Гоолингоо минь чи дандаа л ингэж хэлдэг шүү дээ гэж үү? Байнга санаж явах учиртай зүйл учраас л залхтал чинь хэлээд байгаа юм шүү дээ. Хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулаад харц чинь газарт буух үед болдог бол дэргэд чинь гүйж очоод орилоод хэлэхсэн. Өөрийгөө голж бусдын өмнө дуу алдан “Би ч тийм юм чадахгүй дээ, надад ч ийм сайхан зүйл байхгүй дээ” гэж хэлэх бүрт чинь л дотор урагдах юм бүсгүй минь. Яагаад өөрийнхөө үнэлж барамгүй тийм их баялагийг олж харахгүй байгаа юм бэ?