энэ мэт асуудлуудаас сэргийлэхийн тулд доорх бүтээгдэхүүнүүд чамд хэрэгтэй:

Шинэ жилийн үдэшлэгтээ бэлдэж “Goolingoo.shop”-оос заавал авах 6 бүтээгдэхүүн

1. Гоо сайханд орж амжаагүй байтал л үдэшлэг болох өдөр чинь тулчихсан эсвэл цөөн хоногийн зайтай хэд хэдэн үдэшлэгт орохоор болчихсон бол:
Ганцхан удаагийн хэрэглээгээр өндөр үнэтэй гоо сайхны арчилгааг авсан мэт үр дүнг үзүүлэх гайхалтай бүтээгдэхүүн бидэнд бий. Оройд энэхүү эрчимжүүлсэн эмчилгээний ампулаар нүүрээ арчаад унтахад өглөө арьс чинь цоо шинэ мэт болсон байна. Нээрээ шүү!

AHA+BHA 9%-н агууламж нь арьсны нүхийг цэвэрлэн гуужуулна. Эрдэст усны оронд далайн гүний усыг ашигласан учир арьсыг чийгшүүлж зөөлрүүлэх бөгөөд хуурайшилт ихтэй арьсанд чийгийг нэмэгдүүлэн, нүхжилтийг агшааж, өөрийн өнгийг нь сэргээн гэрэлтүүлнэ. Батга, нүхжилт арьсны чинь асуудал бол нүдэнд харагдахуйц сайн үр дүнг чамд үзүүлнэ. Шинэ жилийн орой гэрэлтсэн толигор арьс зөвхөн чинийх байх болно.

2. Нүүрнийхээ “V” хэлбэрийг тодотгож, будахад урамтай болгомоор байна:
Энэ бол арьсыг цайруулах, чийгшүүлэх, үрчлээний эсрэг гурвалсан үйлчилгээтэй маск бөгөөд хажуугаар нь шанааныхаа хэсгийн “V” хэлбэрийг улам тодруулна. Ганцхан удаагийн хэрэглээгээр нүдэнд харагдахуйц шууд нарийсахгүй ч будахад хамаагүй урамтай, нэг л өөр болсон байгааг чи мэдэрнэ. Харин удаан хугацааны хэрэглээнд үр дүнгээ заавал үзүүлдэг.

Нүүрний арьсанд тавиад зогсохгүй эрүү болон хүзүүндээ давхар чийгшил өгөхөд зориулагдсан маск юм. Энэхүү маск нь салфеткан хэлбэртэй бөгөөд дотроо хоёр хэсэгтэй байгаа. Эхний хэсгийг нүүрэн дээрээ тавиад харин хоёр дахь хэсгийг эмнэлгийн маск шиг чихнийхээ араар оруулж хэрэглэнэ. Ингэснээр нэг удаагийн тавилтаар "V" хэлбэр гарч давхар чийгшил өгөгдөнө. Үдэшлэгт орохоосоо өмнө өөрийгөө хамгийн богино хугацаанд өөрчлөх өөрчлөлт энэ байх болно шүү.

3. Уруулын будаг нэг мэдэхэд л арилчихсан байдаг:
Уруулаа будаагүй эмэгтэйгээс илүү сайхан будсан уруул эрчүүдийн харцыг 10-12 секунд тогтоон барьдаг гэсэн судалгаа байдгийг сонсож байсан уу? Доорх бүтээгдэхүүний тусламжтай шинэ жилийн үдэшлэг дээр оройн турш тод, гоё уруул чинийх байх болно.

Учир нь энэ бол хамгийн удаан тогтоцтой, матт уруулын будаг. MAC, NYX гэх мэт алдартай брэндүүдтэй ижил түвшинд, АНУ-д үйлдвэрлэгддэг, монголын анхны “Khadaan” брэндийнх болохоор чанар, өнгө гаралтын хувьд ямар ч санаа зовох асуудалгүй. Олон давхарлах шаардлагагүйгээр яг өнгөөрөө гарч, хоол идэж, уусан ч арилалгүй удаан тогтдог, матт хэлбэрийн хирнээ урууланд гайхалтай сайн чийгшил өгдгөөрөө онцлог. Оройн турш хоол идэж, дарс ууж, хөлсөө гартал бүжиглэсэн ч будаг чинь арилахгүй болохоор хамт олноороо авахуулсан зурагнаас чиний инээмсэглэл л ялгаран харц булаах болно.

