Тэр ч бас элегант, ажил хэрэгч, даруухан, цэмцгэр харагдах чадвартай.
Дэлхий нийтээрээ гуя давсан түрийтэй гутланд шунан дурлаж, анх удаа энэ тренд ийм удаан үргэлжилж байна. Магадгүй чи ч бас нэг хосыг өөртөө авсан байх. Гэхдээ “хэт анхаарал татам” түүнийгээ өдөр тутамдаа өмсөх гэхээр арай тохиромжгүй, эвгүй ч юм шиг санагдаад байгаа юм биш биз? Тэгээд хааяа нэг, тухайлбал найзуудаараа “гарахдаа”, оройн цагаар, эсвэл амралтын өдрүүдээр гадуур явахдаа л өмсөж байгаа юу? Тэгвэл чи ганцаараа биш гэдгийг хэлье. Маш олон бүсгүйчүүд хараад л баймаар энэ гоёмсог гутлаа дандаа өмсөж чаддаггүй.
“Ганцхан дизайнерийн хувцсыг насан туршдаа өмсөх боломжтой гэвэл алийг нь сонгох вэ?” гэсэн асуултад би Stephane Rolland гэж хариулна. Учир нь тэр хэзээ ч эмэгтэйлэг шинж чанараа алддаггүй. Энэ удаагийн цуглуулгадаа хар, цагаан, улаан болоод бор шаргал гэх өнгөнүүдийг л ашиглан уян налархай, намирсан, орчин үеийн сонирхолтой хуваалтуудаар чимсэн байна.
/Алдартай дизайнеруудын загварыг арай өөрөөр ахин амилуулдаг зураач бүсгүй/
Fashion illustrator хэмээх манай оронд тийм ч түгээмэл бус мэргэшилд оноож өгөх тохиромжтой монгол нэрийг бодоод олсонгүй. “Загвар зохиогч” гэвэл оновчгүй болно. Учир нь эдгээр уран бүтээлчид ихэвчлэн нэгэнт зохиогдсон алдартай загвар юм уу, оддын хувцаслалтыг өөрийнхөөрөө дүрсэлж шинээр илэрхийлдэг. “Загварын зураач” гэхээр харин арай л сулдана. Тиймээс нэршлийг энэ чигээр нь орхилоо.
Энэ удаагийн загварын нийтлэлдээ бид ирээдүйн трендүүдийн талаар санал дэвшүүлэхгүй. Харин өнгөрсөн лүү өнгийж, өөрсдийгөө шоолон өхөөрдөцгөөх болно. 2000-2010 оны үед чиний шүүгээнд эдгээр хувцаснаас ядаж 1, 1 ширхэг байсан гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Уншаад, ямар инээдтэй гэхдээ хөөрхөн харагддаг байснаа эргэн нэг дурсаарай.
Алтан гарт Galia Lahav-ын уран зөгнөлийн ертөнц дэх бохо сүйт бүсгүйн дүр төрхийг бодит болгохоор ажилласны үр дүн ийн гарчээ. Бүхэлдээ энгэр болоод, нурууг илүү тансаг харагдуулахаар бүтээгдсэн загваруудыг цэцэг, шигтгээ, тор ашиглан гар аргаар чимэглэсэн харц булаам цуглуулга байна. Дунд нь чиний мөрөөдлийн даашинз байгаа гэдэгт итгэлтэй байна.
Кардашианы хувцаслалтын тухай шүүмжүүд их сонсогдох болсон. Гэхдээ жирэмсэн байхдаа өөрийгөө гоёх нь асуудал биш бөгөөд гадаад хүмүүс өсгийтэй гутал өмссөн ч эрүүл хүүхэд төрүүлээд л болж л байна гэж боддог хүмүүс бий. Эсвэл үүнийг илүү маяг гэж бодох нь ч бий. Чи энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
Энэ оны тренд томдсон, унжуу мөр, шифон, савхи, хиймэл үс, өвдөг давсан өндөр түрийт, байгалийн хээ гээд бүгдийг маш зөөлнөөр, уусган зохицуулж өгсөн Анна Молиранигийн цоо шинэ цуглуулгыг өмнө чинь дэлгэе. Өвлийг илүү өнгөлгөөр төсөөлсөн энэ цуглуулгыг “Гоё” гэдэг үг жинхэнэ утгаараа илэрхийлэхээр санагдлаа.