Өдрийн турш гэрээ цэвэрлэж, хоол унд бэлдчихээд зурвасаа бичихээр компютерийнхээ ард суулаа. Бодоод байхад жил бүрийн энэ өдөр, энэ мөчид би дэргэдээ жимс тавьчихаад нэг нэгээр нь амандаа хийн суудаг байх юм. Ингэж суухаар л шинэ жилийн уур амьсгал зурвасаа бичиж дуустал сэтгэлээс минь гарахгүй, аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг юм байна.
2015 оны сүүлийн долоо хоногийн мягмар гараг жаргаж байна. “Цаг хугацаа бол энэ дэлхий дээрх хамгийн шударга зүйл” гэж хаа нэгтээгээс сонсож байсан санагдана. Бид бүгдэд эн тэнцүү заяагддаг шүү дээ. Үүнийг хэрхэн ашиглах нь бидний л сонголт. Харин Гоолингоо нь чамайг илүү аз жаргалтай, үр бүтээлтэй байгаасай гэж доорх зүйлсэд цагаа зарцуулахыг санал болгоё.
Шинэ жил дөхчихсөн гэгэлзээд байгаа ч хамт олны чинь баяр арай болоогүй байгаа бүсгүйчүүдэд эндээс унших зүйл их бий шүү. Бас эрүүл мэндийг ч мартаагүй. Сонирхолтой долоо хоног ч эхлэх нь дээ. Илүү дурсамжтайгаар өнгөрүүлэх бас энэ долоо хоног өнгөрөхөд илүү сайн хүн болсон байхын тулд чи доорх 4 зүйлийг хийгээрэй.