ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: “Экс” чинь хуримаа хийх үед...

Хайр & секс  | 2015 / 12 / 08

Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээх хэрэгтэй гэдэг хэдий ч нэг нэгнээ ойлгоод эв найрамдалтайгаар хоёр тийшээ болсон бай, хайртай байсан хэдий ч өчүүхэн зүйлээс болж маргалдан замаа салгасан ч бай экс чинь хуримын товоо зарлачихсан эсвэл бүр хийчихсэн байвал чи яах вэ?

Асуулга: “Экс” чинь хуримаа хийх үед...

Эксээ мартах, жингээ хасах хоёрын ижил төстэй 7 тал

Хайр & секс  | 2015 / 12 / 07

Ямар нэг зүйлийг олж авахаас илүү, түүнээс ангижрах нь хэцүү байдаг. Өвчний тухай бодоод үзье л дээ? Бид нэгхэн секундын дотор ханиад тусчихаад нэг долоо хоног эмчилдэг шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь түүнд “баяртай” гэж хэлсний дараах сэтгэл ханамж, өөрөөрөө бахархах мөчүүд нь цаашид өөрийгөө хайрлаж амьдрах итгэлийг өгдөг нь сайхан. Чи шинэ жилээс өмнө жингээ хасах гэж оролдож байгаа ч бай, саяхан удаан хугацааны харилцаагаа дуусгачихаад өдөр бүр найзууд руугаа залган уйлж байгаа ч бай, эдгээр 7 шинжийг уншаад үзээрэй.

Эксээ мартах, жингээ хасах хоёрын ижил төстэй 7 тал

Эрчүүдийн талаар алдартнуудын хэлсэн үг

Хайр & секс  | 2015 / 11 / 29

Эрэгтэй эмэгтэй хүний хоорондын нийтлэг ялгааг л ойлгож чадвал хайр дурлал, харилцааны тал дээр ямар ч асуудал гарахгүйсэн. Гэвч хүн болгон өөрийгөө ч бүрэн таньж амжаагүй байдаг учраас эсрэг хүйснийхээ хүн дээр алдаа гаргадаг. Эр ертөнцийг алдартай хүмүүс хэрхэн тодорхойлсон бол?

Эрчүүдийн талаар алдартнуудын хэлсэн үг

Хайрын тухай

Хайр & секс  | 2015 / 11 / 24

Хайрын тухай гэхээр хэтэрхий романтик, нялуун сонсогдож байна уу? Гэхдээ яах аргагүй энэ зүйлийн тухай бичих сэдэл төрөөд болохгүй юм. Заримдаа надад хайр дурлалын харилцаа олон улсын харилцаанаас ч ярвигтай санагддаг. Энэ бүхэн энгийн нэг нийгмийн харилцаа, хүний хэлээс огт өөр зарчим, дүрэм, хэл, сэтгэхүй, сэтгэлийг шаардана. Яагаад учиргүй ихээр хэн нэгнийг харах төдий догдолж, яагаад зөвхөн хайртай хүнийхээ өвөрт л байхдаа хаа ч байсан гэртээ байгаа мэт тухалж чаддаг юм бол? Бас хайрлах тусмаа яагаад улам илүү аз жаргалтай болоод байдаг юм бол? Яагаад бид үргэлж хайрыг үгүйлсээр байдаг юм бэ? Тэгсэн мөртлөө хэн нэгнийг хайрлахаас бас айна. Шархалсан байлаа ч гэсэн ахин дахин шинээр дурлаж хайрласаар л байх болно...

Хайрын тухай

Эрчүүдийн өчил: Сексийн үеэр сэрэл бууруулдаг үйлдэл

Хайр & секс  | 2015 / 11 / 13

Эрчүүд энэ удаа өөрсдөө энэ сэдвээр асуугдахыг хүслээ. Тэдэнд маань энэ талаар хэлэхийг хүсдэг хэд хэдэн зүйл байдаг бололтой. Гэхдээ эрчүүдэд ч гэсэн зарим нэг ийм үйлдлүүд бас бий шүү дээ! Жишээ нь яг эхлэхийн өмнө усанд орж цэвэрлээгүйгээс болж хүсэл маш бага болдог. Заримдаа гэнэтхэн ажил яг ид дундаа явж байхад хийгээ гаргана. Тэгээд бас ямар ч оршил байхгүй шууд л дайрдагаас болоод бүр ч сексийн сонирхол буурдаг. Хэрвээ энэ сэдвээр эмэгтэйчүүдээс асуувал бас л нэлээд их юм гарах байх шүү. Харин энэ бол эрчүүдийн өчил учраас тэднийхээ өчлийг бүсгүйчүүддээ хүргэж байна.

