Цоо шинэ жилийн цоо шинэ сар бидний өмнө ирчихээд, хаалга тогшиж зүрхлэлгүй түр хүлээгээд зогсож байна. Ямар хүмүүс өөрийг нь угтаж авах бол гэхээс сэтгэл нь хөдлөөд тогтож сууж чадахгүй байх шиг. Инээмсэглэсэн хөөрхөн бүсгүйчүүд хаалгаа томоос том нээгээд эелдгээр угтвал түүнд хэчнээн сайхан байх бол? 1-р сар минь бидэнд сайхан бүхнээ дэлгээрэй.
Хайртай хүмүүсийнхээ догдлон хүлээдэг шинэ жилийн баярт мөчийг нь хуваалцаж сэтгэл шингэсэн бэлэг илгээвэл ямар вэ? Дотны хүнийх нь илгээх сэтгэл шингэсэн захидал, өөрт нь л зориулан бэлдсэн онцгой бэлэг амьдралынх баярт мөчүүд дээр ахин нэг баяр нэмбэл хичнээн сайхан. Тиймээс тэднийг инээмсэглүүлж шинэ жилийн хамгийн “амттай”, хамгийн утга учиртай бэлгийг илгээх нь шинэ оны босгон дээр хийх хамгийн сэтгэл догдлом үйл байх болно.
Цаг хугацаа яагаад хурдан өнгөрдөг талаар бодож үзлээ л дээ. Нэг л замаараа явж, нэг л зүйлээ хийж, нэг л давтамж үргэлжилдэг учраас тэр юм шиг... Шув шулуун замаар алхахад хүрэх газраа хурдан очдогтой л адил юм уу даа. Амьдралд онцын үйл явдал ч өрнөхгүй үед цаг хугацаа нисээд өнгөрөхийг л илүү анзаарч эхэлдэг бололтой. Тиймээс л "нисээд" байгаа мэт санагддаг хэрэг. Цаг хугацааны урсгалд жаргаж зовж, инээж уйлж, мэдэрч таашааж, үзэж харж, хийж бүтээхгүй бол нэг л мэдэхэд буурал үстэй эмээ болчихсон амьдралынхаа сүүлийн өдрүүдийг угтаж байх вий… Тиймээс адаглаад 7,7 хоногоор нь төлөвлөж, шинэлэг зүйлсэд өөрийгөө бэлтгэж, долоо хоног бүрийн амьдралынхаа циклд дүгнэлт хийн, төлөвлөж, өдөр бүр гоё байж сурцгаая! Цаг хугацаа мэлхий шиг удаан мөлхөж, маш олон зүйл амжуулсан юм шиг мэдрэмж төрж юуны магад.
Хамт олон чинь Баасан гарагийн орой ажлынхаа алжаалыг тайлахаар шөнийн цэнгээнийг газрыг зорьдог бол харин чи номын дэлгүүрээс худалдаж авсан шинэхэн номоо уншихаар гэрлүүгээ яардаг уу? Олон хүнээр өөрийгөө хүрээлүүлж тэднээс урам зориг авахаас илүүтэй зөвхөн өөртөө зориулан бүтээсэн жижигхэн орон зай дотроо гүн гэгч нь шигдэж ороод эрч хүчээ сайтар гэгч нь сэлбэж авахыг илүүд үздэг үү? Хэрвээ дээрхи асуултуудад чи “тийм” хэмээн хариулсан бол баяр хүргэе, Интровертуудын эгнээнд тавтай морил.
Хүүхэд бүрийн догдлон хүлээдэг шинэ жил хаяанд иржээ. Энэ их аз жаргалтай хүлээлт хүүхэд насанд л илүү ихээр байдаг юм шиг. Санта өвөө хойд туйлд амьдардаг, түүнд тусалдаг бяцхан эльфүүд байдаг, бугануудаа унаад тэнгэрт дүүлэн нисдэг, шинэ жилийн орой гоёмсог бэлэг гацуур дор минь үлдээгээд явдаг гэх гэгээлэг бодлууд нь ямар хөөрхөн гээч, тийм ээ?
Ид шид байдагт итгэдэг үү?
Ид шид гэдэг бусдыг хайрлаж энэрэхийг, бусдад хайраа түгээхийг, бусдын сайн сайхны төлөө өөрийхөө аз жаргалаас эмтэлж аваад өгөхийг хэлнэ. Ид шид гэдэг кинон дээр биш харин амьдрал дээр өдөр бүхэн биелэлээ олж бусдыг баярлуулдаг, зүрхэнд нь гэрэл асаадаг, сэтгэлд нь итгэл нэмдэг урмын үгс, сайн үйл, зөв үйлдлийг хэлдэг. Тэдний нэгэн биелэл нь бяцхан хүүхдүүдийн нүдэнд аз жаргалын оч гэрэлтэх, инээмсэглэл тодрох энэ агшин юм.