4. Бүжиглэж, бүжиглэж байгаад толинд харахаар хацар өнгөлөгч маань тарчихсан эсвэл алга болчихсон байдаг:
Шинэ жилийн үдэшлэгтээ өдөр тутамд байдгаасаа өөр дүр төрхийг бүтээхийн хүслэн болж байгаа биз дээ? Өдөр тутамд будаад байдаггүй тод будалт хийх болохоор хацар өнгөлөгч, бронзер зэргээ засах, сэргээх хэрэгцээ үргэлж гардаг. Энэ үед хацар өнгөлөгч болон нүүрний хэлбэрийг засч харагдуулах бронзерийг хамтад нь агуулсан доорх бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Нэг саванд хоёуланг нь багтаасан учир гар цүнхэндээ хийгээд будагаа сэргээхэд маш тохиромжтой. Бүжиглэж, тоглож, хөгжилдөх гэх мэтээр бид тэр үдэш хөлсөө их л гаргах байх. Тэгсэн ч будалтандаа санаа зовохгүй байх боломжийг энэ бүтээгдэхүүн чамд өгнө. Мөн “Khadaan” брэндийнх болохоор чанар, өнгө гаралт, тогтоц зэрэгт огтхон ч эргэлзэх хэрэггүй.

5. Гоо сайханд орж, арьсаа бэлдэх цаг үнэхээр алга:
Үдэшлэгтээ бэлдэхэд ажлын цаг давхцаад хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг болох тохиолдол зөндөө л байдаг. Тэгвэл 15 минутын шидэт арьс арчилгааг санал болгож байна.

Яг нүүрээ будуулахынхаа өмнө 15 минут тавиад үзээрэй. Арьс чинь чийгшиж, өнгө нь сэргээд ирэх болно. Үдэшлэгийн өмнө хэдэн өдрийн турш дарааллаад тавьчихвал бүр ч гайхалтай үр дүнг үзүүлэх болно. Заавал орой унтахын өмнө тавих албагүй болохоор өглөө, өдөр гээд аль завтай үедээ хэрэглээрэй. Арьс чинь сайхан байхад нүүр будалт чинь төгс болохгүй гээд хаачихав дээ, тийм ээ?

6. Нүүр будалтууд нэг л хүнд, шавардчихсан юм шиг байгаад байдаг эсвэл зөв хэлбэртэй нүүртэй харагдахаар будуулмаар байна:
Нүүр будалтыг чинь зуун хувь амилуулж чамайг үдшийн хатан хаан болгох бүтээгдэхүүн бол яах аргагүй гэрэлтүүлэгч юм. Үүний хүчийг дутуу үнэлэх хэрэггүй шүү. Учир нь гэрэлтүүлэгч тавьсан үед арьс чинь цаанаасаа гэрэлтсэн, эрүүл харагдах бөгөөд нүүрний зөв хэлбэр тодордог.

“Khadaan” брэндийнх болохоор чанар, өнгө гаралт, тогтоц зэрэгт огтхон ч эргэлзэх хэрэггүй. Мөн сааны ширхэг нь маш нарийн учир арьсанд чинь сайтар уусаж, цоглог, гэрэлтсэн харагдуулна. Хамгийн гол нь энэ үдэшлэгтээ зориулж авсан ч дараа жил хүртэл хэрэглэсээр л байх хэмнэлттэй, нягтаршил сайтай бүтээгдэхүүн юм шүү дээ. Гайхалтай биш гэж үү?

Энэ мэтчилэн олон оригиналь арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүнийг www.goolingoo.shop -оос онлайнаар захиалан, гэртээ хүргүүлээд авч болно шүү. Жишээ нь:

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(614)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: DR. PRADHAN.   2021-08-11
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Зочин: albaker.   2020-04-07
АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com