Урин дулаан цаг ирж сэтгэл гэгэлзээд ийм ч өөрчлөлтийг хиймээр, тийм ч зүйлийг туршмаар хачин сайхан байдаг даа. Миний дотор яг тийм урам зориг дүүрэн эрвээхэй нисээд сэтгэл зүрхийг маань гижигдээд байна. Та нарт ч бас тийм нэг онцгой мэдрэмж төрж байна уу? Сэтгэл хүртэл дагаад сэргэдэг энэ хаврын өдрүүдэд амьдралын хэмнэлээ илүү эрүүл, өөртөө ч байгаль дэлхийдээ ч ээлтэй болгохоор эрмэлзэж байгаагаа хуваалцахад таатай байна. Дээр нь нэмээд урам зориг хөгөлсөн нэгэн зочинтой хийсэн яриагаа хүргэхдээ бүр ч их баярлаад байна шүү.
Шинэ түүх, шинэ хэв маяг, шинэ хэмнэлийн тухай сонсохдоо бэлдээрэй.
Жил гаруйн өмнө танил ах маань надад “Бусдыг гэрэлтүүлэхийг хүсвэл өөрөө эхлээд гэрэлтэх учиртай” гэсэн тун ч ухаалаг үгийг хэлж байсан нь санаанаас огт гардаггүй юм. Энэ үгийн илрэл байх гэдэг хэдий амаргүй ч гэлээ хүн болж төрснийхөө хувьд заавал хийх ёстой зүйлийн нэг гэдэгт эргэлздэггүй. Энэ удаагийн зочноор өөрөө эхэлж гэрэлтээд бусдад гэрлээ түгээдэг нэгэн нандин бүсгүйг урин оролцууллаа. Дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэн гэдэг юутай ч харьцуулшгүй үнэ цэнтэй билээ.
“Тайваньд сурах 50" Гоолингоогийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсаныг Гоолингоочууд маань сайн мэдэж байгаа байх. Гадаадад суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэлтэй охид бүсгүйчүүл их ч тэр дундаас мөрөөдөл, зорилгоороо ялгарах бүсгүйчүүлийг Гоолингоо байнга урам зориг, эрч хүчээр дэмжиж ирсэн. Харин одоо илүү бодитоор мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахаар "Wake up and Make up" 50 days ("Сэрье, Сэргээе" 50 өдөр) хөтөлбөрөө эхлүүлээд байна.