Өнөөдөр бид Парис, Милан, Нью Йоркын тухай биш, өдгөө олон улсын Haute Couture –ийн хамгийн том “тоглогч” болоод байгаа Ливаны нийслэл Бейрутын тухай ярилцах болно. Хорвоогийн өнцөг булан бүрээс бүсгүйчүүд мөрөөдлийн даашинзаа Ливаны уран гартнуудын бүтээлээс олж байна. Бидний мэдэх Elie Saab, Zuhair Murad, Georges Hobeika, Reem Acra, Tony Ward зэрэг Ливанаас гаралтай, аль хэдийнэ олон улсын зах зээлд танигдсан загвар зохион бүтээгчдийн талаар дурдсангүй. Харин чиний хараахан танилцаагүй ч байж болох 10 гоёлын, кутюр загвар зохион бүтээгчдийг “Шилдэг 10” булангаараа онцоллоо.
Үдэшлэгүүд эхлэхэд 20 хүрэхгүй хоног үлдлээ. Жилийн хамгийн их ач холбогдол өгөн оролцдог баяраараа худалдаж авсан биш өөртөө зориулан урлуулсан кутюр даашинз өмсвөл ямар вэ? Кутюр даашинзыг хэзээ ч олноор нь үйлдвэрлэдэггүй. Загвар бүрийг гар аргаар, олон дизайнерын тусламжтайгаар хийдэг учраас зөвхөн цөөн тооны, онцгой хүмүүст л хүрэлцдэг билээ. Чи бол угаасаа л онцгой эмэгтэй. Хэдий жинхэнийг нь авч дийлэхгүй ч, өөрөө өөрийгөө кутюр загвараар урамшуулж яагаад болохгүй гэж?
Бүрхэг саарал тэнгэрийг "нээж" хаалгаа онгойлгоод гэрээсээ гарахдаа задгай пальтоныхоо энгэрийг урдаа хумьж барин амнаасаа уур савсуулаар ажил руугаа яаравчилна... Яг ийм үед л би дуртай. Хүйтэн боловч тэр нь л үсээ ороолтондоо хийж, гадуур хувцсандаа шигдэн, үл ялиг доошоо харан алхах сайхан шалтгаан ч болдог юм шиг. Burberry-ийн энэ намрын загварууд ийм дүр зурагт маань төгс тохирох хувцаснуудтай.
Тэр яг Оросын хааны ордны хувцаслалтаас санаа авсан байх. Магадгүй... бараг л гарцаагүй дээ. Үслэг зах, үслэг нөмрөг, товгор зузаан хээ, улаан цэцгэн хатгамал, дээрээ шигтгээтэй нэхий дээлний санаа өөр хаанаас гарна гэж? Elie Saab-ын ид шидэт өвөл рүү нэвтрэхээсээ өмнө “Би урьд насандаа хааны гүнж байсан байх магадлалтай юу?” гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрвээ “Тийм” гэж хариулвал, тийм өөртөө итгэх итгэл, өөрийгөө дээгүүрт бодох сэдэл эдгээр загваруудыг таашаахад нэн шаардлагатай хүчин зүйл мөн. Бундын хатад минь, ингээд тавтай морил:
Чи намар, өвлийн пальтогоо авсан уу? Хэрвээ аваагүй бол чамайг ирж буй улирлын загварын гудамжаар аялуулъя. Шал шүргэсэн, тахим шүргэсэн, ташаа шүргэсэн гээд гадуур хувцасны бүх төрлийн урт энэ өвөлд хүлээн зөвшөөрөгдсөн байна. Ганцхан урт ч биш, нөмрөгөн, үслэг, бариу, хэлхэгэр гээд ямар ч төрлийн загварыг орхигдуулаагүй ганц улирал гэвэл энэ бололтой. Дотно танил, цоо шинэ холилдсон трендүүдтэй танилцаж өөртөө алийг нь өмчлөхөө шийдээрэй.
Өглөө бүр шүүгээнийхээ өмнө зогсож байхад мөн дэлгүүр хэсэж байхад бидний бүгдийнх нь толгойд ордог нэг асуулт бий. “Ажилдаа юу өмсөх вэ?”. Ихэнхдээ хариулттай, энийг тэрэнтэй, тэрийг энэнтэй... Гэхдээ хааяа хариултгүй, тийм үед математикийн бодлого бодохын дайтай л юм болно. Оффисынхоо хамгийн дэгжин эмэгтэй болохыг хүсдэг бүсгүйчүүдэд тренди, ажил хэрэгч хоёр шинжийг хослуулсан хувцаслалтыг санал болгодог “Ажилдаа юу өмсөх вэ?” булангийн хоёр дахь цувралыг нийтэлж байна.