Тийм ээ, үнэхээр 2-р сар ингээд л дуусчихлаа. Нүд ирмэхийн зуурт дуусчихсан мэт боловч нэхэн санавал бүгдээрээ энэ хооронд олон сайхан дурсамжийг бий болгож, эерэг мэдрэмжүүдийг сарын турш цуглуулж амжжээ. Одоо ирэх сар луу зоригтойгоор харцгаая! Харах зүйл чинь таалагдах болно, нүд чинь л харин гялбаж мэднэ шүү.
Эрүүл хооллолт, зөв зохистой хэрэглээний талаар л нэлээдгүй судалж байснаас хүүхдийн эрүүл, зөв хооллолтын талаар нэг их судалж үзүүгүй байхдаа Идье /Just for Babies/ гэх нэгэн бүлгэмд “санаандгүй” нэгдсэн юм. Харин үүнээс хойш хүүхдийн эрүүл зохистой хооллолтын талаар “санаатай” хайж, үзэж, судалж, туршиж эхэлсэн билээ. Хүүхдийн хооллолт гэдэг ур ухаан, мэдрэмж шаардсан эрэл хайгуул юм гээч!
Oscar De La Renta -тай анх “танилцсан” тэр өдөр надад “эмэгтэй хүн яг л цэцэг шиг” юмаа гэсэн бодол эрхгүй төрж билээ. Өнөө өглөөхөн 2019 оны хавар, зуны коллекцийг нв харан суухад энэ бодол минь хэвээрээ л байгааг анзаарлаа. Цэцэг мэт үзэсгэлэнтэй бүсгүй чиний гоо сайхныг улам тодотгох загваруудыг таницуулж байна. Энэ зун, хавар Oscar De La Renta-ын загваруудаас санаа авахаас гадна, өнгөлөг, гэгээлэг, өөдрөг өнгөний сонголтуудыг нь загварын мөрөөдөлдөө заавал нэмээрэй гэж хүсэх байна.
Сошиал ертөнц хөгжихийн хэрээр эмэгтэйчүүд бидэнд өөрийнхөө бизнесийг эхлүүлж, өөрөө өөрийнхөө “босс” байх боломж бүрдэж байгаа нь үнэхээр сайшаалтай. Жирийн нэгэн влоггер бүсгүй хэдхэн жилийн дараа гэхэд л хэдэн арван жилийн түүхтэй аварга компанитай өрсөлдөхүйц өөрийнхөө брендийг бий болгох боломжоор дүүрэн цаг үед бүсгүйчүүд бид амьдарч байна. Зөвхөн өөрийнхөө хүчээр гоо сайхны ертөнцөд өөрсдийнхөө нэрийг бренд болгож чадсан энэ 4 бүсгүйн түүх чамд хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээж зүтгэх бага ч болов урам зоригийг өгж чаднаа гэдэгт Гоолингоо нь итгэлтэй байна шүү.
“Арьс чинь ойрд их ядарсан харагдаж байна, ажил ихтэй байна уу?”, “Сайн унтаж амарч чадахгүй байгаа юм уу?”, “Хөөх, арьс чинь ямар их хуурайшчихаа вэ?”, “Энд чинь юу гарчихсан юм?” гэх зэргээр ойр тойрны хүмүүс чинь чиний арьсанд “санаа зовж” байсан үе олон байх. Энгийн үед ч бусдад мэдэгдэхгүй арьсны асуудлууд бидэнд зөндөө бий. Ялангуяа ийм хатуу ширүүн уур амьсгалтай, бохирдолтой хотод амьдарч байгаа үед гарцаагүй шүү дээ. Тиймээс бид хэн хэнээс илүү арьсныхаа асуудалтай илүү ухаалгаар бас тууштай тэмцэж, үзэсгэлэн гоогоо удаан хадгалах аргыг энгийн дадал мэт болгон өөртөө суулгах зайлшгүй шаардлагатай. Энэхүү шалгарсан арга бол оройн арьс арчилгаа юм. Учир нь:
“Энэ сард 3 кг илүүдэл жин хаях зорилго тавьлаа”, “Ирэх 5 сарын шалгалтаар IELTS-ын оноогоо 7 болтол нь ахиулах болно”, 2019 онд эрүүлээр хооллоно, шинэ спортын төрлөөр хичээллэнэ. Үүнд ширээний теннис, ууланд алхалт, усанд сэлэлт багтана” “Энэ улирлаас эхлэн сахар болон давсны хэрэглээнгээ танаж, хоолондоо ногооны порцоо нэмнэ”, “Ирэх сараас би арьсандаа онцгой анхаарна”...
Энэ нийтлэлийг уншиж дуусмагц бичиг хэргийн дэлгүүр лүү гүйж дэвтэр авах "цоо шинэ санаа" чамд төрсөн байж мэднэ. Гэхдээ дэлгүүр орохоосоо өмнө Бужо-г жинхэнэ утгаар нь бүтээлчээр хөтлөдөг гадаад, дотооддын инстаграм хаягуудаас урам зориг, шинэ санаа авчихаад гараарай.