Гэр бүл хайртай дотны хүмүүсийнхээ болон өөрийнхөө эрүүл мэндийн манаанд эмэгтэйчүүд бид л хамгийн түрүүнд зогсож байдаг. Тиймдээ ч шим тэжээлтэй, эрүүл гэсэн хоол хүнсээр хооллоход хамгийн түрүүнд анхаарна. Хоол идсэнийхээ дараа эсвэл хааяа нэг амттай юм идмээр санагдах, хүүхдээ хичээлдээ явахад нь өгч явуулах эрүүл бөгөөд амттай зүйлсийн нэг бол хулууны үр юм. Мөн хулууны үрийг тогтмол идсэнээр хүний биед тунчиг ашиг тустай.
Тусдаа гарч, айлын эзэгтэй болсноор л би гэдэг хүн анх удаа өөрийн гэсэн шарах шүүгээ, миксертэй болсон юм даа. Анхлан суралцагч юм болохоороо эхэндээ тэднийхээ ид шидийг ашиглан дан кекс, капкейк хоёрыг “гараас гаргав”. Дараа нь бэлэн сүүн кремний бэлдэц (whipping cream) авч байгаад кексээ түүгээрээ чимэглэдэг боллоо. Харин одоо дан крем маань уйтгартай санагдах болсон тул аарц, бяслаг, кофе гээд төрөл бүрийн амт, орц нэмж бялуугаа улам сонирхолтой болгох боллоо. Ямар ч байсан нэг нэг алхам ахиад байгаа биз?
Бялуу хэрнээ ердөө хоёрхон орцтой, тэгээд маш амттай болдог гэхээр сонин байгаа биз? Гэхдээ л энэ үнэн шүү. Би өнгөрсөн зун идэж үзэж байсан юм. Тэнд хамт байсан хүн бүр л яаж хийдгийг нь ам уралдан асууж байсан даа. Амралтын өдрөөрөө нэг их цаг зарцуулалгүй, гэр бүлийнхэнтэйгээ идэж болох амтат бялууны жорыг та нартаа хүргэж байна. Тэдэнд чинь лав таалагдана даа.
Урин дулаан цаг ирж, гадаа сайхан болохыг дагаад гэр орноо цэвэрлэх, өвлийн зузаан хувцаснуудаа далд хийх гээд олон зүйлийг бүсгүйчүүд маань амжуулж байгаа байх. Харин өөрийнхөө биеийг хэр зэрэг “цэвэрлэж” байна даа? Хүйтэн үед дулаан явахаа л бодож биедээ хуримтлуулсан өөх тос, байнга хэрэглэдэг метал, агаарын бохирдол гээд биед чинь тодорхой хэмжээгээр хортой нөлөө үзүүлсэн зүйл олон бий. Үүнийгээ цэвэрлэх цаг нь яг одоо юм.
Бие болоод арьсныхаа чийгийг хадгална гэдэг зогсолтгүй үргэлжлэх ёстой зүйл учраас бид байнга ус сайн уудаг. Харин цаг агаар дулаарах тусам бид илүү час хийсэн, чихэрлэг амтыг хүсэж эхэлдэг шүү дээ. Азтай нь гэвэл яг энэ үеэр амтат, өнгөлөг жимс ногоонууд илүү ихээр худалдаалагдаж, өнгөгүй тунгалаг H2O-оо “гангалах” боломж бүрддэг нь гайхалтай.
Ойрын үед ажил дээрээ нойрмоглож, хурдхан хариад унтмаар санагдах нь улам их болоод байна уу? Тэгвэл ганцхан чамд тэгж санаагдаад байгаа юм биш шүү. Улирал нь ингэж таараад байгаа юм. Тэгэхээр энэ үед өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ ядаргааг тайлах сайхан арга болох тахианы шөлийг хийгээд идээрэй. Бие чинь хөнгөрөөд сэтгэл чинь сэргээд л ирэх болно.