Эрчүүдийн өчил: Сексийн үеэр сэрэл бууруулдаг үйлдэл
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Чамайг огтхон ч хайрлаж чадахгүй эрийн 10 шинж тэмдэг

Хайр & секс  | 2015 / 11 / 13

Амьдралд алдаа гаргадаггүй хүн гэж хаа байх вэ дээ! Гэхдээ хүн шаварт зоогдсон бол эрэг дээр гарах гэж зүтгэх хэрэгтэй. Алдаа гаргасан байлаа ч эрт дээр нь засах хэрэгтэй. Хэдийгээр хайрлах сэтгэл байлаа ч гэлээ угийн төлөвшил муутай, чамд хайргүй хүнийг өөрчлөнө гэдэг нэг эргээс нөгөө эрэг хүртэл шавар дундуур хамаг хүчээ баран алхахтай адилхан. Тэр шавар зүгээр нэг шавар бус чиний энергийг сорж, хүчийг чинь барж өөрөө өөртөө улам их шигтэгсээр л байх болно. Чамайг хайрлахгүй эр хүн яг л ийм шавартай адилхан.

Чамайг огтхон ч хайрлаж чадахгүй эрийн 10 шинж тэмдэг

Хосоороо фитнес хийх зөвлөгөө

Хайр & секс  | 2015 / 11 / 12

Хэрвээ чи одоо фитнест явж жингээ хасахаар, эсвэл биеэ чангалж чийрэгжүүлэхээр шийдээд байгаа бол багахан зөвлөгөө өгөх гэсэн юм. Юу вэ гэхээр фитнест явахдаа хайрттайгаа хамтдаа явах. Хайрт чинь ч чамтай хамт дасгал хийхдээ дуртай байх болно. Та хоёр хоёулаа турах шаардагагүй байлаа өвлийн улирал болж байхад биеэ чангалж дасгал хөдөлгөөн хийн фитнест явах нь хоёуланд чинь сайн болно шүү. Дээрээс нь хамтдаа дасгал хийх юм бол ганцаараа хийснээс илүү үр дүнтэй, уйдах завгүй байх болно.

Хосоороо фитнес хийх зөвлөгөө

Нөхрүүдийн хайрт эхнэрээсээ дандаа сонсохыг хүсдэг үгс

Хайр & секс  | 2015 / 11 / 11

“Үгээр хүнийг алж ч болно, амьдруулж ч болно” гэдэг үг байдаг даа. Хэдий хатуу сонсогдож байж болох ч үнэхээр үнэн үг шүү. Тэр тусмаа хайрт нөхөртөө үргэлж хэлж занших хэрэгтэй үг гэж байдаг. Яагаад гэхээр тэдэнд чинь үргэлж чамаас сонсохыг хүсч байдаг олон үгнүүд байдаг байна шүү.

Нөхрүүдийн хайрт эхнэрээсээ дандаа сонсохыг хүсдэг үгс

Асуулга: Миний нөхрийн эмэгтэй найзууд

Хайр & секс  | 2015 / 11 / 10

Мөн ч хэцүүхэн асуулга болж өнгөрлөө шүү. Энэ удаа зөвхөн бүсгүйчүүдээс нөхрийнхөө эмэгтэй найзын талаар юу гэж боддог болохыг нь тодрууллаа. Гоолингоо нь хүртэл энэ асуулгад өөрөө хариулах гэж дотор хүнтэйгээ нэлээд зөрчилдлөө. Учир нь миний эрэгтэй найзыг нөхөр маань тун дурамжхан хүлээн зөвшөөрдөг. Яагаад дургүй байдаг шалтгааныг нь асуухаар “Би ч гэсэн анх яг тэр шиг л чиний найз байсан!” гэж хариулсан юм. Нэг бодлын үнэн үг ч гэлээ яагаад ч нэг нэгнээ эр эмийн нүдээр харахааргүй харилцаатай найзууд гэж бас байдаг шүү дээ. Миний хувьд нөхрийнхөө эмэгтэй найзуудыг хүлээн зөвшөөрдөг ч гэлээ хааяа тэдний харилцаа дэндүү дотно байгаа нь өөрийн эрхгүй хар төрүүлдэг. Гэхдээ л бид нэг нэгнээ ойлгож ийм бяцхан асуудал дээр итгэл алдрахгүй байхаа нэг нэгэндээ тангарагласаар л байгаа.

Асуулга: Миний нөхрийн эмэгтэй найзууд

Сексээ сайжруулах цорын ганц зөвлөгөө: Өөрийгөө секси эмэгтэй гэж бод

Хайр & секс  | 2015 / 11 / 10

Ганцхан өөртөө л ийм зүйл тохиолджээ гэж бодтол үгүй байж. Юу гэвэл, нэг хэсэг би өөрийнхөө сексийн амьдралыг “үнэн явцгүй” байна гэж боддог болчихсон байлаа. Яг энэ нь гэж оношлох, оноож хэлэх хэсэг байхгүй! Тэгсэн атлаа нэг л онцгүй, халуун биш хэвийн, гайхалтай биш боломжийн.

Сексээ сайжруулах цорын ганц зөвлөгөө: Өөрийгөө секси эмэгтэй гэж бод

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com